Мастерc лигт 1+11, &#34Алтайн Бүргэдүүд&#34 зэрэг 9 баг оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Мастерc лигт 1+11, &#34Алтайн Бүргэдүүд&#34 зэрэг 9 баг оролцоно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) хоёрдахь жилдээ “Мастерc лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн тэмцээнд есөн баг оролцохоор мэдүүлгээ өгсөний дотор лигийн анхдагч, мөнхийн өрсөлдөгчид болох “Алтайн бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ. Мөн гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, “Генералууд” багийн үндсэн бүрэлдэхүүн “Хобби” клуб нэртэйгээр оролцох бол “Гэгээн хангай”, “Нью Констракшн”, “Русккие Колбасы” багууд анх удаа өрсөлдөх юм.

Мастерс лигийн тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Спортын төв ордонд эхлэх бөгөөд дөрвөн сарын турш үргэлжилж, шилдгүүдийг тодруулна. Тэмцээн долоо хоног бүрийн ням гариг бүр болох юм байна.

Хоёрдахь удаагийн Мастерс лигийн тэмцээнд:

  • Бизнесийн Чөтгөрүүд
  • 1+11
  • "Алтайн Бүргэдүүд"
  • Хөвсгөл Нэг үе
  • Монхаус
  • Нью Констракшн
  • Гэгээн Хангай
  • Хобби клуб
  • "Русские Колбасы" зэрэг есөн баг өрсөлдөх юм.

Мастерс лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Ж.Майбаяр, ОУХМ Т.Түвшинбаяр, ОУХМ Ц.Баярхүү, ОУХМ М.Отгонбаяр, ОУХМ П.Батзаяа нарын лигийн алтан үеийн шилдэг тамирчид бүгд өрсөлдөж байгаагаараа онцлогтой.

Мастерс лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Ж.Майбаяр, ОУХМ Т.Түвшинбаяр, ОУХМ Ц.Баярхүү, ОУХМ М.Отгонбаяр, ОУХМ П.Батзаяа нарын лигийн алтан үеийн шилдэг тамирчид бүгд өрсөлдөж байгаагаараа онцлогтой аж.

Хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний шагналын сан 10 гаруй сая төгрөгт багтаж байгаа бөгөөд аварга баг 5 сая, дэд байр 3 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх аж. Мөн тэмцээний үеэр холын зайн шидэлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд ялагч нь 1 сая төгрөгийн мөнгөн шагналтай.

Өнгөрсөн онд МСБХ дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ойд зориулан Мастер лигийг эхлүүлж байсан бөгөөд олон улсын аудитын компани болох “Ernst Young” co ltd дэмжин ажиллажээ. Тэгвэл энэ жил хамтран ажиллах сонирхолтой бүхий л компанитай ажиллахад бэлэн байгааг зохион байгуулагчид дуулгалаа. Тэмцээний мэдээллийг Mongolian Basketball AssociationМонголын сагсан бөмбөгийн холбоо хуудсаар дамжуулах юм байна.

Сануулахад, Мастерc лигийн анхны аваргаар спортын мастер н.Эрдэнэчулуун ахлагчтай “Хасын Хүлэгүүд” тодорч байсан бол “Монхаус”, “Хөвсгөл нэг” үе клуб мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин улирлын шилдэг тоглогчоор оноо авалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн ОУХМ Ж.Майбаяр тодорч, Баярсүх агсны нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болж байсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж