Леди Гагад морь бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Леди Гагад морь бэлэглэв

Фото: ladygaga / instagram

Леди Гага-гийн цомгийг гаргадаг дуу бичлэгийн Interscope студи жүжигчин бүсгүйд цагаан зүсмийн морийг Зул сарын бэлэг болгон өгсөн тухай дуучин Instagram-даа бичин, студийн ерөнхийлөгч Жон Женик, дэд ерөнхийлөгч Стив Берман ба лейблийн бүх ажилтанд талархлаа илэрхийлэн Зул сарын мэнд хүргэсэн байлаа.

“Өнөөдөр миний гэрийн үүдэнд Цагаан дагиныг тэнгэрээс буулган авчирлаа. Эрт дээр сайхан үе шиг дуу бичлэгийн бизнесээс хүргүүлжээ. Ёстой тэнгэрлэг охин байна. Би түүнийг унаж, хайрлан хамгаалж, бүх насаараа халамжилна. Жинхэнэ сюрприз гэдэг энэ мөн!” гэж дуучин бүсгүй бичжээ. Леди Гага морио унасан зургаа нийтлэн “Бид бүх насаараа түүнтэй танил юм шиг санагдана. Тэрээр надад ямар нэгэн юм үзүүлэх гээд байгаа ч юм шиг” гэсэн тайлбар тавьжээ.

Леди Гага (жинхэнэ нэр нь Стефани Жерманотта) өөрийн этгээд имиж болон Poker Face, Just Dance, Paparazzi гэсэн хитүүдээр 2008 онд алдаршсан юм. Хөгжим дуу, хувцасны дизайн, нийгмийн үйлсээс гадна Леди Гага кинонд тоглодог. Тэрээр энэ онд “Америкийн аймшгийн түүх” гэдэг олон ангит киноны одоор таван улирал дараалан тодорч “Алтан бөмбөрцөг” шагналд нэр нь дэвшээд байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж