Францын эдийн засаг III улиралд өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Францын эдийн засаг III улиралд өсчээ

Францын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт II улиралд тэг зааж байснаа III улиралд 0,3 хувь өсжээ. Францын үндэсний статистикийн Insee албаны эцсийн үр дүнгийн мэдээ үүнийг харуулж байна.

Bloomberg агентлагийн асуулгад хамрагдсан шинжээчдийн дүгнэлттэй энэ үзүүлэлт тохирчээ. Хэрэглээний зарлага гуравдугаар улиралд 0,3 хувь байв. Өмнөх гурван сард өсөлт ажиглагдаагүй юм. Харин энэ хугацаанд улсын зарлага 0,4 хувиар нэмэгдсэн байна.

Экспорт нь 1,9 хувийн өсөлтийнхөө дараа 0,6 хувиар багаслаа. Харин импорт нь III улиралд 0,5 хувиас 1,7 хувь хүртэл нэмэгдэв.

Францын эдийн засгийн өсөлт

Эх сурвалж: Insee, 2015

Еврокомиссийн дүгнэлтээр, Францын ДНБ-ий өсөлт энэ онд 1,1 хувийг үзүүлэх гэнэ. Тэр нь 2012 оноос хойших хамгийн доод үзүүлэлт бөгөөд харин ирэх жилд өсөлт нь 1,4%-д хүрэх таамаг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж