Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин | News.MN

Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

ХҮМҮҮС

Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

Эрх чөлөөт орны эрх чөлөөг үнэгүйдүүлэгч Дерек Шовин

“NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа одоогоор АНУ-д гэлтгүй дэлхий даяар үзэн ядагдаж буй цагдаагийн оффицер асан Дерек Шовиныг онцолж байна. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр Миннеполис хотод Жорж Флойд хэмээх хар арьст залуугийн хүзүүн дээр найман минут орчим өвдөглөн сууж, нас барах гол шалтгааных эзэн нь болсон юм.


БАГА НАС

Дерек Майкл Шовин нь 1976 онд Миннеполис хотод төрсөн бөгөөд түүний эцэг эх болох Кэролин Рунж, Роберт Майкл Шовин нар нь энгийн ажилчин хүмүүс байжээ. Ахлах сургуулиа төгссөж чадаагүй ч эцэст нь ерөнхий боловсролын гэрчилгээгээ Дерек Шовин авч чаджээ. Тэрбээр их сургууль, коллежид элсэн оролгүй хоол хийхийг сурч МакДоналдс сүлжээ түргэн хоолны газарт тогоочоор ажиллаж,  давхар хамгаалагч хийж эхэлсэн байна.

ЖОРЖ ФЛОЙД, ДЕРЕК ШОВИН НАРЫН НУУЦЛАГ ХОЛБОО

Хоёр давхар ажил хийдэг Дерек Шовин өдрийн цагаар Макдоналдсын гал тогоонд, оройн цагаар Эль Нуево Родео хэмээх шөнийн клубд хамгаалагчаар ажилладаг байсан тухай тус клубын эзэн асан Маяа Сантамариа ярьжээ. Түүний хэлсэн бас нэгэн анхаарал татахуйц зүйл нь амиа алдсан Жорж Флойд болон түүний хөнөөсөн Дерек Шовин нар хамтдаа ажиллаж байсан гэнэ. Жорж Флойд хааяа Мягмар гаригуудад нэмэлт хамгаалагчаар гардаг байсан бол Дерек Шовин ажлын бус цагаараа бараг 17 жил тус клубд хамгаалагчаар ажиллажээ.

Тэдний тухай Маяа Сантамариа ярихдаа “Тэднийг бие биенээ мэддэг байсан гэж би бодохгүй байна. Орой бүр л манай клуб ажилладаг болохоор тэдний хамгаалалтанд гардаг цагууд зөрдөг байсан биз. Би тэрхүү аймшигт бичлэгийг үзээд миний хоёр ажилтны нэг нь зам дээр нөгөө нь түүнийг дараад сууж байгааг хараад үнэндээ итгээгүй. Би утас руугаа ‘Шовин түүнээс бос’ гэж орилоод л байсан. Үнэхээр аймшигтай. Шовиныг мэддэг хүний хувиар хэлэхэд түүнийг амь, агаар гуйж байгаа хүнд тэгэж хандахыг хараад итгэж чадахгүй байсан” хэмээн ярьжээ.

ЦАГДАА БОЛСОН НЬ

МакДоналдсын гал тогоонд бургер хийхээс уйдсан Дерек Шовин 1990-ээд оны эхээр цагдаагийн академийн бэлтгэл курст элсэн орж 1996-2000 онуудын хооронд цэргийн цагдаагийн албыг хашиж, Рочестер, Миннесота болон Германы Хохенфелс хотуудад үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Харин 2001 онд 25 насандаа төрөлх Миннеполис хотдоо эргэн ирж, орон нутгийн цагдаагийн албандаа 19 жилийн турш тэр нэгэн өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм.

Миннесота мужийн их сургуулиас түүнийг 2006 онд хууль сахиулах чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөнийг баталсан

ГАВЬЯА ШАГНАЛ БОЛОН ГОМДОЛ, НЭХЭМЖЛЭЛИЙН ЭЗЭН

19 жил цагдаагийн албанд зүтгэхдээ Дерек Шовин гавьяа шагнал болон гомдол нэхэмжлэлийг хангалттай авсан аж. Түүний эсрэг нийт 18 гомдол Миннеполис хотын цагдаагийн газрын дотоод хэргийн тасагт ирж байсан боловч энэхүү гомдлуудынх нь ердөө хоёр дээр нь хариуцлага тооцон хаажээ. Харин үлдсэн 16 гомдол, нэхэмжлэлийг үл хэрэгсэн ямар нэгэн шийтгэл, хариуцлага тооцолгүй хаасан гэнэ.

Дерек Шовин цагдаагийн албанд хүчин зүтгэхдээ хоёр удаа одонгоор шагнуулсан байна. 2006 онд тэрбээр Уэйн Рейес хэмээх эмийн сангийн үүдэнд хоёр хүн хутгалсан хэрэгтэнг таван цагдаагийн оффицерийн хамт буудан хороосныхоо төлөө "Эр зоригийн одон"-оор шагнагджээ. Угтаа Уэйн Рейес тухайн үедээ цагдаагийн газарт өөрийн хийсэн хэргээ утсаар мэдүүлж байсан аж. Гэвч хэргийн газар байсан цагдаа нарын мэдүүлснээр Уэйн Рейесийг буу гаргасан тул аргагүйн эрхэнд 23 удаа буудан хороосон байна. Уэйн Рейесийн охин Леанне Дерек Шовины талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийг ямар аймшигтай хүн бэ гэдгийг мэднэ. Миний тухайн үед мэдэрч байсан уйтгар гунигийг тэр дахин мэдрүүллээ” гэжээ.

Үүнээс гадна түүнийг 2008 он болон 2013 онуудад гэр бүлийн хүчирхийллийн дуудлаганд явахдаа сайн ажилласан гэж хохирогч эмэгтэйчүүдээс сайшаал хүртсэн мөн шөнийн клубын хамгаалагчаар ажиллаж байхдаа зэвсэгтэй этгээдийг аюулгүй болгосон зэрэг үндэслэлээр "Сайшаалын одон"-оор шагнаж байжээ.

ЦАГААЧ МИСС БҮСГҮЙТЭЙ УЧРАВ

Яхир хатуу юм шиг харагддаг Дерек Шовины амьдралд нэгэн бүсгүй гэрэл гэгээ авчрав. Тэр бол Лаос улсаас дүрвэж АНУ-д шилжин суурьшсан цагаач бүсгүй Келлие Шовин. Түүнийг Миннеполис хотын Хеннепин гэх мужийн төв эмнэлэгт рентгений эмчээр ажиллаж байхад Дерек хэрэгт холбогдсон сэжигтнийхээ биеийг үзүүлэх гэж ирээд танилцжээ. Хосууд 2010 оны зургадугаар сарын 12-ны өдөр Вашингтон мужид хуримаа хийж, 2011 онд Флорида мужийн Уиндмер хэмээх газар 226 мянган ам.долларын үнэ бүхий гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй амины орон сууц худалдан авчээ.

Келлие Шовины жинхэнэ нэр нь Келлие Шион бөгөөд Деректэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авсан аж

Келлие Шовин 2018 оны Миннесота мужийн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж тус мужийн гоо бүсгүйн тэмцээний түүхэнд цагаач бүсгүй миссийн титмийг зүүсэн анхны тохиолдол болов. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 онд тэрбээр Лас Вегас хотод зохион байгуулагдсан үндэсний гоо бүсгүйн тэмцээнд мужаа төлөөлж оролцсон гэнэ.

Одоо Келлие Шовин орон нутагтаа үл хөдлөх хөрөнгийн зуучаар ажиллаж байна. Мөн тэрбээр Дерекээс өмнө нь 18 насандаа нэг залуутай гэрлэн хоёр хүүхэд төрүүлжээ. Гэвч Деректэй гэрлэсэн ч хосууд хүүхэдтэй болоогүй аж. Саяхан Келлиегийн өмгөөлөгчид мэдэгдэл гарган түүнийг нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж, овгоо өөрчлөх өргөдөл өгч буйг зарласан юм.

2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25-НИЙ ӨДӨР

Дерек Шовин өөрийн хамтрагчид болох То Тао, Александр Куэн, Томас К. Лэйн нарын хамтаар 911 дугаарт ирсэн хуурамч мөнгөөр гүйлгээ хийлээ гэх дуудлагын дагуу хэргийн газар очсон. Тэд хэргийн газарт очсон даруйдаа Жорж Флойд хэмээх хар арьст залууг сэжигтэн гэж авч үзсэн. Үүнээс цаашхи үйл явдал нь эдгээр өдрүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхийг хамарсан хөдөлгөөний эхлэл болжээ.

Дерек Шовин одоо бол дэлхий дээр хамгийн их үзэн ядагдсан, үзэсгэлэнт эхнэргүй, ажилгүй, хүрээлэлгүй болсон 44 настай хөгшин эр. Мөн түүнийг Миннеполис хотын шүүх гуравдугаар зэргийн аллага, хоёрдугаар зэргийн бусдын амь насыг санамсаргүйгээр хөнөөсөн хэргээр яллаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр сайн өмгөөлөгч, хуульчдын хүчинд Дерек Шовин 1.25 сая ам.доллараар батлан даалтанд гарч магадгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ug 2020-06-11 73.70.96.211

Asian humuus busdin buruu uildelees bolj amia aldahad toodoggui ym bn lee Ene boslogond orolcson humuus jinhene ars ongoor gaduurhagch nar baigaam

Avatar

Зочин 2020-06-11 202.21.108.33

76 онд төрсөн тэгээд 17 жил хамгаалагч хийж байгаад 96-2000 онд суралцаж төгсөөд тэрнээс хойш 19 жил цагдаагаар ажиллласан гэхээр 4 настайгаасаа хамгаалагчаар ажилд орсон юм байх даа

Avatar

Зочин 2020-06-11 73.70.96.211

sn bod alia hog ve kkk

Avatar

Зочин 2020-06-11 211.36.151.41

Азиудыг хамгийн их вирус мэтээр харж дээрлэхсэн арьстан бол харууд нохой сүүлээ сүүл хонгорцогоо гэдэг шиг хөгийн юмнууд даа харууд чинь

Avatar

Miss gej uu 2020-06-11 104.34.79.53

Miss geheergui huuhen yum yaj miss bolsiin boloo aimaar tsarai muutaim bna. Manai mongol ohid, huuhnuud hajuud ni jinhene miss yum bna

Avatar

Иргэн 2020-06-11 64.119.20.228

Нөгөө шүтээд байдаг Америк орны цагдаа, шүүхийн үнэн нүүр царай. Удахгүй суллагдах нээ

Avatar

Zochin 2020-06-11 213.127.116.97

ANU- iin oduud yagaad haruudtai suudag gej bodoj bna , uhaantai, bas huurhun huuhed gardag yum shuudee ene bol batlagsan

Avatar

Hutsna biz 2020-06-11 202.126.88.40

Aris ungoor yalgvarlaad bn u da s** chin.

Avatar

Zochin 2020-06-11 213.127.116.97

Har humuus hamgiin sain humuus baidgiin shuu , buh haruudiig muu gej bolohhui.

Avatar

Ази 2020-06-11 213.127.26.193

Тэгвэл одоо гадаадад өдөр бүр ажил хийх нь хэл гудамжаар ч чөлөөтэй явж чадахгүй байгаа азиуд юу юм бэ. Хамгийн их ялгаварлалд өртөж бгаашдээ. Зүгээр ч дэлгүүр орж хоолоо ч авахад хэцүү байнашдээ наад зах нь бусдын харцанд нүдүүлж бнашдээ. Даварцан харууд. Хаана хэн л хэл ам гаргаж үймээн гаргаж хэрэг тарьдаг нь л өөрсдөө шдээ.

Avatar

Иргэн 2020-06-11 66.181.186.216

Америкийн харуудыг Африкт нь буцаажээ: Газар худалдаж авч өгчээ: Өнөөдөр дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг Либери.

Avatar

Иргэн 2020-06-11 66.181.186.216

Баруунд нийтийн солиорол болж байна. Харууд гэж ямар юмнууд байдгийг харьцаж байсан хүмүүс мэдэх л байх

Avatar

Зочин 2020-06-11 202.179.24.88

Хэрэв санаж байгаа бол Монголд хамгийн анх ДОХ оруулж ирсэн хүмүүс Африкаас ирсэн хоёр хар байсан.

Avatar

Зочин 2020-06-11 43.242.243.154

Манайх чинь бас харуудад доль болоод сургалтын төв ч бил үү сургуульд бил үү бодвол өндөр цалин өгч ажиллуулсан нөгөөдөх хар нь хар тамхи өөр ямар асуудал гаргаад байлаа одоо манайх гадаад хүн гэхээр доль болж далдаганаж хошуу дэвсдэгээ болимоор

Avatar

Har 2020-06-11 174.218.133.248

Fucking Chines amaa tat

Avatar

зочин 2020-06-11 66.181.161.65

Шал тэнэг,саддист амьтан байна л дөө .. Үнэтэй хаусндаа , мисс эхнэрээ таалаад л амар жимэр хэвтэж байхгүй … Одоо шорондд ороод нэг том хард баньддуулаад л хорвоог дуусгах юм байна . … гох нь гох нь ..

Avatar

butehgui uls 2020-06-11 202.9.46.85

ene pizdag alaach 40 jil ogoochee anu butehgui uls yumaa

Avatar

Ме 2020-06-11 192.82.78.181

Энэ харын үхлээр далимдуулж харууд маш олон дэлгүүрийг тонон дээрэмдэж, эвдэлж сүйтгэсэн л дээ. Далим болсон. Харууд коронавирусээр далимдуулж азиудыг мөн ч их зодож нүдсэн, уг нь. Цагдаа ажилаа л хийсэн, хэтрүүлсэн тал бий бх.

Avatar

Зочин 2020-06-11 64.119.27.166

Цагааны дээрэнгүй үзэл бол яс, маханд нь байдаг зүйл л дээ.

Avatar

Зочин 2020-06-11 109.252.28.161

сонин агуулнатай гэж ямар үг вэ ??? 😂

Avatar

Zochin 2020-06-11 213.127.116.97

Bolij muu tsagdaag shorond uhuul

Avatar

Зочин 2020-06-11 202.126.89.63

Харууд ч гэж харууд байдаг шүү дээ

Avatar

Цаг уе нь ингэж таарчээ 2020-06-11 43.228.131.114

Хумуус хорионд удаан байгаад хийх юмгуй стрэсстэй менгегуй ечуухэн шалтаг гарахад л стрэссээ тайлж дэлбэрэхэд бэлэн байсан. Энэ харын ухэл бол зугээр л бухимдлаа тайлах шалтаг байсан. Цагдаа зугээр л уургээ гуйцэтгэж явсан азгуй нэгэн байжээ. Цаг уе нь яг ингэж л таарч. Арьс енгений узэл гэдэг бол харуудын ургэлж гомдоллож байдаг сэдэв. Тэгвэл орон гэргуй цагаанууд бас цагдаад баригдах явцдаа ухээд дарагдсан хэргууд гарж л байсан шд. Яагаад тэгэхэд хумуус жагсаагуйм. Яг цаг уе нь ингэж таарчээ.

Avatar

Рама7 2020-06-11 37.139.0.128

Хүнгүй харилцаа үгүй, хүндлэлгүй нөхөрлөл үгүй, итгэлгүй хайр үгүй, замгүй харгуй үгүй, чамгүй би үгүй…

Avatar

Зочин 2020-06-11 79.98.213.82

Сонин агуулнатай афоризм болжээ.Д.Д

Avatar

Зочин 2020-06-11 109.252.28.161

🤣🤣🤣🤣🤣😂😂🤣😂

Avatar

Зочин 2020-06-11 31.173.26.16

Агуулна ааа 😂😂😂

Avatar

1 2020-06-11 202.55.188.35

Крепкий мужик

Avatar

Зочин 2020-06-11 103.10.21.48

Америкийн негрүүд маш залхуу ажил огт хийхгүй амаараа бөөн гомдол нийгмийн халамж нэхсэн улсууд байдаг мөртөө хулгай, дээрэм, хүчин бүх болохгүй муу муухайг үйлдээд явж байдаг нь тэднийг нийгмээрээ жигших сэтэхгүйтэй болгосон. Ядаж байхад азиудыг негрүүд гадуурхаж дээрлхэх гэж үзнэ ха ха.

Avatar

Зочин 2020-06-11 202.55.188.91

Америкт гэмт хэрэг маш их гардаг. Харууд хулгай дээрэм их хийдэг блхр үнэ хүндгүй болчихсон блхр ингэж дээрэнгүй хандсан байх. Гэхдээ үхчихнэ гэж огт санаагүй блхр тоогоогүй байх л даа. Мэдсэн бол босох л байсан. дээрэнгүй зангаасаа л боллоо доо.

Avatar

147 2020-06-11 203.91.112.133

Цагдаа нар өдөр тутамд л муухай хүмүүстэй ажиллах хэрэг гардаг болохоор улам л хатуу болчихдог байхаа. Хэцүү ч юм аа даа.

Avatar

Зочин 2020-06-11 157.167.37.180

Miss gedegt bol ergelzej l bna daa.

Avatar

Зочин 2020-06-11 202.126.90.96

Holeween bayraar missiin huvtsas umsuj muruuduluu bieluulne kkk

Avatar

Зочин 2020-06-11 98.253.30.34

Ajlaa hiigeed l morooroo yavj bsn humuus shuu ene 4 tsagdaa. Ter amisgaa huuramch 20 dollar delguurt barij orj ireegui yadaj mansuuraagui bsn bol iim hereg hezee ch bolohgui blaa. Azgui blaa ene tsagdaa oor iy gehev.

Avatar

Зочин 2020-06-11 98.253.30.34

Harin ene gadnii haruudiig omoorch bhaar oorsdoo dotooddoo bgaa har arist MGLchuudiinhaa toloo neg chas hiisen iym bichihgui. Har boroor n duudaad tataj changaagaad boonooroo niilj zodchih geed yavuuldagui gee biz dee. Ene chin l jinhene yalgvarlan gaduurhal. MASK bna har aristanii durd negniigee huvirgaj bgaad bvhen bvten taizan deer olon tumnii nuden deer doromjloj bna shdee. Ingej boloh uu

Avatar

Зочин 2020-06-11 202.179.27.89

MASK пропакшн уу? Тэр чинь угаасаа хар залуу шт. Тэгээд ч нэг удаа би таарсан хөгийн авиртай н**ш байна лээ.

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

монголчууд өөрсдийгөө л хичээ. Хууль шүүх чинь жирийн иргэнийнхээ төлөө байж чаддаг уу? мөрөөрөө явж байгаад гэнэтийн гайгаар, хог шаарнуудын гүтгэлгээр хэрэгтэн болж хохирсон хүмүүсийг суллаачээ!!!

Avatar

Зочин 2020-06-11 113.198.137.165

Мэдрэл сайт алуурчныг өргөмжилж гэнэ

Avatar

Зочин 2020-06-11 183.177.100.4

Америкчууд арьс өнгөөр ялгавралан гадуурах, хуулийнхны балмад авирыг эсэргүүцэн жагсч байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж