УОК: Журам зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцно | News.MN

УОК: Журам зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

COVID-19

УОК: Журам зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

УОК: Журам зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

Улсын онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга мэдээлэл өглөө.


Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.ЭНХТҮВШИН:

-УОК-ын хурлаар нэгдүгээрт коронавирусийн халдварын нөхцөл байдал, гадаадаас ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл ажил ямар байгаа талаар мэдээлэл сонслоо. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ халдвартай 194 хүн хүлээж авч, 89 хүнийг эмчилжээ. Халдварын тохиолдол есөн улсаас зөөвөрлөгдөн орж ирснээс 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Эм тариа хамгаалах хэрэгслийн хувьд  ХӨСҮТ 30 хувийн нөөцтэй байна. Харин N95 амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг УОК-оос өглөө. Хоёрдугаарт Гашуун сухайтын боомтоор  өдөрт 570 машин нүүрс гаргаж байна.Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ажиллахаар болсон.УОК өнгөрсөн хугацаанд хот хооронд болон улс хоорондын ачаа тээврийг огт хязгаарлаагүй. Экспортод гаргах ажил хэвийн үргэлжилж байгаа.

Гуравдугаарт  бизнесээ бүх талаар дэмжихгүй бол эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд ороход ойрхон байна. 6-7 сард ААН-үүдэд давхардсан тоогоор хийгдээд байгаа төрийн байгууллагуудын шалгалтуудыг зогсоох шийдвэр гаргалаа. Нэг компани дээр гэхэд гурван газраас шалгалт очсон байна. Энэ бол хүнд суртал. Бизнесийг хааж байгаа асуудал. Дөрөвдүгээрт маргааш Энэтхэг рүү нисч  ламхай нарыг авчирна. Зургадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэдийг зургадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна.

Зургадугаар сарын 21-нд АНУ-руу нислэг хийнэ. Мөн зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авна. Өнгөрсөн хугацаанд агаараар болон газраар 63 мянган иргэнээ татан авсан” гэв.

СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕД ЖУРАМ ЗӨРЧСӨН ГЭХ 462 ГОМДОЛ ИРЖЭЭ

УОК-оос сонгуулийн явцад коронавирусийн  халдвараас сэргийлэх түр журмыг батлан гаргасан. Хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл заагаагүй. Гэтэл журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л журам зөрчигдөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 462 иргэнээс ”Хүн хоорондын зай барихгүй байна”, Иргэд болон нэр дэвшигчид амны хаалтаа зүүхгүй байна” гэх гомдол, шаардлага ирсэн.  Түр журамд зааснаар цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалт хурал зохион байгуулах байр танхимыг урьдчилан цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийх, хүн хоорондын зай 1.5 метр байхыг зааж өгсөн. Энэ бол хэрэгжүүлж чадахааргүй хүнд асуудал биш. Тиймээс энэ журмаа биелүүлэхийг сануулж байна.

Хүмүүс сонгууль гээд коронавирусийн халдварын аюулыг  мартсан байна. Дотоодоо халдвар алдвал аюул болно шүү.

УИХ-ын ээлжит сонгуулийн ажил зохион байгуулагдах энэ үед  батлагдсан дүрэм журмыг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Иргэд заавал нэр дэвшигчидтэй гар барих шаардлагагүй. Цаашдаа дүрэм журам зөрчсөн хүмүүс болон нэр дэвшигчдэд сануулаад өнгөрөхгүй. Хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.

"ОРОН СУУЦАНД ОРОХ ЭРХ АВСАН АЛБАН ХААГЧИД УДАХГҮЙ БАЙРАА СОНГОНО"

Цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах талаар хэлэлцсэн.  ХӨСҮТ-ийн арван  эмч, ажилтанд орон сууцны батламж гардуулж өгсөн. Зургадугаар сарын 20-оос өмнө ямар компани аль орон сууцаа санал болгохыг Нийслэлийн орон сууцын корпорацаас /НОСК/ зарлаад орон сууцаа хөтөлбөрт  хамруулъя гэсэн компаниуд захиалгаа өгнө.Үүнд дараах шаардлагуудыг тавьж байгаа.

Нэгдүгээрт, 100 хувь дууссан орон сууц байх ёстой. Хоёрдугаарт, чанарын шаардлага бүрэн хангасан орон сууцыг авна. Гуравдугаарт, харьцангуй нэг квадрат метрийнх нь үнэ бага орон сууцыг хамруулна. Дөрөвдүгээрт, өмнө нь гарч байсан алдааг  давтахгүй.

Өмнө нь орон сууцжуулах ажлыг хийж байхад өөрийнх нь танил талын компанийн орон сууцыг чанараас нь үл  харгалзан төрийн мөнгөөр худалдаж аваад тэрийгээ иргэдэд шууд тулгаж өгч байсан. Тиймээс одоогоос орон сууцанд орох эрхийг авсан иргэд орон сууцын үзэсгэлэнг гарсны дараа  байраа сонгоно. Сонголтоо хийснийхээ дараа НОСК-тай гэрээ байгуулна. Урьдчилгаа төлбөрийн асуудал дээр их уян хатан хандаж байгаа. Тухайн хүн урьдчилгаа төлбөр төлөх үнэхээр чадамжгүй сар бүр бага багаар төлөөв явъя гэвэл үүнийг нь зөвшөөрнө. Хамгийн гол урд нь орон сууц аваагүй хүн байх ёстой. Давхардуулж олгохгүй. Энэ ажлыг 6-7 сардаа багтаад дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжид 1300-1500 айлыг орон сууцаар хангах боломжтой” гэв.

"НААДМАА НИЙТИЙГ ХАМРАХГҮЙГЭЭР ТЕХНИКИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ  АШИГЛАН ЦОМХОН ХИЙНЭ"

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Зургадугаар сарын 21-нд АНУ-руу хийх нислэгийн тухайд дэлгэрүүлж яривал?

-Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна.

-Төрийн албан хаагчдыг орон сууцжуулахдаа урьдчилгаа төлбөрийн  уян хатан нөхцөлтэй гэсэн. Яг хэдээс хэдэн төгрөгийн хооронд байх вэ. Мөнгөн дүн нь тодорхой болсон уу?

Урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй байна гэх юм бол сар, сардаа бага хэмжээгээр төлөөд явна гээд тохиролцчих юм бол заавал урьдчилгаа төлбөр шаардахгүй.Зарим иргэд урьдчилгаа арван хувийн төлбөрөө төлөөд сард төлөх хэмжээгээ багасгамаар байна гэж байна. Төлбөрийн хувьд уян хатан хандана гэдэг нь ийм учиртай. Ер нь хэдэн метр квадрат орон сууц сонгох нь өрхийн орлогоос хамаарна.

Квотыг нь хэрхэн тогтоосон бэ?

-Урьдчилсан байдлаар тогтоосон. Гэхдээ зарлах арай эрт байна. Квотын ихэнх нь эрүүл мэндийн салбарынхан байгаа.

– Энэ жил Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь дотооддоо халдвар алдахаас сэргийлэх нэг арга гэж хүмүүс ярьж байна л даа. Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх  вэ?

Иргэдийн зүгээс наадам хийгээд яадаг юм  гэх хандлага гаргаж байгаа. Гэтэл хөдөө орон нутгаас Үндэсний баяр наадмаа хийхгүй юм биш  биз дээ гэсэн шаардлага хүсэлтүүд их хэмжээгээр ирж байгаа. Ер нь өнгөрсөн 99 жилийн түүхэнд Монгол  Улс Үндэсний баяр наадмаа хийхгүй өнжиж байсан удаа байхгүй. Халхын голын байлдаанд олон хүний амь нас үрэгдэж байхад наадмаа хийж л байсан. 1941, 1945 оны эх орны дайн, 1932 онд лам нарын бослогын үед Үндэсний баяр наадмаа тэмдэглэж л байсан. Тиймээс дотооддоо халдвар алдаагүй тохиолдолд сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэснийхээ баяр наадмыг хийх нь зүйтэй. Гэхдээ хийхдээ өмнөх шигээ нийтийг хамрахгүйгээр техникийн дэвшилтэт технологийг  ашиглан цомхон байдлаар зохион байгуулна.

-Энэ сард 2,300 гаруй иргэнээ татаж авна гэж байна. Ирэх долдугаар сард хэдэн хүн авах вэ?

Энэ удаагийнхаас дутуугүй татаж авна. Яагаад гэвэл гаднын улс орнуудаас ирэх хүсэлтэй монгол иргэдийг татаж авах тусам тоо нь нэмэгдэж байгаа. Монголд тайван байгаа учраас эх орондоо ирэх хүсэлт их ирж байна.

-Гадаадын их, дээд сургуульд сургах Засгийн газрын тэтгэлгийг зогсоох уу?

– Улсын тэтгэлгийг зогсооно гэдэг асуудал байхгүй, үргэлжлээд явж байгаа. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр шилжүүлэх ёстой 600 сая төгрөгийг шилжүүлээд дуусаж байна гэсэн.

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Wednesday, June 10, 2020

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.   Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ  журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй  (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.  Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.

Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.

Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Covid-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал
  • Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл
  • Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-06-11 108.41.164.230

UOK TSAHIM HAIGUUDAA NYAGTLAN ZUV BICHNE UU, NET D TAVISAN 3 HAYAG BUGD BAIHGUI HAIGUUD BNA. ANUd 3 UDAAGIIN NISLEGEND ELCHIN TODORHOILOOD BHD UOK NASTAI HUNIIG HASAAD BNA…GADAADAD BGAA IRGEDIIG ERGEH HOLBOOGUI BOLGOJ IIM ARGAAR AJLAA YAVUULJ BOLOHGUI, UNEN HUDLIN ZAVSAR IH BAINA SHU, UOK DEER BUDLIAN NASH IH HIIJ BAINA

Avatar

Иргэн 2020-06-11 202.9.46.166

Энэ зөнөг өвгөн Энхтүвшин чинь одоо ганцаараа монгол улсыг удирдаад байгөө юм уу. Ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ тэр нь амьд уу. Нэр дэвшигчдыг торгоно ч гэх шиг. Хамгийн их зөрчил гаргаж, дүүрэг, хороо, орон нутгийн удирдлөгыг өөртөө ажиллжжлж байгаа нь МАН өөрөө шүү дээ. Тэгээд өөрсдийн нэр дэвшигчдээ торгооч дээ. Аль эртний мөнгөө тарааж эхэлсэн шүү СХД-н нэр дэвшигч МАН-ны баячууд.

Avatar

Монгол улсын иргэн 2020-06-11 202.9.46.166

Ард иргэдийг өөрсдийн эрх ашгийн төлөө турхирч байгаа нам эвслүүд энэ их үзэн ядалтыг бий болгож байна. Жирийн иргэд та бүхэн хэн нэгэн нам, эрх мэдэлтний төлөө ингэж хоорондоо дайсагнаад юу хожих вэ. Урьд нь 7 сарын 1-ний үймээнээр жирийн 5 иргэн амь үрэгдэж, 300-д залуу шоронд орсон Та нарын төлөө эцэг эх чинь л гүйсэн болхоос биш нөгөө сонгогдсон УИХ-н гишүүн юу хийсэн юм бэ. Монголын төрд насаараа суучаад одоо л сонгочихвол би та нарын төлөө зүтгэнэ гэсэн луйварчдыг бүү сонго

Avatar

Зочин 2020-06-11 122.201.22.59

үзэн ядсан үнэхээр ой гутмаар дайрч доромжлдог хэсэн хүмүүс байнаа энэ их үзэн ядалт юунд хүрэх болоо сонгуулийн дараач энэ байдал засрахгүйдэгээ дур дурандаа хашгарсан ямарч зохион байгуулалтгүй болох бий дээ нөгөө ардчилал хүний эрх чөлөө нь хэтэрвэл юу болдог болдоо, юмарч баримтгүй санаан зоргоор бичих юм даа гүтгэх энэ тэо бол гэмт хэрэг үйлдэж буй хэрэг

Avatar

Энэ зөнөг зайлаачээ 2020-06-11 202.55.188.39

Энэ зөгөг энхтүвшин залайчээ . Юун наадам бэ ? 13 зуун ч гэх шиг ? . Ер нь намын эсрэг ажиллагаа явуулж ард түмнийг хуураад л . Сонгуулиар намаа ялагдуулах ажил хийлээдээ

Avatar

Зочин 2020-06-11 202.126.90.50

Хүрэлсүх хамгийн их журам зөрчиж байна хүүк хариуцлага тооц

Avatar

Зочин👍 2020-06-11 185.117.118.73

Афоризм гоё биш , А гоё …

Avatar

Зочин 2020-06-11 202.9.47.13

Одоо журам зөрчиж байгаа хүмүүс дараа нь хууль зөрчинө.

Avatar

zochin 2020-06-11 174.91.95.226

Тэр сонгино хайрхан дүүрэгт олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгыг хорлож санал хулгайлахаар МАНАН-гийн дэвшүүлсэн нэгч сурталчилгаа хийгээгүй адил нэрт зомби Шагдарсүрэнгийн Гантулгын эсрэг жагсаалд Монгол түмнээрээ Сүхбаатарын талбайд нэгдэцгээе !!! Уншицгаа: http://www.sonin.mn/news/politics-economy/111972

Avatar

zochin 2020-06-11 174.91.95.226

Тэр сонгино хайрхан дүүрэгт олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгыг хорлож санал хулгайлахаар МАНАН-гийн дэвшүүлсэн нэгч сурталчилгаа хийгээгүй адил нэрт зомби Шагдарсүрэнгийн Гантулгын эсрэг жагсаалд Монгол түмнээрээ Сүхбаатарын талбайд нэгдэцгээе !!!

Avatar

ard tumen 2020-06-11 174.91.95.226

Тэр сонгино хайрхан дүүрэгт олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгыг хорлож санал хулгайлахаар МАНАН-гийн дэвшүүлсэн нэгч сурталчилгаа хийгээгүй адил нэрт зомби Шагдарсүрэнгийн Гантулгын эсрэг жагсаалд Монгол түмнээрээ Сүхбаатарын талбайд нэгдэцгээе !!!

Avatar

Зочин 2020-06-11 139.5.217.18

Энхтүвшин гэж зөнөсөн шар өвгөн бушуухан зайлж Монголын төрийг цэвэрлэмээр байна.

Avatar

Рам7 2020-06-11 37.139.0.128

Хүнгүй харилцаа үгүй, хүндлэлгүй нөхөрлөл үгүй, итгэлгүй хайр үгүй, замгүй харгуй үгүй, чамгүй би үгүй…

Avatar

Зочин 2020-06-11 79.98.213.82

Афоризм гоёо

Avatar

Зочин 2020-06-11 37.139.0.128

Бараг тодорхой ярьчихлаа. Тодорхой бус юм цаг хугацааны алуур .
Сайн сайхныг хүсье. 🙏

Avatar

Зочин 2020-06-11 182.232.54.237

7 sard dahiad charter nisleg iin tuhai dursaj baihii, 6 sariin 31 s olon ulsiin nesleguud neehgui gesen ug uu.
Zunii amralt ehleheer end tend ajillaj amidardag humuus tur hugatsaagaar butsah ni ihsen, ter bugdiig charter flight r avch diilehgui baihdaa

Avatar

Балдоо 2020-06-11 192.82.70.144

Та ямар намд саналаа өгөх вэ? гээд 95008471 дугаараар асуугаад байх юм. Санал өгөх шийдвэрээ гаргачисан гэхээр судалж байна гээд байна. Үүнийг шалгадаггүй юм уу. Их хурлын сонгуулийг нууцаар өгч байгаа биз дээ. Сүүлд нь та тэр намд санал өгсөн гээд л хавчих юм болов уу.

Avatar

Зочин 2020-06-11 103.139.146.102

МАН-ын мангарууддаа хариуцлага тооцоочээ тэгвэл итгэе. Хаа сайгүй баахан хүн цуглуулж хөл хорионы дүрэм зөрчсөн хүмүүс байна ш дээ МАН гэж !!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-11 103.212.117.187

Амьдралаас тасархай алиа юм ярих юмаа. Автобусан дотор байдгаараа чихцэлдээд л явж байна ш дээ.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-11 66.181.167.53

ХӨДӨӨНИЙХӨН ЯМАР БАЛАЙ ЮМ ЯРЬДАГ ЮМ БЭ. ТЭНД БАЙДАЛ ӨӨР. ХОТ БОЛ ХАЛУУН БҮГЧИМ ЗАВААН БАЛАЙР ТУЛ ЦАР ТАХАЛ ТАРХАХ МАШ ЭРСДЭЛТЭЙ. ТИЙМЭЭС ЭНЭ ЖИЛДЭЭ НААДМАА ӨНЖИЕ. ХОТЫН ИРГЭДЭЭСЭЭ ЦАХИМААР САНАЛ АВЪЯ. НЭГ Л АЛДВАЛ ҮНДСЭЭРЭЭ СӨНӨНӨ ШҮҮ. АЮУЛ ОЙРХОН БАЙНА.

Avatar

Зочин 2020-06-11 43.242.243.199

цогтбаатар баахөн хүн шавуулаад бсан.хариуцлага тооцох у

Avatar

Би 2020-06-11 202.55.188.34

ОУ шуудан илгээмжээ гадаад улсуудаас саадгуй татах асуудлаа шийдээчээ бизнес ажилд маш их саад болж бна

Avatar

иргэн 2020-06-11 202.179.26.155

ха хаа УОК өчнөөн олон хоног энд тэнд Дурэм журмын чинь Зөрчөөд байхад юу ч хэлээгүйн байж одоо юу болов жнь Хүрэлсүх ёстой Дүрэм журамыг чинь Улан даа гишгэж явна шүү дээ, МАН Өрсөлдөгч өө намнах арга олоо юу,

Avatar

ахмад 2020-06-11 202.9.46.98

монгол эх орноо харийнханд худалдаад идчихгүй, дотооддоо байгаа жаахныг нь хумслаад, дээрэмдээд байхааргүй хүмүүсийг сонгоосой билээ.

Avatar

Зочин 2020-06-11 64.119.23.17

Цаашаа бай! Ард түмэн намайг хамгаална

Avatar

Иргэн 2020-06-11 202.9.46.102

Энэ МАН ын нэр дэвшигчдийн цуглааныг зохион байгуулж иргэдийг бөөгнөрүүлж иргэдтэй гар баьж, тэвэрч, маск зүүхгүй яваа Хүрэлсүхтэй ямар хариуцлага тооцох бол энэ МАН ын УОК ийнхон харж л байя.

Avatar

зочин 2020-06-11 119.40.98.177

өөрсдөө яваад газар дээр нь шууд баримтжуулаад хариуцлагаа тооцоод яваач дээ дандаа араас нь өнгөрсөн хойно юм ярьж байх юм хууль бол хууль ш дээ сүүлд нь бөөнөөрөө шхвэл яаахийн бэ хэн хариуцлага үүрэх үү ганц Ууганбаатар уу

Avatar

Зочин 2020-06-11 202.131.225.118

Huuk tenegtee hariutslaga tootsdoo teguul itgey ta nart

Avatar

Зочин 2020-06-11 43.242.243.81

Энэ өвгөнийг нөгөө сагсуу хар нь зодийшдээ юун хариуцлага ккк нам төрийн толгойд гарахлээр ингэж байгаан

Avatar

зочин 2020-06-11 202.21.101.186

ДЭЛБЭ ШААНА ШТ ХҮҮК. ХА ХА ХА НҮДИЙГ НЬ ТЭС ЦОХИХ ВИЙ ДЭЭЭ

Avatar

nuudel 2020-06-11 64.120.88.65

1932 onii lam nariin boslogo geed gutsaad baih yum muu kommunist chin.Ikhenh n ard bas nam turiin ajiltanuud argagui erhend boson yum.Hedii boltol naad umhii kommunist uzelteigee yavah geed baigaa uvuu ve.

Avatar

Зочин 2020-06-11 192.82.65.224

мөн ч мундаг хүн дээ. төрийн жинхэнэ хар хүн гэж энэ хүнийг л хэлэх байх

Avatar

Зочин 2020-06-11 64.119.16.26

Хөдөөнийхөн COVID с хүчтэй байна гэж үү хахахаха сайхан үлээх юм аа

Avatar

НИСЭГЧ 2020-06-11 150.129.140.238

НИСЭГЧ БИД НАРТ ТАЛАРХААД БАЙГАА ТА ЯДАЖ ЗӨВ БИЧИЖ СУРААРАЙ

Avatar

ТҮМЭН ЭХ 2020-06-11 150.129.140.238

ТӨР ЗАСГИЙН БОДЛОГОО ХҮНДЭТГЭН ХҮЛЭЭН АВАХ НЬ ИРГЭН БҮРИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ. ЭНЭ БОЛ ТАХАЛ ӨНӨӨДӨР ХИЛЭЭ НЭЭГЭЭД ӨЧНӨӨН ОЛОН ХҮН ӨВДВӨЛ ХИЛЭЭ НЭЭ ГЭЭД БАЙГАА ТА НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ХИЛЭЭ ГЭЭД БАЙГАА ИРГЭН ТА УТАС НЭР ХАЯГАА ЗАРЛААД БИ ДАРАА НЬ ХАРИУЦНА ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

Avatar

Мс 2020-06-11 66.181.161.35

Хилээ нээ гд бга эргүү шээснүүд үхэж далд орцгоо өмхии жингэрүүдээ гичиинүүдээ

Avatar

Зочин 2020-06-11 68.145.61.75

Manai hiseh hucnin mash sain bna Cnadwarlag nisgegcn injener texnikiin ajilcniddaa bayar hurgey Tuuncnlen bolowsroltoi medlegtei giplomat ajiltnuud maani geree heleltseeriig shuurhai hiij bgaa ni hel huuli erh zuin medlegtei diplomat ajiltnuud ajlaa sain hiij bna Gadaad haritsaanii yam sain mergejliin tuwshind ajillaj bna Ta buhnii hicneel zutgeleer olon mongolcnuudad mash ih tus bolloo

Avatar

zochin 2020-06-11 202.9.40.176

Hilee neegeechee. Ydaj uwchin gaigui bga ypon, solongostoigoo neegeechee. Ene uwchin chin odoo bh estoi haniad shig bolson ged Italiin erdemted sudalsan bna. Horuu chanar ni bhgui wirusiin idewhi ni ch gesen sularsan gesen. Hilee nee komunist namaa!!!!!

Avatar

СОНГОГЧ 2020-06-11 150.129.140.238

МОНГОЛЫН МИНЬ БУРХАН ШАШНЫ НОМЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН ЛАМХАЙ ДҮҮ НАР МИНЬ ЭХ ОРОН ААВ ЭЭЖ ЭМЭЭ ӨВӨӨДӨӨ ИРЭХ НЬ ЭЭ. ДҮҮ НАРЫНХАА АМЬДРАЛД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ХҮН НАМЫН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО

Avatar

Мс 2020-06-11 66.181.161.35

Чи үхэж дал ор эргүү шээс минь алии шүү л*****н я***н минь

Avatar

zochin 2020-06-11 192.82.73.154

hilee nee

Avatar

zochin 2020-06-11 192.82.73.154

Odoo hilee nee, bid nar neeh ta naraar ingeed hamag yumaa boolguulaad amidarmaargui bna, ard tumend bitgii gai bol, odoo hilee. ta nar hiij bgaa zuil chin odoo buur utgagui bolood bna

Avatar

Зочин 2020-06-11 202.126.90.108

Хөдөө маск зүүхээ больсон.Халдвар алга.Хоригоо сулруул малуудаа.

Avatar

jargalmaa 2020-06-11 202.9.40.29

Hi hilee nee, stepentee avmaar bn. China yvii, hurimtlagdsaar bgaad 10say tugrug bolchood bnaa.

Avatar

Зочин 2020-06-11 202.126.88.195

Irgedee zorigtoi tataach hurdan ajilaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж