Мэдэгдэл | News.MN

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн байна.

Энэхүү үндэслэлгүй мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, нэг талыг хэтэрхий баримтласан мэдээллийг түгээсэн байна.

Түгээсэн мэдээллийг нягтлах, хянаж, шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,  Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захиаргчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах байгуулсан.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн, нийт 12.0 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  1980.4 тн, хонины ястай мах 4852.2 тн, ямааны ястай мах 830.1 тн.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадаа, 16-р хороолол, Цайз худалдааны төвийн гадаа, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадаа, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадаа, 6-р бичил хороолол, Баян тахилт төвийн урд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадаа, Содон хороололд нийт 8 байршилд, 7 хоногт 2-3 удаа, гулуузаар худалдан борлуулалтыг хийж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нөөцийн махыг дүүргүүдийн холбогдох худалдааны төвийн гадаа зохион байгуулж байгаа бөгөөд дагнаж, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад нөөцийн махны борлуулалт хийгдэхгүй байгаа.

Цул, ангилсан мах нь бусад ангилж, ялгаагүй махнаас үнэ, цэнэтэй байх төдийгүй булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж ихтэй, нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөртэй яс, хальс, булчирхай зэргээс салгасан, хүнсний үнэт түүхий эд юм.

Махны ангилал, анхан шатны боловсруулалт, бэлтгэсэн хугацаа зэргээс хамаарсан үнийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээллийг түгээж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Хүнсний захуудад худалдаалж буй махны үнийн судалгаа

2020.06.10-ны өдрийн байдлаар

Захын нэрҮнэМахны төрөл
АдууҮхэрХоньЯмаа
1.Хүчит шонхор захБөөний5000-75008000-110008000-95006200-7000
Жижиглэн8500-900010000-140009000-110008700-9000
2.Нарантуул 2Бөөний4500-70007500-1050095006000-7500
Жижиглэн8500-900011000-120009500-100008000-8500
3Хархорин захБөөний7000-75007800-80007000-72007500
Жижиглэн950011000-120009500-98009500-9800
4АмгаланБөөний600095006000
Жижиглэн750013000 /цул/9500
5БөмбөгөрЖижиглэн15000 /ястай/

15500 /цул/

12000
6Баянзүрх захЖижиглэн1000013000 /ястай/

15000 /цул/

110009000
7Барс захЖижиглэн15000-16000 /цул/10000-11000

Эх үүсвэр: /ХХААХҮЯ, МЭЕГ, НМЭГ-ын тандалт судалгаа/

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

очин 2020-06-10 202.21.108.182

Дэлхий дээр хамгийн их малтай, хүн ам хамгийн цөөн байж махны үнээ тэнгэрт хадаад байвал ХХААХҮЯ байх ямар хэрэг байгаа юм бэ?! Сайд нь бол тэр тусмаа!

Avatar

Зочин 2020-06-10 66.181.184.52

Хятад ченжүүд өвчнөөр далимдуулан махны үнийг хөөрөгдөж байна.

Avatar

Зочин 2020-06-10 182.160.36.158

Неецийн мах гэж малчдын барак цуглуулж хавар ендер унээр шахаа хийхээ болих хэрэгтэй. Усрээд л 3000 тегрегеер цуглуулчихаад 2 нугалж харин ч терийн нэрээр дээрэм хийж байгаа шуу дээ. Уунийгээ л больчих.

Avatar

Зочин 2020-06-10 64.119.24.25

чи хоолныхоо махыг намар 3000аараа аваад хадгалах нь яасын

Avatar

монгол хүн 2020-06-10 46.65.158.229

Ядаж мэдээлэл хийж байгаа хүснэгтээ ойлгомжтой тавиач дэ!! Нэмэглэл бухимдал үүсэх үндэс болгочих юм.

Avatar

Мнж 2020-06-10 202.9.40.78

Угаасаа л үнэтэй бга юм бна шүү дээ дэлгүүрүүдэд цул мах 20000 хүрсэн нь үнэн юм бна л даа

Avatar

Зочин 2020-06-10 64.119.21.152

Бодит байдлын үнээ тодруулаад, Хүснэгтээ хүнд ойлгогдохоор хэвлээч ээ. Мэдээгээ шалгаж үзэж байж нийтлэнэ үү?

Avatar

Зочин 2020-06-10 64.119.17.227

Төрийн албан хаагчийн хийж байгаа хүснэгт ийм чадамжгүй байхад яаж улс хөгжих юм вэ

Avatar

123456 2020-06-10 49.0.212.127

МАН нам засгийн хүснэгт

Avatar

Зочин 2020-06-10 192.82.67.203

Зах дээр 16000 хүрч байгаа юм чинь хотын дэлгүүрт 20000 байгаа шүү, Төрийн байгууллагуудын өөрийгөө өмөөрөх өвчин гэж юу ч хийж мэдэх юм,

Avatar

Зочин 2020-06-10 43.242.243.199

БЗ зах дээр үхрийн мах 16000 гэж бна. хаа бна 9000 мөх авая

Avatar

Зочин 2020-06-10 66.181.190.226

Энэ хүснэгтээс юу ч ойлгосонгүй ээ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг юм байна.

Avatar

ЗОЧИН 2020-06-10 122.201.17.118

Бүхэл бүтэн төрийн яам гэж байгаа. Гэтэл хүснэгтээ ядаж зөв оруулчихаж болохгүй л байгаа юм байна. Өрөвдмөөр.

Avatar

Зочин 2020-06-10 64.119.24.25

news.mn -ий эх бэлтгэгч нарын буруу л биз

Avatar

1 2020-06-10 66.181.166.196

naad husnegtee yanzlaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж