Оюуны өмчийн газар хэвлэлийн үйлдвэрт шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн газар хэвлэлийн үйлдвэрт шалгалт хийв

Оюуны өмчийн газар хэвлэлийн үйлдвэрт шалгалт хийв

Хууль зүй дотоод хэргийн яамны  харьяа Оюуны өмчийн газраас хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Монгол улсын нутаг дэвсгэрт хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ний өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт, Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллалаа.

Шалгалтад дараах хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэр хамрагдлаа. Үүнд:

1“Нэпко” паблишинг

2.” Арилдал” ХХК

3.” Адмон” принтинг

4.” Интерпресс” ХХК

5.“Мөнхийн үсэг” ХХК

6.” Монсудар” хэвлэлийн газар

7.“Хүслийн өнгө” ХХК

8.“Сэлэнгэпресс” ХХК

9.“Улаанбаатар” принт

10.”Соёмбо”принтинг ХХК

“Аз хур” ХХК, Болор судар хэвлэлийн газар 2020 оны есдүгээр сард хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн тул хяналт шалгалтад хамрагдаагүй.

Энэхүү төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрлээ. Үүнд:

Хяналт шалгалтын явцад хэвлэн гаргасан зарим бүтээлд гэрээ байгуулаагүй, байгуулсан гэрээний бүтэц, загвар стандарт бус, огноо, тамга тэмдэг байхгүй, эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус, ажил үйлчилгээ өмнө хийгдсэн боловч гэрээ нь дараа ирдэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт зааснаар ном, сэтгүүлд оруулсан гэрэл зургийн бүтээлийн эзэмшигчийг, үүсмэл бүтээлийн зөвшөөрлийг гэрээнд тусгаж өгөх, ямар зохиогчийн эрхийн бүтээл болох нь тодорхой бус мөн захиалагч тал нь тухайн бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч нь мөн эсэхэд хяналт тавьдаггүй болох нь хяналт, шалгалтын явцад илэрч, зөрчлийг арилгуулахаар Хяналтын хэлтсийн зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

Энэ удаагийн хяналт шалгалтын бас нэг зорилго нь Зохиогчийн эрхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтэд хяналт тавих байсан бөгөөд үүнээс Монгол Улсын төдийгүй олон улсын хувьд зохиогчийн эрхийн үндсэн чиг баримжаа болж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц, Зохиогчийн эрхийн тухай ДОӨБ-ын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрхийн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх явдал байсан.

Шалгалтад хамрагдаж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрт дахин гүйцэтгэлийн шалгалтыг хийнэ.

Эх сурвалж:Улсын бүртгэлийн Ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж