"Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсдэг" | News.MN

"Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсдэг"

"Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсдэг"

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор 2020 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга, 2020 оны Дюссельдорфын Их дуулгад хүрэл медаль хүртсэн Бишрэлтийн Хорлоодойг онцолж байна. Тэр бол Монголын жүдогийн спортод шинээр хүч түрэн орж ирж буй шинэ залуу тамирчдын тод жишээ. Түүнд Токио-2020 зуны XXXII олимпийн наадамд оролцох бүрэн боломж бий.

Хүүхэд насандаа хөнгөн атлетик болон морин спортоор хичээллэж их спорттой холбогдсон түүний ярилцлагыг хүргэе.


Бишрэлт  Хорлоодой 1998.05.29

Төгссөн сургууль:

Өвөрхангай аймгийн хоёрдугаар арван жил

Мэргэжил:

Оюутан

Одоо эрхэлж буй ажил:

Хилчин спорт хороо болон Монголын жүдогийн шигшээ багийн тамирчин

Сошиал:

Bishrelt Khorloodoi /Facebook/  bishrelt_khorloodoi /Instagram/

Хүүхэд насныхаа талаар яриач. Хаана, хэрхэн өнгөрөөсөн бэ?

– Хүүхэд насаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд л өнгөрөөсөн дөө. Аав маань хурдан морь уяадаг байсан болохоор гурван настайгаасаа л морь унаж сураад таван настайдаа хурдны морь унаж сурч байлаа. Тавдугаар анги хүртлээ хурдан морь унаж байгаад долдугаар ангид ордог жилээ жүдо бөхийн спорт эргэлт буцалтгүй орсон. Тэрнээс өмнө нь хөнгөн атлетикийн спортоор хэсэг хичээллэж байжээ. Аавын санаагаар бол хурдтай болгох гэж л хөнгөн атлетикаар суурийг минь тавиад дараа нь жүдо руу оруулсан.

Жүдо бөхийн спортод хөл тавихад нь анх дааж авсан багш нь хэн бэ?

-Анхны багш минь болох Баяртогтохын Очир гэж хүн бий. Бага байхаас минь л жүдогоор хичээллүүлнэ гэж араас минь их хөөцөлддөг байж билээ. Одоо ч Арвайхээр сумандаа жүдогийн дугуйлангаа хичээллүүлж байгаа. Тэр хүний ачаар л жүдогийн спортод хөл тавьсан юм даа.

Анхны гаргасан амжилт?

– Хамгийн анх Тэмүжин кап гэж өсвөрийн тэмцээнд оролцоод -36 килограммын жинд хүрэл медаль хүртэж байлаа. Жүдогийн спортоор хичээллээд ердөө 14 хоног өнгөрч байсан юм. Тэр л миний анхны гаргасан амжилт.

Бэлтгэлээс гадна чөлөөт цаг гардаг л байлгүй. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

– Ерөнхийдөө бэлтгэлгүй үедээ түүхэн ном унших дуртай. Одоогоор “Харгис зуун” гэх нэртэй түүхэн роман эхлүүлчээд л байж байна.

Гэр бүлээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?

– Манайх ам бүл тавуулаа. Аав ээж, хоёр дүү минь бий. Одоохондоо л хотод гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа. Аав ээж, дүү нар минь Арвайхээр сумандаа аж төрдөг. Саяхан л шинэ дүүтэй болоод манайх ам бүл тавуулаа болж байгаа юм. Аавыг минь Цэрэндашийн Бишрэл, ээжийг минь Сангиадоржийн Цэдэндолгор, том дүүг Б.Хүлэгч, бага дүүг Б.Хотулун гэдэг. Бага дүүгийнхээ нэрийг би өгсөн юм л даа.(инээв)

Ойрын төлөвлөгөө юу вэ. Цар тахлаас шалтгаалан тэмцээн уралдаанууд ч хойшилж байна.

– Ойрын төлөвлөгөө гэвэл тэмцээнгүй байгаа энэ боломжийг ашиглаад бэлтгэлээ маш шаргуу хийн, өөрийнхөө дутуу, алдаа гаргадаг зүйлүүд дээрээ илүү сайн ажиллах зорилго тавьсан. Манай багийн бэлтгэжилт ч маш сайн байгаа. Зарим өдөр нэг бэлтгэл хийсэн ч тэр нь маш эрчимтэй, чанартай бэлтгэл болж чадаж байна.

Амьдралын тань хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?

– Тамирчин хүн бүр хүссэн мөрөөддөг олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй л дээ. Монголд эмэгтэй олимпийн аварга төрөөгүй учир би Монголын анхны эмэгтэй олимпийн аварга болохыг хүсч байна. Олимпийн наадамд бол медаль авах гэсэн ганц л зорилготой очно. Өөртөө 100 хувь итгэлтэй байж л алтан медалийн эзэн болно шүү дээ.

Ер нь татами дээрх хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн байв?

– Жүдогийн спорт дэлхий даяар маш хурдацтай, өндөр хөгжиж байна. Тэгэхээр миний учраа таарч байсан бүхий л өрсөлдөгчид маань хүчтэй байсан. Бүгд л өөр өөрийн гэсэн арга барил, сэтгэлзүйтэй.

Сэтгэлд тодхон үлдсэн мартагдашгүй барилдаан байдаг биз?

– Би ер нь бүх барилдаанаа аягүй сайн санадаг шүү. Тэр барилдаан дээр тийм мэх хийж байсан, тэр барилдаан дээр тэгэж алдаа гаргаж байсан гээд л бүгдийг нь тодхон, сайн санаж явдаг. Харин алдаагаа сайн ухаарсан барилдаан гэвэл хоёр жилийн өмнө нь жин их хасч барилдсан барилдаан байна. Жинтэйгээ ноцолдсоор байгаад аягүй муу барилдсан.

Үлгэр дуурайлал авдаг тамирчин байдаг л байлгүй. Та хэнээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

– Байлгүй яахав. Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчээсээ амьдрал дээр хувь хүн талаас нь, жүдогийн спортод тамирчин талаас нь үргэлж үлгэр дуурайлал авч, суралцаж байдаг.

Монголынхоо залууст хандаж юу гэж хэлмээр байна?

– Манай монголын залуус аягүй хурдтай хөгжиж, соёлтой ч болж байна. Залуустаа хандаж хэлэхэд нэг зүйлдээ тууштай, шаргуу байж эцсийг нь үзээрэй гэж хэлмээр байна. Аливаад шантралгүй тууштай хичээж зүтгэсэн хүнд л амжилт ирдэг юм шүү.

За ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-11 64.119.26.210

Энэ сурвалжлагч пацаан байнга л нус шиг мэдээ бичих юм.эхэлж цагаан толгой,зөв бичих дүрэмд тайлагдсан нь дээр дээ.

Avatar

Зочин 2020-06-11 202.21.120.178

Сайхан охинд амжилт хүсье Яагаад олимпын аварга болж болохгүй гэж.

Avatar

МАЛ СЭТГҮҮЛЧ ЭЭ 2020-06-11 202.21.109.145

Түүнд Токио-2020 зуны XXXII олимпийн наадамд оролцох бүрэн боломж бий. ГЭНЭ ҮҮ?? ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧ ЭЭ, ТОКИОГИЙН 2020 ОНЫ ОЛИМП ЦУЦЛАГДААД УДАЖ БАЙНА. МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙ Л ДАА!!!!

Avatar

уншинч 2020-06-11 203.98.77.159

Олимпийн хугацаа хойшлогдсон ч нэр нь "Токио-2020" хэвээрээ байхаар ОУОХорооноос шийдвэрлэсэн,

Avatar

Анхны монгол гэж мэдэмхмйрэгчдэд 2020-06-11 172.90.226.68

Монгол хэлний системгүй чанарыг энэ хөөрхөн хүүхдэд нялзааж дорлмжлоод хэрэггүй дээ. Би бага байхдаа нэг удаа өндөр нуруутай орос хэлний багш эмэгтэйг "өндөр орос хэлний багш" гэж хэлээд өндөр орос хэл гэж юу байдаг вэ гэж асуулгаж бтлээ

Avatar

зочин 2020-06-11 122.201.31.121

Хүсэл мөрөөдөлдөө хүрэн эрмэлзлэлтэй сайн охин, сайн л хичээж хурдан амжуулахгүй бол удах тусам хэцүү болно, монголын жүдо уналтад орсон, цаашид ч улам эрчтэй унана, дээр нь олон улсад бөхийн төрлүүдийн нэр хүнд маш их унасан, ОУОХ ч ашиг орлогогүй, үзэгчгүй бөхийн төрлүүдээс зайгаа бариад эхэлсэн, удахгүй түрүүчээс олимпын төрлөөс хасч эхлэх нь тодорхой, ер нь хэцүү дээ

Avatar

Зочин 2020-06-11 192.82.67.203

Монголын анхны эмэгтэй гэхээр их дээр үеийн юм бн.

Avatar

Бөх сонирхогч. 2020-06-11 150.129.142.133

Улсын аварга болон зарим олон улсын барилдаануудыг нь үзсэн. Их тайван барилддаг охин байна лээ. Олимпын эмэгтэй аварга болж чаднаа амжилт.

Avatar

Зочин 2020-06-11 43.242.242.59

Өрсөлдөгч нараа сайн судалж бас өөрөө мэхний олон хувилбартай байж л амжилт гаргана. Хэд хэдэн мэхийг өөрийн болгож даацтай хийж чаддаг болвол олимпийн медаль авах боломж түүнд бий. Хичээл зүтгэлийн ард амжилт ирнэ дээ. Амжил хүсье

Avatar

зочин 2020-06-11 202.170.70.16

Мөрөөдөлд хязгаар байхгүй. Гэхдээ онолын хувьд бол мэдээж байж болох ч бодит байдал дээр боломжгүй зүйл. Жин нь маш хүчтэй өрсөлдөгчтэй харин манай хүн 2 оос дээш давдагггүй. Юмыг яаж мэдэх вэ аз ёндоо байвал олимпийн медаль аваарай гэж ерөөе.

Avatar

Зочин 2020-06-11 64.119.18.11

Өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй, хөөрхөн охин байна. ОЛИМПИЙН АВАРГА болохыг чин сэтгэлээсээ хүсье. АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-06-11 73.92.12.67

Монголын анхны эмэгтэй ийм хүн байдгиймуу,мэдээгүйшдээ,бас тэгээд олимпийн аврага болох санаатай,их эд байх нь ……

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.84

Chi yu chadsii chadaj bga negend b** ataarh muu b**s min chadahgui baij jatsag tsarailaaal baij bai

Avatar

Зочин 2020-06-11 64.119.21.198

Булганыхуу, биш бол ахнхы эмэгтэй болж чадахгүй.

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.84

Chi chadahiimii b**s min

Avatar

Бигэр 2020-06-11 202.9.40.135

Монгол улс ХОРЛООДОЙГООС өмнө эмэгтэй хүнгүй байсан гэж ойлголоо, эрхэм сэтгүүлч ээ.

Avatar

Зочин 2020-06-11 73.92.12.67

Харин тиймээ,бид нар ааваасаа төрсөн болтой

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.84

Chamd hunii moroodol onmoo tavisan zorilgo ymar hamaatai ym be

Avatar

ХАМАГ МОНГОЛ 2020-06-11 150.129.140.238

МИНИЙ ДҮҮГИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭЭ ХҮН НАМЫН АХ ЭГЧ НАР НЬ ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ БИД Ч ГЭСЭН МОНГОЛЫН АНХНЫ УЛС ТӨРИЙН ГУРАВДАГЧ ХҮЧИН БОЛЖ ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС АВРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

Avatar

мад ах 2020-06-11 66.181.161.109

барилдааныхаа хурд мэхнии нягтралаа сайжруулаарай сайн тамирчин

Avatar

зочин 2020-06-11 202.21.120.242

Оlлимпийн аварга анхны эмэгтэй тамирчин болоорой! АМЖИЛТ АЖИЛТ АМЖИЛТ

Avatar

бат 2020-06-11 192.82.64.147

хүүхдээрээ хөөрхөн охин байна. Амжилтанд хүрнэ гэдэгт чинь итгэж байгаа шүү дүү минь

Avatar

Зочин 2020-06-11 202.72.245.122

АМЖИЛТ ХҮСЬЕ- ЧИ ЧАДНА

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.84

Mundag yrij bna hun omnoo tavisan zorilgotoi bhad ter zorison zorilgoo hurnee chi chadnaa amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж