Стандартын шаардлага хангаагүй хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна | News.MN

Стандартын шаардлага хангаагүй хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

Стандартын шаардлага хангаагүй хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

Стандартын шаардлага хангаагүй хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн  12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй, хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой газруудын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажил эхэлснээс хойш Хотын Ерөнхий менежерийн баталсан хувиарийн дагуу Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, албан мэдэгдэл хүргүүлж, зөрчилтэй, стандартад нийцээгүй 429 барилгын түр хашааг илрүүлэн, 211 хашааг стандартын дагуу шинэчлүүлэн, барилгын 50 хашааг албадан буулгажээ. Мөн 13 байршилд орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн бол нийтийн эзэмшлийн зам талбайн 6 байршилд 69 гаражийг албадан буулгасан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2020-06-10 202.179.8.118

Хотын төвд байгаа дутуу барилгуудыг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй, гэр хороололд байрлах айл бүр хашаандаа мод тарих тариулах чиг өгөх хэрэгтэй хороо хариуцсан нийгмийн ажилтнуудын улс төрийн ажлын хажуугаар чөлөөт цагаараа төрийн ажил хийдэг байдлыг зогсоох хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2020-06-10 122.201.17.118

Нөгөө хуучнаар Ахмадуудын байрны газрыг авна гээд байсан юу болж байгаа вэ? Мөнгөнд зодуулчихав уу?

Avatar

Зочин 2020-06-10 112.72.6.146

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлалтай Хишиг өгөөж ХХКийн хойд тал буюу UNITED APARTENT орон сууцны чаг хойно байдаг хашааг хариуцдаг эздээр буулгуулж стандартын дагуу хашаа байруулмаар байна. Уг хашаатай залгаа Одын хотхон буюу Юнескогийн гудамж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж