Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн улс, аймаг, сумын наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Монголын Үндэсний Бөхийн холбоо мэдээлсэн бөгөөд тус холбооны зүгээс мөн улсын наадамд 512, аймгийнхад 128, сумынхад 64 бөх зодоглох болсныг зарлалаа.