"Эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гараагүй"

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

"Эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гараагүй"

"Эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гараагүй"

Тэртээ дайны хүнд, хэцүү жилүүдэд ч цуцлагдаж үзээгүй гэгддэг үндэсний их баяр наадам маань энэ жил ямар ч байсан зохион байгуулагдах нь тодорхой боллоо. Иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан, цар тахлын тархалтын ид үед зохион байгуулагдах мөн сонгуулийн дараа болж байгаагаараа энэ жилийн наадам харин ч нэг сонирхол татахуйц.

Сонгууль гээд л дарагдаад байгаа болохоос биш энэ жилийн баяр наадам дээрх нөхцөл байдлаасаа эхлээд найруулагч нь хүртэл угтаа бол шинэлэг. Хэрвээ ямар нэгэн төлөвлөгдөөгүй гэнэтийн муу зүйл болохгүй наадмаа зохион байгуулвал дэлхий нийтийн анхаарлын төвд маргаангүй багтана.

Дараа жил ч цар тахлын тархалт намжаад ирвэл манай үндэсний их баяр наадмыг зорин ирэх гадаадын аялагч, жуулчдын тоо 500 сая хүрдэггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр өсөх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Монгол улс цар тахлын үеэр тун эрсдэлтэй алхам хийж, дэлхийн анхаарлыг татах гэж байна. Ах дүү Орос, Монгол хоёр л дэлхий нийт цар тахлаас эмээж байхад баяр наадмаа зохион байгуулах бэлтгэл ажилдаа оржээ. Монголд ганц давуу тал байгаа нь шинэ коронавирусийн тохиолдол нь дотроосоо илэрсэн бус гаднаасаа зөөвөрлөгдөн ирсэнд байгаа юм.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болсон. Үүнтэй холбогдуулан үндэсний их баяр наадамд багтдаг холбоодын зүгээс эхнээсээ өөрсдийн мэдэгдлүүдээ гаргаад эхэлжээ.

"ГАРЫН ДАА НАРТ ЦАХИМ СУРГАЛТ ЯВУУЛНА"

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр/2020.06.01/ ээлжит хурлаа зохион байгуулж улс, аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбоо шийдвэр гарган улсын наадамд 512 бөх, аймгийн наадамд 128 бөх, сумдын наадамд 64 бөх барилдуулахаар болжээ.

Мөн тус холбооны зүгээс баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах гарын даа нарт цар тахлын улмаас цахим сургалт зохион байгуулахаа мэдэгдлээ. Хэрвээ энэхүү цахим сургалтанд хамрагдалгүй бөхийн барилдаан зохион байгуулсан жаяг дэгийн багийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцон цол, чимэг хүртсэн бөхчүүдийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Монголын үндэсний бөхийн холбоо нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй аж.

"БӨХЧҮҮДЭД ЯМАР НЭГЭН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ИРЭЭГҮЙ"

Монголын үндэсний бөхийн холбооны гаргасан зөвлөмжин дээр бөхчүүдийн талаарх мэдээлэл хомс байсан учир бид Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн нэг, Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй холбогдлоо.

Тэрбээр “Бөхчүүдэд ямар нэгэн зөвлөмж, чиглэл ирээгүй л байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос ч зөвлөмж гаргаагүй байгаа. Холбооны зүгээс ч энэ талаар мэдээлэл бага байна. Тэр маск, бээлийтэй барилдуулна гэдэг бол огт оргүй худал зүйл. Харин хөдөө, орон нутагт наадмыг зохион байгуулах эсэхийг нь сайн мэдэхгүй. Баяр наадмыг зохион байгуулах хороо л эцсийн шийдвэрийг гаргана" хэмэээн ярьлаа.

"ЭРЛИЙЗ МОРЬДЫГ УРАЛДУУЛАХГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРААГҮЙ"

Эрлийз морьдыг энэ жилийн үндэсний их баяр наадмаар уралдуулахгүй байх шийдвэр гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тиймээс үүнийг тодруулахаар Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатараас тодруулахад "Эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гараагүй. Харин урьдчилсан байдлаар морьдыг хэрхэн ангилж, зургаан насны морьдоо уралдуулах уу гэх асуудлыг л ярьсан. Сэрвээний өндрөөр нь хэмжих талаар яригдаж байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос удахгүй түр журам гаргах байх. Тэрнээс биш наана нь ийм худлаа зүйл ярьдаг. Дараа нь засаг дээр энэ санал нь дэмжигдэхгүй бол худал мэдээ тараасан болно шүү дээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж