Сошиал бол эмч биш, ээжүүдээ! | News.MN

Сошиал бол эмч биш, ээжүүдээ!

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Сошиал бол эмч биш, ээжүүдээ!

Сошиал бол эмч биш, ээжүүдээ!

Эмэгтэйчүүдэд зориулсан олон групп фэйсбүүкт байдаг. Тэдгээрээс хамгийн том нь 50-120 мянган гишүүнтэй “Мамми централ” болон “Жирэмсэн эхчүүдийн групп". Гишүүд сайн үйлсийн аян өрнүүлж, нэгэндээ туслах нь бий.

Гэхдээ  зүсэн зүйлийн юм нэгнээсээ асууж, нөгөөдүүл нь хэт мэдэмхийрсэн “зөвлөгөө” өгөх нь түгээмэл. Зах зухаас нь дурдвал,

“Хоёр сар гарантай үр минь хоолой нь сөөчихсөн байх юм, нэмэлт уудаг болохоор грамм нь ихэдсэн юм болов уу, хоолой нь сөөчихвүү, шалтгаангүй хоолой нь сөөж хүржигнэнэ гэж баймааргүй юм. Туслаач ээжүүдээ”.

  • “Ээжүүдээ долоон сартай хүүхдийн хоолой өвдсөн байна, юу хэрэглэвэл гайгүй болгох вэ”.
  • “Ээжүүдээ үс хумс унталтад ямар витамин ууж байна даа, долоон сар боллоо туг тугаар унасан хэвээр байна”
  • “Хүүхдийн маань гуян дээр ийм улаан товруу үүсчихлээ, ямар тос түрхэх вэ ээжүүдээ. Харшил юм болов уу”
  • “Баавгайн сарвуу хэрэглэвэл  үнэхээр төрөхөд өвдөлт өгөхгүй юу”  гэх мэт “яриа” дээр дурдсан группүүдэд хэдэн зуугаараа бий.

Тэдэнд туслах гэсэн бусад гишүүний “зөвлөгөө” голдуу сураг сонссон бас өөрсдөө туршиж хэрэгжүүлсэн байх нь цөөнгүй. Манай хүүхдийн хоолой нь өвдөхөөр фелемоксин уулгасан, хүүхдэдээ өлөн шээсээ уулга,  хамар нь битүү болохоор  чих, хоолой өвдөх гээд байдаг юм, аяндаа зүгээр болно гэх мэтээр эмчийн өмнөөс зөвлөгөө өгөгсөд олон. Дээр нь ийм ч тос сайн, тийм ч бүтээгдэхүүн найдвартай гэх зэргээр элдэв тос, түрхлэгний  сурталчилгаа тасрахгүй.

Хэрэв хүүхэд нь өвдөж эхэлсэн бол цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэй болохоос биш мэргэжлийн бус хүний мэдэмхийрлийг дагавал өвчнийг хүндрүүлж, үхэлд хүргэх эрсдэлтэй.

Тэрчлэн “Харшил болон арьсны өвчнөөс хамтдаа салцгаая” 58 мянган гишүүнтэй группт зөвлөгөө авсан, түүнд нь хариулсан “эмч” нар олширчээ. “Харшилд ямар тос түрхвэл сайн бэ. Чихэн дээр тууралт гарлаа, нарны харшил уу”, “Харшлын хятад тос хаагуур зардаг вэ”, “Харшилд ямар тариа дусал зүгээр вэ”, “Хүүхдийн эрүү, ам тойроод тууралт гарлаа. Хүрэн өнгөтэй цэг шиг мөртлөө тэмтрэхээр мэдэгдэгдэхгүй юм, юу түрхвэл сайн бэ, ямар эм уулгах вэ” гэх зэргээр эмчид хандахаас илүүтэй хүмүүсээс зөвлөгөө авч дур мэдэн эмчилгээ хийх гэсэн дээрх шиг пост тасрахгүй хөвөрнө. Группийн гишүүд ч бас “Zyrtec сайн эм, өдөрт нэгийг ууна, харшилгүй хүн шиг л явна, харшлын шинж тэмдэг дардаг шүү”, “Маскаа солихгүй бол бохирын гаралтай тууралт ам, хамар хавиар нь их туурдаг, чийгшүүлэгч тос түрх”, “Цайрын исэлтэй тос нимгэн түрхэж, хлорфинамин 2/4-г өгсөн, маргааш нь зүгээр болсон байсан” гэх зэргээр ийм ч тос, тийм ч эм сайн гэж зөвлөх нь хэвийн үзэгдэл. Гэвч хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй учир тухайн таарсан эм нөгөө хүндээ таарахгүй тохиолдол бий. Хэрэвзээ бусдын үгээр дур мэдэн өөрийгөө бол үр хүүхдээ эмчилбэл эсрэгээрээ илүү эрсдэлд орж мэднэ.

Тиймээс үр хүүхэд, ээж аав, өөрт чинь эрүүл мэндийн асуудал үүсвэл сошиалд найдаад суух биш мэргэжлийн эмчид ханд. Монголчуудын хэнэггүй, бас хэт мэдэмхийрлээс  болж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч үлдвэл таны хохь болно.

СУРГААР СОНССОН ЭМЧИЛГЭЭ ХҮҮХДЭД ХАМГИЙН ХОРТОЙ 

АӨСҮТ-ийн  Арьс гоо заслын харшлын эмч тэргүүлэх зэрэгтэй профессор Г.ДОРЖХАНД:

Хүмүүс дур мэдэж эмчилгээ хийлгэснээс болж харшлын гаралтай өвчнөө хүндрүүлчихээд ирдэг нь цөөнгүй. Арьсан дээр тууралт гарлаа гэхэд хүний хэлсэн зөвлөгөөг дагадаг, эмийн сангаас дур мэдэж эм авч уух, янз бүрийн тос түрхэснээс болж арьсны өвчлөл хурц хэлбэрт орж, арьсны тууралт ихэсдэг. Мөн  хоол хүнс  болон эмийн харшилтай гэдгээ мэдэлгүй үрэсвэл дарах антибиотек ууснаар харшлын гаралтай өвчнөө хүндрүүлчихсэн байдаг, эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэлт нь удааширдаг.

Тэр тусмаа фэйсбүүкээр болон бусдын амнаас сураг сонссоноо хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ хийх нь аюултай. Бага насны нярай хүүхдийн арьс эмзэг учраас элдэв тос, түрхлэг арьсны өвчтэй болоход нөлөөлөлнө. Арьсан дээр гарсан улайлт тууралтад амнаас ам дамжсан эмчилгээ хийнэ гэдэг ч буруу.

Ялангуяа ээжүүдийн группт ээжүүд нэгнээсээ зөвлөгөө авч, өндөр дозоор эм ууснаар харшлын төдийгүй олон төрлийн суурь өвчний шалтгаан болж байна. Зарим ээжүүд хэнэггүй ч юм уу, үнэхээр хүүхдэдээ тавих анхаарал хандуулахгүй тоохгүй явснаас хүүхдийнх нь харшлын гаралтай өвчин хүндэрсэн, арьсан дээрх тууралт нь хүндэрч, тархмал байдалд орсон, харшлын гаралта өвчин нь хүндэрч бусад өвчнүүдтэй хавсарч арьсан дээрх идээт өвчнөөр хүндэрсэн хойно нь эмчид ханддаг.

Хүмүүсийн хандлагыг хараж байхад  хэт их мэдээлэл авах суваг ашиглаж фэйсбүүк, нийгмийн сүлжээнд бие биеэсээ зөвлөгөө мэдээлэл авдаг. Хүн бүрт сургаар сонссон эмчилгээ нь эерэг үр дүнгээ өгдөг бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага байх шаардлагагүй шүү дээ.

Гэтэл хүн бүрийн бие физиологи харилцан адилгүй учраас аливаа асуудал гарахад цаг алдалгүй эмнэлэгт  хандах хэрэгтэй. Дараагийн шатанд нарийн мэргэжлийн эмч шаардлагатай бол уулзаж зөвлөгөө авах нь чухал гэлээ.

Түүнчлэн залуус "Нэрээ нууцалсан захиа" группт гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авах нь түгээмэл. Гэр бүлийн гадуур харилцаанаас болж эхнэр, нөхрөөсөө салах уу, нөхөртөө зодуулж амьдраад олон жил өнгөрч байна, гэвч хүүхдээ яах вэ гэх зэрэг асуулт түгээмэл. Энд хүний амьдралыг "шийддэг" хүмүүс ч олон. Тэр хэсэг бүлгийнхэн ихэвчлэн "Салаач, юуг нь горьддог юм", "хүүхдийг нь өгч явуул" гэх зэргээр ихэвчлэн "хар" зөвлөгөө байх нь бий. Хэрэв нөхөр чинь өөр эмэгтэйтэй, бас таныг зоддог бол хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад ханд. Хосууд ойлголцохгүй бол бусдаас зөвлөгөө авахаас илүүтэй сэтгэлзүйчид хандах нь хамгийн зөв арга. Харамсалтай нь сошиалд итгэж, сэтгэлийн хөөрлөөр дур мэдэж эм уух, эмчилгээ хийх, амьдралаа шийдэх хүмүүс олширч. Хэн нэгнээс тусламж хүсэн, асууж, зөвлөлдөх нь буруу биш. Гэхдээ хаана хандаж, хэнээс зөвлөгөө авах ёстойгоо ойлгох цаг хэдийн болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 185.40.86.68

Хааааа , чи вирусээс айгаад л… эээээ

Avatar

Зочин 2020-06-11 217.138.197.93

Гарна уу байна уу ? Чамд ямар хамаатай юм бэ ? 😡😠😡😠. Хариу өгөхгүй баахан байчихаад гэнэт юу вэ ? Чи ….

Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Хэхэ🌺🌺🌺🙏🙏🙏

Avatar

А? 2020-06-11 37.139.0.167

Өөрийгөө бод бас хайрла. Чамайг жаргалтай байлгах зүйл хорвоо дээр маш олон байгаа. Орчлон хорвоогийн төв нь ганцхан чи гэж өөртөө итгүүл. Удахгүй инээх өдрүүд их болно. Урвайж гунигласан өдрөөс чинь илүү олон болно…

Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Баярлалааа…ойлгож буй шуу🙏🙏🙏

Avatar

А17 2020-06-11 37.139.0.167

Баахан юм бичүүлчихээл , нээх шалтаг шалтгаан , зовлон тоочсон элийнүүд болио….

Avatar

Зочин🙏 2020-06-11 31.173.26.16

Чамтай жаргалтай байж, бас чамайг жаргалтай болгодог байсан хүн өөр нэгэнтэй инээмсэглэн алхаж байгаа нь чамайг гуниглуулж болно. Гэвч чи ч мөн адил хэн нэгний инээмсэглэл болж, хэн нэгний бодолд нэвчин инээмсэглэлийг бүтээж л яваа…

Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Унээн…итгэлтэй байна шуу… Гараагуй юм уу… Одоо эрт амар даа🙏🙏

Avatar

Зочин 2020-06-11 217.138.197.93

Юу гэнэ үү ? Гараагүй юм уу ? бас одоо эрт амар даа ч гэх ? Юу вэ ? 💩💩💩👎🏻👎🏻👎🏻

Avatar

Зочин 2020-06-11 5.199.139.239

2 hariltsagch zereg /neg tsagt baih yostoi/ Start a chat gedeg iig Sarah yostoi video edr bishee .START A CHAT GEDEG Tom tsenher tovchllur . Meet strangers with your interests! Gedeg ugnii door iim yum baigaa
Add your interests (optional) <— enuun deer daraad moit gej bichne . Yag nadtai ijilhen .

Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Хэхэ… Дараа тухтай оролдье … Халуунд цохиулавзай😴😴😴🙏🙏🙏

Avatar

Зочин 2020-06-11 31.173.26.16

Өө Чи чинь энийгээ биш , том хүнийй юм үзээд …. өөө догь 😂😂😂

Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Хэхэ🙈🙈

Avatar

Зочин 2020-06-11 217.138.197.93

Ичээд байгаа юм уу ? Ай .

0 0
Avatar

Зочин 2020-06-11 85.141.190.72

Хэхэ….их узээгуй ээ.магад вирустэж магад гэж бодоод хэхэ🙊🙊🙊амар даа🙏🙏🙏

0 0
Avatar

Зочин 2020-06-11 5.199.139.239

Teden tsagt gedegee heleerei

Avatar

Зочин 2020-06-11 5.199.139.239

Moit gej angli usgeer , bugd jijig . Start a chat gedeg ni . Tanii uzsen yumnuud garj ireed bga yum bishu ?

Avatar

Зочин 2020-06-11 109.252.28.161

Video bishe , Start a Chat .

Avatar

Eruul mendiin yam tanaa 2020-06-11 24.46.100.17

Horigiig zogsooh ni zob
1 hun uheegui tahal gej…yu b.san ym
Hooson hiirheleer horison humuusiig sulal

Avatar

Зочин 2020-06-11 5.199.139.239

Udur iin mend akh . Gadaa haluun baina , daralt edr ee shalgalt baigaarai . Omegle.com ruu orood [ Meet strangers with your interests!] ene ni door [ moit ] gej bichne . Buh useg ni jijig . Tegeed Start Chat gedgiig dar . Uduus ni I’m not robot gedeg yum garj irne ya teriig yah hiihiig medeh baih .
Asuuh yum bvl asuulgaarai

Avatar

Зочин 2020-06-11 5.199.139.239

2 Tom tsenher ni shuu . Zun Tald bgaa Start a Chat gedgiig darna . 13:30iin ued oroldood uzeh uU ? Zavaal neg tsagt buyu zerrt baij baih yostoi shuu .

Avatar

Зочин 2020-06-11 79.98.213.82

Meet strangers нь гарахгүй байна. монгол хэл дээр болгоод үзээд байна..хэхэ.. ухаж байгаад үзнээ. том хүний юм нарах шиг…

Avatar

Зочин 2020-06-11 109.252.28.161

Start a chat gedegiig darahad uu ? Ta uchiriig ni oloodhooch .

Avatar

Зочин🙏 2020-06-11 64.74.163.58

Хүний амьдралд дардан зам, үнэгүй хоол гэж үгүй. Өнгөрч буй алхам бүр ирээдүйн чинь тулгуур суурь нь юм. Хорвоо дээр дэмий хөдөлмөр, санамсаргүй амжилт, үргүйгээр ургадаг мод гэж үгүй. Бүгд өөрийн нөхцөлтэй.

Avatar

Рама 2020-06-11 79.98.213.82

За ойлголоо….хө… тэгэхээр өнөө 4 цагийн үед нар буулгаад салнинд гарахдаа пүүз үзээ хө.. шүхэр ч ав.. маск бээлии… ойсон тэ..

Avatar

Зочин 2020-06-11 64.74.163.58

Би чиний толгойг Супер ажилгаатай гэдгийг маш сайн мэднэ . Гагцхүү өөрөө хүсвэл …

Avatar

Зочин 2020-06-11 64.74.163.58

Ажиллагаатай.

Avatar

Зочин 2020-06-11 202.9.40.10

Эмч нар нь юу ч мэдэхгүй болхоор тэгж байгаа ш дээ.

Avatar

рама 2020-06-11 79.98.213.82

Хэхэ..би өнөөдөр болж байгаа болохоор нь ийшээ л бичив.хө

Avatar

Рама 2020-06-11 167.172.169.201

Өчнөөн олон жил , сайхан дурсамж жин дарж байх шиг …. 🤔

Avatar

Рама 7 2020-06-11 37.139.0.128

Бид хүмүүс. Бид хоорондоо ойлголцохын тулд ярилцаж хэлэлцдэг. Асуудлыг шийдэхийн тулд бид ярилцаж, ойлголцохын тулд бие биенийхээ үгийг тэвчээртэй сонсож, шийдэлд хүрэхийн тулд тархиа ажилуулж боддог. Үл ойлголцлоос сэргийлэх хамгийн зөв шийдэл бол ярилцах!

Avatar

Зочин 2020-06-11 79.98.213.82

Тиймээ… тодорхой асуудлаа ярилцлаа хө…. ойлголоо… толгойгоо ажиллуулнааа…

Avatar

Зочин 2020-06-11 167.172.169.201

Нэг хүн дуурайгаад хэд хэдэн мэдээтэй харьцав хэхэ …

Avatar

СУРАГЧ 2020-06-11 150.129.140.238

СОШИАЛ ҮНЭХЭЭР ЭМЧ БИШ ХАРИН ЭМЭЭГЭЭСЭЭ ӨВӨӨГӨӨСӨӨ АСУУВАЛ АРАЙ ДЭЭР. СОШИАЛЫН ЗАЛУУС АА ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ХУ ХАМТЛАГТАЙ ХАМТ ДЭМЖЭЭРЭЙ

Avatar

ИРГЭН 2020-06-11 202.126.89.25

СОШИАЛ ЭМЧ БИШ Ч ГЭСЭН АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДВАЛ ИХ ЗҮЙЛ БАЙГАА. МАНАЙ ЗАРИМ ЭМЧ НАР МЭДЛЭГ ЧАДВАРАА ИХ САЙЖРУУЛМААР САНАГДДАГ ШҮҮ. ЗАРИМДАА Ч ХАРАМСАХ ЮМ ДАА.

Avatar

Зочин 2020-06-11 103.10.20.102

Дээрх зочинтой санал нэг бна, өрхийн эмнэлгийн эмч нар үнэхээр сайн бол ээжүүд аргаа бараад энд тэндээс элдэв юм асууж сураглаж суухгүй шүү дээ. Анхан шатны хэсэгт чадвартай туршлагатай эмч хэрэгтэй бдаг даа. Бараг очих болгонд цоо шинэ нэг охин сууж бдаг эмнэлгийн өрөөнд, тэгээд харин одоо яахав антибиотик өгий дөө гээд л жор бичнэ. Ханиад шуухинаа хүрээд очсон хүүхэд нөгөө эмнээс нь болоод гүйлгээд эхэлнэ. тэгээд яахав аль гайгүй гэсэн хувийн эмнэлэг бараадна.

Avatar

Зочин 2020-06-11 139.5.218.30

Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж үг бий .Тэгэхээр бас ээжүүдийг бүрэн буруутгах аргагүй .Сургууль номыг нь сонссон мөртлөө эмнэлэгийн системд ажиллаж үзээгүй залуухан өрхийн эмч нараас бас юу горьдохов.Ээжүүд харинч хүүхэддээ уулгаад зовиурыг нь арилгасан туршлагаа хуваалцах нь юуны буруу байхав. Монгол хүүхэдэд энэ сайн тэр муу гэдэгийг туршилт хийгээд баталчихсан нь ТВ гээр интернетээр харчихсан эмнүүдээ төлбөртэйгээр магтдаг залуугаас хамаагүй дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж