Шүүх: Н.Номтойбаярыг суллахгүй, үргэлжлүүлэн хорино | News.MN

Шүүх: Н.Номтойбаярыг суллахгүй, үргэлжлүүлэн хорино

Шүүх: Н.Номтойбаярыг суллахгүй, үргэлжлүүлэн хорино

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн албанаас албан ёсны мэдээллийг танилцуулахдаа "Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урд авсан цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ" гэв.

БАЯРАА "ИРГЭД ХҮЧТЭЙ ШҮҮ" ГЭЖ ХЭЛСНИЙГ БИ ДАХИАД ХЭЛЬЕ

Н.Номтойбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийн талаар өмгөөлөгч Н.Мандах сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Н.МАНДАХ:

-Монгол Улсад цагдан хорих байрнаас нэг хүн сонгуульд оролцож буй ийм жишиг энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх ийм л нөхцөл байдалд хүрч байна. Энэ байдалд сонгогчид нь дүн тавьчих байх аа. Монголын ард түмэн ухаантай шүү дээ. Баяраа сая надад "Иргэд хүчтэй шүү дээ" л гэж надад хэлж байна. Би энийг дахиад хэлье. Иргэд хүчтэй. Ийм учраас надад өөр олон тайлбар хэлэх шаардлагагүй. Шүүх хэргийн бусад оролцогчийн хүсэлтийг их түргэн шуурхай шийддэг. Бидний хүсэлтийг шийдэхгүй, хэлэлцэхгүй орхиж байснаа өнөөдрийн хуралдаан дээр хангахгүй орхиж байна гэсэн. Үндэслэл тодорхой бус байдлаар. Улсын яллагч, хяналтын прокурор, хэргийн бусад оролцогчдоос аливаа байдлаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч захирамжиндаа хүсэлт гаргасан мэтээр биччихсэн. Энэ нь хуралдааныхаа тэмдэглэлтэй зөрчилддөг. Ийм л нөхцөл байдалд байсан. Өнөөдөр манай шүүхэд ийм л нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Нийгэмд нэг зүйл дээр буруу ойлголт яваад байх шиг байна. Өнөөдөр Нямтайширын Номтойбаяр гэдэг хүний УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзсэн боловч УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа. Цаг хугацааны хувьд ч тэр, УИХ-ын тодорхой шийдвэрүүдээр ч тэр чөлөөлөгдөөгүй хүн юм шүү гэдэг залруулгыг нэгдүгээрт хэлж өгье. Хоёрдугаарт, хэргийн оролцогч нар, ялангуяа Номтойбаярын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ үндэслэлтэй байдлаар шийдвэрлэх ёстой шүү дээ. Хүсэлт гаргаж байгаа этгээддээ. Тэр үндэслэл тодорхой бус байна гэж хэлээд байгаа юм.

Шүүх үндэслэлээ хэлж өгдөггүй, бичигддэггүй ийм л нөхцөл байдал үүсч байна. Энд хуулийн гажуудал гэхээс илүүтэй хуулийн хийдлийн тухай асуудал яригдах байх. Гэхдээ анхан шатны шүүх дээр хууль тайлбарлах эрх олгогдоогүй юм. Хуулиар Улсын дээд шүүх албан ёсны тайлбар хийнэ. Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор албан ёсны тайлбар гараагүй байхад шүүгч хуулийг өөрөө дур мэдэн тайлбарлаж буй нөхцөл байдал үүсч байна. Энэ бол хуульч нарын хувьд маш том хууль бус үндлэслэл гэж хэлэхээс өөр арга байхгүй.

Хэрвээ зургадугаар сарын 24-ний өдөр Номтойбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд шүүх түүнийг хорих эсэх асуудлыг шийдэх байх. Энд мэдээж шүүх хуралдааны явцад шийдэгдэх процедурын шинжтэй нөхцөл байдал үүсэх учраас тэрийг таамаглах байдлаар хэлж болохгүй байна.

Одоогийн байдлаар Улсын дээд шүүхээс өмгөөлөгч нарын хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй байна. Хариугаа гардаж аваад энэ талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Н.Номтойбаярын хувьд тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоригдож байна.

Цагдан хоригдох хугацаанд өмгөөлөгч нарт үйлчлүүлэгчтэйгээ уулзах асуудал дээр ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Надад нэг итгэл үнэмшил төрж байна. Яагаад гэвэл би өөрөө энэ хэргийн оролцогч. Сонгууль дуустал гаргахгүй юм байна. Энийг би шулуухан хэлчихье. Хэрвээ зургадугаар сарын 17-нд шүүх хурал хойшилвол сонгууль дуустал гаргахгүй юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ёстой, хуульд заасан үндэслэлээ бариач ээ гэж хэлмээр байна.

Шүүхийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах талаар хандах юм болов уу гэж харсан. Гэтэл зөвшөөрөл аваагүй, нэр дэвшигчийн бүрэн эрхтэй холбоотой баримтуудыг ирүүлээч ээ гэсэн хүсэлт явуулсан байна лээ. Энэ дагуу СЕХ-ноос зургадугаар сарын 8-ны өдөр албан бичиг ирүүлсэн байсан. Энд хорих арга хэмжээтэй холбоотой зөвшөөрлийн асуудал яригдаагүй байгаа биз. Та бүхнийг үүнийг анхаарч үзээрэй гэж хүсч байна.

Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14.20

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Шүүх танхимд Н.Номтойбаярын өмгөөлөгч нар хүрэлцэн иржээ. Тэрбээр "Сэтгүүлчид сууж болно биз дээ" хэмээн асуухад өмгөөлөгч нь "Нээлттэй явагдана" гэсэн хариулт хэллээ. Хуралдааныг нээлттэй зохион байгуулах байсан ч шүүгч дөнгөж сая шүүх хуралдааныг хэвлэл мэдээлэлд хаалттай зохион байгуулах шийдвэр гаргав.

 


"Н.НОМТОЙБАЯРЫГ ЯДАЖ СОНГУУЛЬД ХЭВИЙН ОРОЛЦОХ БОЛОЛЦООГООР НЬ ХАНГАЧИХ"

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

 Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.МАНДАХ:

-Өнөөдөр Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 14.00 цагт зарлагдсан. Номтойбаяр болон өмгөөлөгч нар нь өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээд байж байна. Шүүхээс Н.номтойбаярт мөрдөгчийг дарамталсан гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөгчтэй утсаар ярилцсан энэ үйл байдал өөрөө мөрдөгчийг дарамталсан гэсэн нотлох баримт болдоггүй. Ийм учраас шүүхийн шийдвэр эргэлзээтэй, үндэслэлтэй бус байдлаар гарсан гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, өнөөдөр Н.Номтойбаяр гэдэг хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, мөн зургадугаар сарын 2-нд Н.Номтойбаярт гардуулсан нэр дэвшигчийн үнэмлэхээр тогтоогдож байгаа юм. Эндээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ын 1-д заасан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр тухайн нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг нь хязгаарлахгүй зохицуулалтад хамаарч буй учраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх байх гэж шүүхэд найдаж байна.

Нэгд, Н.Номтойбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй байсан. Хоёрт, Монгол Улсын Үндсэн хуульд, ялангуяа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, 13 дугаар хэсэгт хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тодорхой зохицуулсан зохицуулалт бий. Түүнд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Хууль бусаар хэний ч эрх чөлөөг хязгаарлахыг хориглосон зохицуулалттай. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүгч харгалзаж үзэх байх.

Шүүх хурал хэрхэн үргэлжилж, өрнөх нь шүүх хурлын танхимд л шийдэгдэнэ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 11 хоногийн хугацаа өнгөрч байна. Өмгөөлөгчдийн хувьд удаа дараа хүсэлт өгсөн ч хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хүлээгдэж байна. Бид дахиад хүсэлтээ тавина. Магадгүй сурталчилгааны 50 хувь нь болчихож байна. Гэтэл нэг нэр дэвшигч маань 461-р хорих анги буюу хаалттай хориход хоригдож байдаг, нөгөө нэр дэвшигчид сурталчилгаагаа хэвийн явуулж байна. Сонгуульд ийм байдлаар оролцож болдог юм уу? Манай улс чинь ардчилсан орон биз дээ. Үнэхээр ардчилсан бус орон юм бол тэрийгээ хэлчихвэл бидэнд энд зогсоод ярилцаад байх шаардлага байхгүй. Ядаж энэ хүнийг сонгуульд хэвийн оролцох нөхцөл бололцоогоор нь хангачих л даа. Хан-Уул дүүргийн нийт сонгогчдын эрх ашиг энэ дээр яригдана. Тэдгээр сонгогчдод нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөх бололцоог нь бүрдүүлээд өгөөч ээ л гэж хүсч байна.

Н.Номтойбаярын шүүх хурлын гадаа түүнийг суллахыг шаардсан жагсаал болж байна.


Н.НОМТОЙБАЯР НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХРААЛЫН ТӨВД БАЙНА

НЭМЭЛТ: 11:15 ЦАГ 

Дээд шүүхийн гадаа хуульчид хууль бусаар цагдан хоригдсон, нэр дэвшигч Н.Номтойбаярын асуудлаар мэдээлэл хийж байна.

Олон улсын эрх зүйч Ц.АРИЛДИЙПҮРЭВ:

-Шоронгоос нэр дэвшээд гарч ирсэн хүмүүс байдаг. Тухайлбал, Нельсон Мандела байна. Н.Номтойбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал Олон улсын байгууллагуудын анхаарлын төвд байна. Монгол Улс Олон Улсын өмнө хүлээсэн гэрээ, конвенцүүдийг зөрчиж байна уу, үгүй юү гэдгийг тэд хараад сууж байна. Шүүгчдээс нэгд, битгий хэн нэгний гар хөл болооч ээ. Та бүхэн ардчиллын гол амин сүнс шүү дээ. Эцсийн дүгнэлтийг та нар хийдэг. Та нар худалдагдаад ирэхээр ард түмэн юунд найдаж, итгэхээ мэдэхгүй байна. Шударгаар шүүж өгөөч. Сонгууль эхэлсэн байна. Нэг гараан дээрээс сонгогдох эрхийг нь олгооч.

АРДЧИЛЛЫН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА НЭР ДЭВШИГЧ ХОРИГДСОН БАЙХДАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

УИХ-ын гишүүн А.УНДРАА:

-Монгол Улсад УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд хэд хонож байна. Нийт 606 нэр дэвшигч, маш олон нам эвсэл, бие даагч өрсөлдөж байна. Энэ сонгуулийн хувьд түүхэн өөр үйл явдал болж байгаа нь Ардчиллын 30 жилийн түүхэнд анх удаа нэр дэвшигч хоригдсон байхдаа өрсөлдөж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр.

Хүний сонгох, сонгогдох, үг хэлэх эрхийн талаас хэдэн үг хэлье. Хүний эрх, сонгох, сонгогдох, үг хэлэх эрхийн талаас хэдэн үг хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсад хэдийгээр ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээл Үндсэн хуулиар тунхаглагдаж, Монголын ард түмэн бүгдээрээс энэ систмийг сонгоод 30 жил болж байгаа ч гэлээ Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх Монголд хэрэгжихгүй, эргэлзээтэй байгаагийн нэг нотолгоо нь Сонгуулийн хууль зөрчин, Н.Номтойбаярыг хорьсон байгаа явдал. Энэ бол ганцхан Номтойбаяр гэдэг хувь хүний асуудал биш юм. Ард түмний сонголтыг хамгаалахын тулд нэр дэвшигчийн эрхийг хамгаалдаг. Үндсэн хуулиа мөрдөж, зөв шийдвэр гарна гэж найдаж байна.

ДЭЭД ШҮҮХ Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11:00 ЦАГ

Улсын дээд шүүх яг одоо УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцэж байна. Түүний өмгөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг процессын алдаа гаргасан хэмээн үзжээ. Н.Номтойбаярын өмгөөлөгч Улсын дээд шүүхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Өмгөөлөгч нь энэ талаар хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрээ эргэн хараач, хууль дээдлэх зарчим, шударга байх ёс, хэн нэгний нөлөөнд үл автах гэсэн хуулийн заалтуудыг зөрчөөд байгаа учраас хуулийг хэрэгжүүлье хэмээн гомдол гаргасан” гэв. Мөн Н.Номтойбаярын өмгөөлөгч нар нэр дэвшигчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа байхгүй байгаа учраас нөхцөл байдалд олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа аж.

Б.ЖАРГАЛ


Н.НОМТОЙБАЯРЫГ ӨНӨӨДӨР НЭЭЛТТЭЙ ШҮҮНЭ

УИХ-ын сонгуулийн 29–р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр /2020.06.11/ 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан юм.  

Цагдан хорих болсон шалтгаан нь мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл  шүүхээс түүнийг шүүх хурлын товоо наашлуулж олон нийтэд нээлттэй хийхээр болсон нь энэ юм.

Энэ хооронд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр батламжилж, үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны ажлыг нь явуулж байна.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх  үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

Тэрбээр тавдугаар сарын 28-ны өдөр  шүүхээс хорих шийдвэр сонссоны дараа  өөрийн цахим хуудаснаа “Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл” хэмээн бичсэн байдаг.

 СОНГУУЛЬД Н.НОМТОЙБАЯРЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД СЭДСЭН БАШИР АРГА

Удалгүй түүний өмгөөлөгч албан ёсны мэдээлэл хийхдээ “Тавдугаар сарын 22-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах СЕХ-ны тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж өмгөөлөгчдийн зүгээс харж байна. Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ нь зохион байгуулалттайгаар УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярыг өрсөлдүүлэхгүйн тулд сэдсэн башир арга” хэмээн мэдэгдсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-11 82.132.222.140

За энэ жзжгээ бол ьа нарыг дэмжигч бол хахуул авагчид шүү тиймд нээх бү бас энэ тэнэглээ хэзээ болих новшнар бээ

Avatar

Molodets 2020-06-11 122.201.24.39

Goy goyy hahaha

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2020-06-11 174.237.136.116

Nyamdorj dald OPOO .

Avatar

зочин 2020-06-11 66.181.160.103

Энэ шүүхийнхэн чинь ,, Яг дээрээ Улс орныг захирдаг нь бид шүү !!! ,, гэж үзүүлээд байгаа юм биш үү ? !! … Сүүлийн үеийн үйл явдалууд тэгэж л уншигдаад байна даа …

Avatar

зочин 2020-06-11 139.5.217.243

Нилсон мандела дэлхийн хүн Хүний эрхийн төлөө тэмцээд байраар муу хүмүүс нь шоронд хийсэн. Сайн хүн.Эрүүгийн хүн биш, Баавгай бамбарууштай нь алаагүй, хүүхэн хүчиндээгүй.уул ус ухаж олз ашиг болгоогүй, хүн дарамталж зодоогүй. быаар ресторан хэсээгүй. Номт бол муу хүн. Эрүүгийн элемент гэдэг.

Avatar

Ман ялагдлаа хийж байна . 2020-06-11 202.55.188.38

Одоо бас өөр нэг женкогийн заль ард түмэн дургүй байхад наадам 13 зууд баатараар хийлгэх . Энэ нь хүүкд өгч буй женкогийн бас нэг мэх . Ккк

Avatar

За хүүк ч яалагдлаадаа 2020-06-11 202.55.188.38

Хүүк ч женкод болон ардчиосан намын тоглоод орждээ . Мэдээж одоо ардчилсан нам мэдэгдэл гаргаад ард түмэн дургүйцлийг дэвэргээд . Хэ хэ шатраар бол хүүгээр мад

Avatar

Зочин 2020-06-11 202.21.108.158

Номт тэгээд гарах уу даа Сонгуулийн дараа байдал ширүүсхэнэ дээ

Avatar

Шантаажаа зогсоо 2020-06-11 202.131.230.90

Номтын төлөө тэмцээд байх тэжээвэрүүд хир олон юм бол дөө

Avatar

Зочин 2020-06-11 139.5.216.139

Хөөрхий Номтойбаярыг дэндүү хилсдүүлж байна даа.

Avatar

Зочин 2020-06-11 104.37.31.147

ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮДЭЭ. ОЛОН ХЭРЭГ ҮЙЛДСЭН АЛЬ НЬ ВЭ ГЭХЭЭС

Avatar

Зочин 2020-06-11 66.181.184.52

Тэгэхээс тэгэх гэж Номтой хүүд саналаа заавал өгнө дөө. Зоригтой монгол залуу байгаа юм.

Avatar

Зочин 2020-06-11 66.181.161.82

Uhsen nohoi huuli uichildegui hulgaichid undesen huuli uilchileh ystoi yu

Avatar

Зочин 2020-06-11 202.126.88.71

Ер нь буруу зөвөө дэнслүүлэх хэрэгтэй. УИХ одоо гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болждээ.

Avatar

Монгол 2020-06-11 66.181.181.95

энэ Номтойбаярыг сулла гэж байгаа залуус,4 сайхан айлын хөвгүүд Туул голын эрэгт амиа алдаж байхад яагаад тэмцэхгүй байгаам бэ.хэний,юуны төлөө яваад,байгаагаа мэдэж байгаа юу

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

эцэг эх нь буруутайш дээ

Avatar

зочин 2020-06-11 202.21.98.178

Олон л хэрэгторооцолдсон мэдээлэл олон жил л цацагдсан сүүлд УИХ-ын гишүүн хүн байж ёс зүйгүй үйлдэл гаргасан бичлэг цацагдсан. Шүүх цагдаа прокурор хуулийн хүрээнд л ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч яахав дээ тухайн хүнээ өмгөөлөх үүрэгтэй хүн тэр утгаараа л баахан тайлбар хийж байгаа биз дээ.

Avatar

МАН-ыг бүү сонго !!!!!!!!! 2020-06-11 185.220.100.253

Ард түмэн босох цаг болжээ. Энэ өлдүү боловсролгүй Хүрэлсүх, өмхий бузар дөрвөд өвгөн Нямдорж хоёр өөрсдийгөө Монголын хаан гээд бодчиж. Удахгүй чи биднийг ямар ч үндэслэлгүйгээр хүслээрээ шоронд хийдэг болох нь. Ард түмээн эр чөлөө, шударга ёсны төлөө тэмцэцэгээе !!!!!!!!! МАН-ыг бүү сонго !!!!!!!!!!! 4 жил юу ч хийгээгүй дээр нь одоо бүр хойд Солонгос шиг дарангуйлал тогтоох гэж байна энэ боловсролгүй, ямар ч бизнесгүй байж хадгаламжиндаа 2 тэрбум төгрөгтэй Хүрэлсүх-ийн эсрэг босцгооё !!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-11 66.181.161.82

юугаа хуцаад байгаа нусан чавх вэ

Avatar

uneniig uchigch 2020-06-11 66.181.161.69

tejeeewer gulug, ene olon like companiihan ajilchid bhdoo huurhii

Avatar

Зочин 2020-06-11 64.119.21.68

Зөв шийдвэр бна мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай жирийн иргэн ийм олон хэрэг хийсэн хүн гэмт үйлдэлээ биерээ эдлэх нь шударга нийгэм

Avatar

Равдан 2020-06-11 139.5.217.18

Номтыг суллах ёстой. Үнэн хэзээд ялнаа. Хүрэлсүхийн найруулсан жүжиг балран унахад 13 хоног үлдлээ.

Avatar

Зочин 2020-06-11 66.181.186.38

НЯМТАЙШАРЫН ЭРХИЙН БАЛАЙ ЗУЛБАСАГ ЯМАР ИХ МӨНГӨТӨЙ БАЙНАА ШОРОНГООС НЭР ДЭВШИЖ ШОРОНГООС ЖАГСААЛ УДИРДАЖ ЯАЖ ДАВАРЧ БАЙНАА ЭРҮҮГИЙН ЭЛМЕНТ МАФИЙН ГӨЛӨГ .

Avatar

Зочин 2020-06-11 66.181.176.165

Гадаа нь баахан хусмыг нь долоож амьдардаг нөхдүүд жагсаж байх шиг байна

Avatar

tsuslagchundarmaa2020 2020-06-11 202.9.46.136

CAPITAL BANK-dahi daatgaliin mungu, turiin mungu tsusalsan g zalgisan awgaig horiochee,

Avatar

unen2 2020-06-11 66.181.161.69

thhh horisond ni yamar ih bayarlaj bnaa kkk

Avatar

иргзн 2020-06-11 202.179.26.155

Шударга ёсны Саохи бага ч гэсэн Сэвэлзэж эхлэж байна, Зөв Шүүгчид Баяр хүргэе, ингэж л байж МУ-д Шударга ёс тогтоно, Өнөөдөр Мөнгөтөй Баячуул мөнгөн дөө эрдэж байж болно гэх дээ гэх дээ Шударга ёсыг хүсэмжилсэн Жирийн тэднээс ч олуулаа шүү,

Avatar

Зочин 2020-06-11 202.179.25.6

Мөнгөний жагсагчид.

Avatar

mgl 2020-06-11 202.9.40.4

Uher mongolchuud mungu l avch baival yu ch hiij medne. Yamarch unet zuil gej alga. Yagaad geheer hulgaich naraar tur bariulaad 30 jil bolsoniinh.

Avatar

Зочин 2020-06-11 202.179.25.90

ЭНЭ ЖАГСААД ДЭМЖЭЭД БАЙГАА ЗАЛУУС МАКЫН АЖИЛЧИД ГЭР БҮЛ НЬ ҮҮ. ЭСВЭЛ ХЭДЭН ОЮУТНУУДАД СӨНГӨ ӨГЧ ЖАГСААВ УУ. ЮУНЫ ТӨЛӨӨ БАЯН АЙЛЫН ЭРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ БАЙГААН БОЛ.

Avatar

Зочин 2020-06-11 202.179.25.90

ЭНЭ БИЗДУГ ШОРОНД НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ХОРИСОН НЬ ЗӨВ. ӨЧНӨӨН Л ХЭРЭГ ХИЙЛЭЭ. ЮУН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ. ОДОО НЭР ДЭВШИГЧЭЭС НЬ ХАС. ШОРОНД НЬ ХЭВТҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН.

Avatar

Зочин 2020-06-11 203.91.115.39

чи өөрөө шоронд хэвтэх цаг ирнээ

Avatar

Wsullaach, sullaach, sullaach 2020-06-11 202.9.46.136

AH, MAH-d sanal uguhgui, shuugchdiig ted tomilson, archaagui argaar, erh medleer dalailgaj bna.
Wsullaach, sullaach, sullaach, ursuldugchuu iim archaagui argaar nuhchin darah gej oroldoj bna

Avatar

Н 2020-06-11 202.9.46.128

Баяр хүргэе хорих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-11 122.201.24.235

Jagsaad bgaa nuhud ni odoo yund jagsaj bgaagaa medej l bgaa bgaa daa?

Avatar

Зочин 2020-06-11 202.179.25.90

Баян айлын бандгар залуу их худлаа шоудаж байна. Яс юман дээр энэ баагий монголын төрд ямар ч хэрэггүй. Эцэг нь монголын газрыг хулгайгаар ухаж урагш гаргаж байгаа биздаанууд одоо зайл өө.

Avatar

Зочин 2020-06-11 122.201.21.17

Хөрөнгөтний нийгэмд хөрөнгөтэй хүмүүс л баялаг бүтээж улс эх орныг авж явдаг юм.Түүнээс биш сайн дарга улс эх орныг авж явдаг байсан бол Монгол улс СОЦ нийгмийн үед юун Америк байтугай хөгжжих байсан юм.МАК ямар их татвар төлж байгаа билээ,ямар их хүнийг ажлын байртай болгож амьдралыг нь залгуулж байгаа билээ бид бодох л хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-11 122.201.24.53

өөрийнхөө төлөө л бусадыг ажиллуулж байгаа юм ш дээ уг нь малаа.

Avatar

зочин 2020-06-11 139.5.216.74

Сонгуулийн хороо үнэмлэх олгоод аав нь сурталчилгаа хийгээд хүү нь шоронгоос дэвшээд энэ байж болошгүй үйлдэл хийгээд байна: Мөнгөтэй хүн юу ч хийж болдог гэдгийг яруу тодоор харууллаа даа: Үнэхээр буруугүй юм бол асуудлаа шийдүүлчихээд дараа нь дэвшиж болдоггүй юм байхдаа,залуу хүн байж өвдөг эрүү нь нийлсэн өвгөн шиг үхэн хатан зүтгээд байх юм

Avatar

Зочин 2020-06-11 122.201.21.17

шүүхээр шийдвэрлэгдээгүй бол гэмт хэрэгтэн биш малаа.Хуулиа унш

Avatar

Bagii 2020-06-11 124.57.181.155

Sainuu huniig ingej yga songuuli bolhod barij horidog yamar uchartai yawuulga yum bol ,oo herew ingeed horidog bol udahgui chamaig hvrtel horij barih ne

Avatar

Зочин 2020-06-11 176.63.22.238

Арилдийпүрэв гэж хор хутгасан далдгар тарган авгай Номтойгийн б**с долоогч юм биз дээ

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

Дээд шүүхэд хандсан нь зөв. Арай өөр хүмүүс ажилладаг. 1992 оны Үндсэн хууль утгаа алдлаа

Avatar

Зочин 2020-06-11 176.63.22.238

Санаа зоволтгүй. Дээд шүүхэд Мөнхтуяа гэгч МАК-ын хувийн шүүгч байгаа

Avatar

иргэн 2020-06-11 202.126.89.86

Насаараа торд ажиллаад тэрбумтан болсон хумуус бол ариун цагаан. Тэдний оодоос жаахан орволзвол гэмт хэрэгтэн болдог цаг ирж л дээ.

Avatar

Зочин 2020-06-11 122.201.21.17

FREE NOMTOIBAYAR

Avatar

Muu buunii nohoi 2020-06-11 66.181.161.69

s** zlaachee chi

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм хаачив?

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.91

Женко шүүхийг шинэчлээд байна гэсэн зүгээр л хошин шог!

Avatar

хх 2020-06-11 202.131.238.98

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ӨНӨӨГИЙН ЦАРАЙ. ЯЛЗАРЧЭЭ ҮНЭХЭЭР

Avatar

Зочин 2020-06-11 103.26.195.134

odonchimed gedeg shorongiin reeket baidag amerik bi 3 udaa odongood deeremduulsen shdee. neg harhad boo tuba lamaahai nogoo harhad gindangiin juram. yu bolood iim yaltan shig hun ih huraliin gishuunb bolsiin. odonchimed tuba lamaahai min GUMUDAN GUMUDAN GUMUDAN

Avatar

Зочин 2020-06-11 103.26.195.134

odonchimed amerikt amdardag mongolchuuda nepaliin deeremchidtei niileed tonoy deremdey baisani toloo GUMUDAN GUMUDAN GUMUDAN

Avatar

Zochin 2020-06-11 202.21.101.254

Yasan ih demjigchidtei yum be

Avatar

Зочин 2020-06-11 103.139.146.102

Нямдорж өвгөн өөрөө болон хүү Анхбаяр мөн энэ бүхнийг найруулж байгаа ямар ч бизнес хийж үзээгүй мөртлөө 2 тэрбумын хадгаламжтай Хүрэлсүх нар удахгүй шоронд орох цаг ирнээ. Ард түмэн та нарын багыг хуулж хаянаа тун удахгүй. 6.25-ны өдөр ялалтын өдөр байх болно. АН эсвэл Шинэ нам бусад эвсэл бие даагчид ялах болно. МАН сөнөтүгэй !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-11 202.21.109.53

NOMT g*** ODOO BOLNOO HUN ALAAD MULTRSAN HUCHIN HIGED MULTRSAN ULSIN MONGO IDEED MULTRSAN ZODOON HIGED MULTRSAN AUTO OSOL HIIGED MULTRSAN USA BAS HEREG HIIGED MULTRSAN BATHUU GEED NEG PZ ALAAD BAS L MULTRSAN ENE ODOO BOLNOO MINII HUGHSUUUN ODOO BOLIOO YALAAA EDELE

Avatar

Зочин 2020-06-11 59.153.115.244

Даварцан бацаан.

Avatar

no 2020-06-11 103.57.94.131

MAN zasag barij baigaa Nomt Hyyk Nyamka 2 toi muudsan iim l yum bolloo

Avatar

Зочин 2020-06-11 202.179.24.27

Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдын эрх ашиг, сонгох эрхийг Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин байж улс төржинө гэдэг бол бидний өнөөгийн нийгмийн ямар муухай, бохир болсон байгаагийн тод илрэл. Номтойбаярыг чөлөөл, бид сонгох эрхтэй

Avatar

Zochin 2020-06-11 122.201.31.23

NAN buruutaig ny guitsed togtoogoogui tohioldold helmegduuleh tusmaa ard irgediin durguig hurgeh archihgdah ersdeltei gedgee erthen oilgoosoi doo

Avatar

Иргэн 2020-06-11 202.126.89.225

Номтыг суллах хэрэгтэй. Энэ хүн хэн ч байсан гэсэн хууль бол хууль. Нэр дэвшигчийг цагдан хорьж болохгүй. Хуулиа дагадаг орон болмоор байна. Прокурорын байгуулга хууль зүйн сайнынхаа мэдэлд байгаа гэдэг нь шууд харагдаж байна. Ийм улсад амьдармааргүй байна шүү. Сайдтай муудуул шууд шорон. 461 тийм хүний хүсээд байхаар газар биш шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-11 185.220.100.253

Yag unen iim buzar daranguilagch bolovsrolgui holduu sagsuu namiin dargatai namiig b** songooroi ard tumen min !!!!!!!!! iim l yum bolno shuu tsaashdaa

Avatar

ЗОЧИН 2020-06-11 202.21.126.30

ШҮҮХ ГУАЙ БУСДЫН ХАЛААСАНД БАЙХААСАА ИЧИХГҮЙ Л БАЙНА ДАА. УГ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР ХАРААТ БУС БИЕ ДААСАН ЗАСАГЛАЛ ЮМСАН.

Avatar

Зочин 2020-06-11 122.201.21.197

Энэ залууг хүрэлсүх маргасаны төлөө хэлмэгдүүлж эхлэсэн.зогсоохгүй.сайхан гар барьсан бол тэгээд элдэв зүйлээ март.араас нь хутга шааж болохгүй. .Номт одоо ман.аас гарч бгаагаад зарлаж албан ёсоор хариуг бичихээр ав. Ман б**с долоогоогүй хүчиндүүлээгүй хүнийг хэлмэгдүүлдэг уламжлалтай бүлэглэл.ман дагаж сүг болж явах хэрэггүй.нам байгуулаад өөрсдийн залуусаа татаж ав.ман.д өгч бсан мөнгөө буцааж ав.эрх бий.залуу хүн ман.аас айх хэрэггүй.сөрж амьдар.хүрэлсүх чамайг зуусан.муу хүний хүний шинж .бү

Avatar

zochin 2020-06-11 64.119.17.150

NOMTIIG SYLLAH HEREGTEI.HURELSUH ZAILAA.

Avatar

Зочин 2020-06-11 49.0.149.20

ХОРИГДОЖ БАЙГАА ХҮН СОНГУУЛЬД ОРОХООР ШИЙДВЭР ГАРААД БАЙНА ГЭДЭГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ГЕННИСТ ОРОХООР ҮЙЛ ЯВДАЛ БОЛООД БНА ХОЁР ГЭВЭЛ ХОРИГДОЖ БАЙГАА ХҮН СОНГОГДОХ БИТГИЙ ХЭЛ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЭРХ БАЙХГҮЙ ХУУЛЬТАЙСАН БИДНИЙГ МӨНГӨӨР ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙГ НЯМТАЙШИРИЙН ГЭР БҮЛ ОЙЛГОМООР ЭНЭ ХҮМҮҮС ЕР НЬ МОНГОЛЫН АШИГТАЙ БҮГДИЙГ АВААД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ЮУГ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХИЙВ ОДОО ЦЕМЕНТ ЯМАР ҮНЭТЭЙ БНА НӨГӨӨ ЭДНИЙ БАРЬСАН ҮЙЛДВЭР ЯАСАН ШОУДААД Л БАЙСАН ИЙМ Л БАЙГААШДЭЭ САЙН ШАЛГА

Avatar

Зочин 2020-06-11 202.21.108.48

ЭНЭ НОМГҮЙ НӨХӨР ҮНЭХЭЭР НАКАЛНЫ ДУРАК БАЙНА ТЭР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ НҮҮРС ЗӨӨЖ БАЯЖСАН НЯМТАЙШИРЫГ БАС ХОРЬ,,УЧИР БИТҮҮЛГЭЭР ТӨРИЙН ОРДОНД АЛАГДСАН ААВЫНХАА АМЬНЫ ТӨЛӨӨ ЯВНА ГЭСЭН ҮЕИЙН ЗАЛУУСЫГ БАСАМЖИЛАН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ТЭР ЦЭЛМҮҮН ГЭГЧ БУЗАР АВГАЙГ БАС БАРИВЧИЛ ..ХУЛГАЙЧ НАРЫГ ӨВДӨГ СӨХРҮҮЛ…ЭД ЮУН ИХ ХУРАЛД ДЭВШИХ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ…БАТХҮҮ ГУАЙГ НОМТ АЛСАН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ …

Avatar

Иргэн 2020-06-11 49.0.212.82

ААВЫНХАА АХЫНХАА ҮХЛЭЭР УЛС ТӨР ХИЙХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ ХҮМҮҮСИЙГ АРД ТҮМЭН МЭДНЭ. ХУДАЛ НОТЛОХ БАРИМТ ГАРГААД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙГАА. МУУ Л БОЛ ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ НЬ.

Avatar

хойд солонгосын сонгогч 2020-06-11 66.181.161.109

шүүх сонгууль хоёр падгүй уржигдар даассхд д пунсалмаа гэж авгай айл б олгонд ус түгээнэ гэж үн нам чарлаж лайх юм энэ бол хоцрогдол доромжлол юм намуудаас хамгиинзөв даруу оновчтой нь одоо хүн нам электорат л байна бусад нь хэвээрээ хүрэлсүх саак америк ыг дууриан хүн бүртэй гар барьж тэнэглэх юм өөриигөө том улстөрч гэж бодов

Avatar

иргэн 2020-06-11 202.179.26.155

олон олон Гэмт хэрэгт Сэжиглэгдэж буй, энэ Хүнд СЕХ Нэр дэвших Үнэмдэх олнож л байдаг, Монгол төрийн босго үнэхээр Намхан болжээ,

Avatar

Зочин 2020-06-11 192.82.75.94

ЭНЭ ЗАЛУУГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-06-11 202.21.108.48

ГЭМТ ХЭРЭГТЭНГ ХЭЛМЭГДҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ЯЛЫГ ӨГ ЭНЭМУУ НОМТ ГӨЛӨГТ..

Avatar

Иргэн 2020-06-11 49.0.212.82

УНДАРМАА АВГАЙ ХААНА БАЙНА

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

202.21.108.48-д. Чи өөрөө ялтан болох вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж