Л.Гансүхийн өмгөөлөгч шилдэг болов

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн өмгөөлөгч шилдэг болов

Өмгөөлөгч Ц.Баасандоржийг олон нийт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг өмгөөлөгч гэдгээр нь сайн танина.  Түүнийг Монголын өмгөөлөгчдийн холбооноос “2015 оны шилдэг өмгөөлөгч”-өөр тодруулсан байна.

2015 он бол түүний хувьд хамгийн хариуцлагатай, мэдлэг чадварыг нь сорьсон жил болсон. Учир нь хамгийн дуулиантай, хамгийн их улстөржсөн хэрэг дээр тэрбээр өмгөөлөгчөөр ажилласан юм. Л.Гансүхийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр тэрбээр ирээдүйтэй өмгөөлөгч гэдгээ харуулж чадсан гэж хуулийн салбарынхан үзсэн бололтой.

Ц.Баасандорж нь  Их засаг их сургуулийг хуульчаар төгссөн бөгөөд өмгөөлөгчөөр найман жил ажиллаж байгаа аж.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж