"Халдварыг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна" | News.MN

"Халдварыг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна"

"Халдварыг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна"

"Халдварыг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн коронавируст халдвараар өвчилсөн 194 хүнээс 87-г нь эмчилж, эдгээгээд байна.  Иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч буй эмч, эмнэлгийн ажилтнууд цаг нар, нойр, хоолгүй зүтгэсний үр дүн нь энэ. Тэдний хичээл зүтгэлийн ачаар  бид халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц улс хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Цар тахал гэгдэх болсон коронавируст халдвар манай улсад зөөвөрлөгдөх нь цаг хугацааны асуудал байсан. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварыг дотооддоо алдах аюултай. Гэсэн ч бид бүхэн барьц алдалгүй халдварыг дотооддоо алдахгүй байх эсэх нь хүн бүрээс шалтгаалах асуудал болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Коронавируст халдварын нөхцөл байдлын  талаар цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.  


-Манай улсад батлагдсан 194 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 87 хүн эдгээд байна. Өнгөрсөн мягмар гаригт 10 хүн эдгэрч гарсан баярт мэдээг дуулгасан бол өчигдөр дахин хоёр хүн эдгэж гарлаа. Энэ нь  өвчтөнүүдийн дархлаа хэр сайн байна гэсэн үг үү. Аль эсвэл эмч нарын чадвартай шууд холбоотой юу?

Дэлхий нийтэд баримталж буй коронавируст халдварын эмнэлзүй, илрүүлэг, эмчилгээ, арга туршлагыг бид хэрэгжүүлж байгаа. Мэдээж залуу хүмүүс болохоор хурдан эдгэж, эмнэлгээс гарч байна. Хамгийн гол нь, бид өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэхээс өмнө буюу халдварын нууц үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад нь “барьж” байгаа учраас эмчилгээ, үйлчилгээ үр дүнгээ өгч байна. Дэлхий дахинд эмчлүүлэгчдийн ор хоног 14-50 хоног байгаа. Манай улсад ч бас  15-53 хоног эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гардаж авсан өвчтөнтэйгээ хамт тусгаарлагдаж эмчилгээ хийж байгаа.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд гэртээ харилгүй хэр удаж байна вэ. Нөгөө талаас эмч, мэргэжилтнүүдийн нөөц, хүрэлцээг зохицуулах шаардлага гарч байгаа байх. Хүрэлцээтэй байж чаддаг уу?

Өвчтөнүүдтэй харилцаж буй эмч нар халдвар авах, тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмч мэргэжилтнийг хамгаалах зорилгоор дүрмийн дагуу тусгаарлагдана.

Өвчтөнүүдийг хариуцан ажиллаж буй эмч нарын баг  тухайн өвчтөнүүдэд  14 хоног эмчилгээ хийснийхээ дараа нь дахин 14 хоног ажиглалтад байх ёстой. Үндсэндээ нэг эмч  28 хоног буюу сар гаруй хугацаанд гэртээ харихгүй.

Эмч нарын нэг багт эмчлэгч эмч, дүрс оношилгоо, рентген техник, ариутгагч, асрагч, сувилагч, үйлчлэгч зэрэг тав, зургаан хүний бүрэлдэхүүн багтаж байна. Тэд бүгд тусгаарлагдана. Мэдээж ажиллах хүчийг зохицуулж байгаа учраас эмч мэргэжилтнүүдийн нөөц хангалттай бий. Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байх вий гэсэн санаа зовох асуудал байхгүй.

-Өвчтөнүүдийг эмчлэх эмч, эмнэлгийн ажилчдыг нэг багт хуваарилахдаа эмнэлгийн дотоод журмаар ямар зохицуулалт хийдэг вэ?

-Эмч нарын багт бүх эмч багтахгүй. Багт хуваарилахдаа эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, нас, ар гэрийн байдпыг харгалзан үздэг. Өрх толгойлсон ажилтныг эмч нарын багт оруулахгүй. Харин багт хуваарилагдсан эмч, мэргэжилтнүүдээс өвчтнүүдтэй харилцахаас өмнө нь  рентген, цусны, вируслогийн шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл,  судалгаанд үндэслэж төлөвлөгөөний дагуу эмч ажилчдаа багт хуваарилсан.

Манай улсад “covid-19” халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварыг дотооддоо алдахгүй байх нь чухал болоод байна. Цар тахал хэмээгээд буй уг халдварт өвчнийг дотооддоо тархаахгүй, тойроод гарах боломж хэр байгаа юм бол?

Бид чадлаараа ажиллаж байна. Дэлхий нийтийг нөмрөөд буй халдварын тархалтыг зургаан сарын хугацаанд дотооддоо алдахгүй барилаа. Хамгийн санаа зовоож буй асуудал нь иргэд тайвширч, цалгар назгай байдал ажиглагдах боллоо. Ард иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй.

Халдварт өвчнийг дотооддоо алдах эсэх нь иргэдээс хамаарна. Хууль хүчний байгууллага, эмнэлгийн ажилчид үүргээ биелүүлж бүгд л хичээж цаг наргүй  ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тэгэхээр цаашид коронавируст халдварыг дотооддоо алдахгүй байх эсэх нь иргэдээс хамаарна гэдгийг хатуу хэлье.

Бид сэрэмжлүүлсээр байхад иргэд сонор сэрэмжээ алдахгүй байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагах хэрэгтэй. Гадны улс орнуудад халдварт өвчний тархалт буурахгүй, нэмэгдэхийн хэрээр  халдвар зөөвөрлөгдөх эрсдэл өндөр байна. Монгол Улсад коронавируст халдварын  гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан тохиолдлын тоо ч нэмэгдэж байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл өндөр болно гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг иргэд өдөр тутмын амьдралдаа  мөрдлөг болгох нь тийм ч хэцүү зүйл биш. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх нь л  халдварт өвчнийг тойрч гарах бидний цор ганц арга.

-Аялал зугаалгын сар эхэлж, хөдөө орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг. Энэ нь халдварт өвчний эрсдлийг хэр нэмэгдүүлж байна вэ?

 –Манай улс халдварыг дотооддоо алдаагүй, хөл хорио тогтоогоогүй  энэ цаг үед хүн бүр сонор сэрэмжээ алдахгүй байж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдвөл халдвар тархах  эрсдэл бага. Эрүүл хоол хүнс хэрэглэж, ахуйн ариун цэврийг сахиж, гараа угаах, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Харин нэг дор олуулаа зугаалж болохгүй.

-Хүмүүс ханиад томуу хүрсэн ч төдийлөн тоодоггүй, амны хаалт зүүх нь ховор үзэгдэл байсан. Харин одоо хүн бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угааж хэвшиж байна. Коронавируст халдвар дэгдэхээс ч өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төв ханиад томуутай төстэй ямар өвчнийг “барьж” чадсан байдаг бол?

-Ерөнхийдөө олон халдваруудыг нэрлэж болно. Дэлхий  нийтийг цочроосон томуугийн H1N1 цар тахал 2009 онд  гарахад  бид гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг дотоодод алдалгүй барьж чадсан.  Дараа нь удалгүй томуу, томуу төст өвчний эсрэг вакцин ч гарсан. Тухайн үед бид иргэдэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах, ахуйн ариун цэврийг сахихыг зөвлөж байсан. Коронавируст халдвар бол дэлхий нийтийг нөмөрсөн том цар тахал учраас хүн бүр сонор сэрэмжтэй байх ёстой. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хүн бүр  амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сахихад  бусад халдварт өвчин ч бас буурч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт буурсан. Гэдэсний халдварын сезон өмнөх жилүүдтэй харьцуулахад бас буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ гэдэсний халдварт өвчний үргэлжлэх хугацаа нь долоо, наймдугаар сар учраас иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй.

-Ханиад томуу, томуу төст өвчнөөс коронавируст халдварыг хэрхэн ялгах вэ?

-Коронавируст халдвар нь ханиад томуу, томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчнийг бид лабораторийн шинжилгээгээр ялгаж байгаа. Эмнэлзүйн хувьд амьсгалын замын цочмог хүнд халдвар, коронавируст халдварыг манай эмнэлгийн эмнэлзүйч эмч нар оношилж, илрүүлнэ.

-Улсын хэмжээнд лабораторийн хүчин чадал, тэнд ажиллах эмч мэргэжилтнүүдийн нөөц хангалттай бий юу?

-Лабораторийн хүчин чадал, мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалттай. Улсын хэмжээнд хоногтоо 1000 гаруй хүнийг шинжлэх боломжтой. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хоёр лаборатори, Дархан Уул аймаг дахь манай төвийн салбар лаборатори, ЗӨСҮТ, орон нутгийн дөрвөн лаборатори гээд нийт зургаан лаборатори бий. Ачааллын хувьд одоогоор хэвийн байна.

Бид зарим үед 200, зарим тохиолдолд 700 хүний шинжилгээг хоногт авч байгаа нь тусгай үүргийн нислэг, хилийн боомтоор эх орондоо ирж буй хүмүүсийн тооноос л хамаарч байгаа. Бид  тавдугаар сарын 13, 14-нд чартер нислэгээр ирсэн  700 гаруй хүнийг хүлээж авч л байсан.

Тусгай үүргийн онгоцоор гэхэд 230, хойд хилээр 500 гаруй хүнийг хүлээн авч, бүх  лабораторит сорьц  хуваарилан шөнөжин ажилласан үе бий. Хоногт хэчнээн хүний шинжилгээг хийх вэ гэдэг нь тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдын тооноос хамаарна. Зарим үед 200 хүний шинжилгээг хийлээ гээд бид ачаалалгүй байна гэсэн үг. Тусгай үүргийн нислэггүй байсан ч цаг үргэлж хуваарийн дагуу тандалт судалгааны болон давтан шинжилгээнүүдээ авдаг. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа 100 орчим хүнээс өдөр бүр шинжилгээг нь авч байна.

-Коронавируст халдвар гадаадаас зөөвөрлөгдөх эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байсан ч анхны тохиолдол гуравдугаар сард батлагдаж,  гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед   хэрхэн хүлээн авч байв?

-Нэгдүгээр сарын 3-нд өвчлөл бүртгэгдсэн цагаас эхлэн бид цаг алдалгүй нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эрсдэлийн үнэлгээг хийж бэлэн байдалд шилжсэн. Тиймээс  бидний хувьд цочирдож хүлээж авсан зүйл байхгүй. Үүргээ л биелүүлж ажилласан.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-06-11 202.179.24.146

Халдвар авсан иргэн Алтанхундагаас уучлалт гуйгаач,зөв шаардлага тавьсаны төлөө өвчтөний нэрийг орон даяар зарлаа биз дээ!

Avatar

Зочин 2020-06-11 139.5.219.243

карантинаас гараад гэртээ байхгүй хорио цээрийн дэглэм барихгүй улсуудаас гарна. бид байдгаараа хичээж байна. дэглэм барихгүй гэртээ байхгүй хаягаа буруу өгсөн улсуудад олигтой АРГА ХЭМЖЭЭ аваад зарлахгүй болохоор ирсэн хүмүүс чинь хэнэггүйтэж байгааг ойлгох хэрэгтэй. Халуун цэг дээрээс нөхцөл байдлын хүндийг харчаад, засаг төр чадлаараа татаж авч байхад яагаад эх орон ард түмнээ бодохгүй байна. Арга хэмжээ аваад дараа дараагын татах хүмүүст сургамж болгоочээ.

Avatar

Зочин 2020-06-11 91.132.139.54

Дэмжиж байна! Овог нэр зураг нь улс даяар зарла! Гадуур явж байхад нь устга муу вирус тээгч нар! Олны өмнө үгүй хий! 11000 вирус тээгч нар энэ улсыг үгүй хийх гэж байна 3 сая хүний эрүүл мэнд аюулгүй байдал эрсдэж байна! Монголын төр ямар хүч чадалтайг харуул!

Avatar

Зочин 2020-06-11 43.242.243.81

эмүжин гэж хүрэлсүхийн долоогч авгай өвөл хаваржингаа цар тахал та нар үхнэ гэж айлгачихаад одоо сонгууль болсон чинь яадгийн гэж ш@@жийлээшд

Avatar

Зочин 2020-06-11 66.181.188.210

Иргэдээс биш УИХ руу улайрсан амьтдаас хамаарах гээд байна. Хэдэн зуугаар нь хүн цуглуулж байна. Нустай хөөргөө хэдэн арван хүн дамжуулж үнэрлээд л заваарч өгч байна цаад хөдөөгүүр чинь.

Avatar

Зочин 2020-06-11 66.181.188.210

СҮГСЭЛЗҮҮР СҮХ МЯНГА МЯНГААР НЬ ЦУГЛУУЛААД ГАР БАРИАД ЯВАА ЮМ БИШҮҮ , ТА НАРТ ХАРАГДАХГҮЙ БАЙНА УУ ? ЮУН ЗГ , УОК-ЫН ШИЙДВЭР .

Avatar

Зочин 2020-06-11 103.139.146.102

Хүрэлсүх чинь баахан хүн тойруулцан энд тэндгүй яваал байна ш дээ. МАН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа яаж хийж байгааг хараач юун Ковид юун вирус. Бүгд хууль зөрчиж байна ш дээ. Тийм байхад иргэд бид мянга хичээгээд яахав дээ. Наад үгээ Хүрэлсүхдээ л хэл за.

Avatar

Болор 2020-06-11 66.181.161.8

Топорын явуулах бодлогоос ШУУД хамаарна даа!!!!

Avatar

Зочин 2020-06-11 159.65.67.131

Yag unen. Irgediin l asuudal bolchihood bna. Ene karintinaas garchihaad uursdiiguu 14 honog gertee bailgaj chadahgui bgaa novshnuudad hatuu arga hemjee avahgui bol daraa daraagiin humuus n davraad gaduur tenej haldvar taraah ersdel mash under bna. Torguulaa tuluhgui bol horidog ch yum uu neg shiitgel onoo l doo. Mungugui geed toohgui orihij bolohgui sh dee.

Avatar

Зочин 2020-06-11 202.131.227.174

Онцгой байдлын комиссыг татан буулгаж байгаа юм уу. Яагаад иргэдээс хамаардаг билээ. Эрүүл мэндийн яам бас яасан бэ.Эмчлээд , тусгаарлаад эрүүл болоод гаргаж байгаа бол юунаас айх юм бэ.

Avatar

zochin 2020-06-11 43.228.129.119

Онцгой байдлын онгироо Ууганбаяр гэгч би халдвар тархвал хариуцан гэж ирээд мулт үсэрч байлаа. Яг үнэндээ төрийн явуулж байгаа арга хэмжээг ард түмэн хэрхэн хэрэгжүүлэхээс ихээхэн шалтгаалан . Бүгдээрээ нягт нямбаа байж даван туулцгая. Албан тушаал хөөцөлдсөн онгироо нөхдүүд жаахан ёс зүйтэй байгаасаа билээ.

Avatar

Ajil, hamrah huree 2020-06-11 202.131.232.114

5 sard baruun aimguudaar yawaad irsen. Uuchlaarai, masktai hun tun tsoohon bsan. UB iinhen harin esregeeree bugdeeree masktai bgaa.
Uvs aimagt bol tamgiin gazar ch mask zuu gej shaardaaguy, uursduu ch zuugeeguy bsan. Teheer odoo yaah uu? Ajil turul, arga hemjee chin neg iimerhuu l bn daa. Corona garj ta hed maani harin hiih ajiltai sonirholtoi baigaam bish uu ug ni. Odoo zalhaj bgaa bh daa

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-11 66.181.167.53

ИНГЭЖ АНХААРУУЛААД БАЙХАД НААДАМ ХИЙНЭ ГЭЖ БАЛАЙРАХ ХЭРЭГ БАЙНА УУ. ТЭНД ЧИНЬ ЁСТОЙ ОЛУУЛАА ЦУГЛАЖ ЮУН МАСК БЭЭЛИЙ ЁСТОЙ Л ХОНИНЫ НАЙР БОЛНО ДОО. ЭНЭ ЖИЛ НААДАМ ХИЙХГҮЙ ШҮҮ. МӨНГӨ ИДЭХ ГЭЖ ТА НАР СОЛИОРЧ БАЙГАА БАЙХ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХОРИГ ТАВИАРАЙ. АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ. МАХНЫХАА ҮНИЙГ БУУЛГА

Avatar

Зочин 2020-06-11 23.241.115.111

Ali hediin 12 sard Mongold garchihsan. Odoo esreg bie (antibody) uzeh heregtei.

Avatar

Зочин 2020-06-11 64.119.16.26

Tandaltiin soriloos garahgui bgaa shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж