Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна.
Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд 24 цагаар эргүүл хийж нэмж 5 байршилд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.
Эх сурвалж: БЗД
Be ulgan 2020-06-10 202.126.89.129
Jaljgar shar hugsin zailaa teknikiin zakiin ezen hugiin tuuhch meregjilten hol yvaach, ehner bulgantaigaa . Bidnii amidraliug hig bolgojiinshdee
зочин 2020-06-10 124.158.94.9
Дүнжингаравын урд талын замын хурдны дээд хязгаарыг 80км/ц болгомоор юм. Мөн Налайхыг 100 км/ц. Амьдрал дээр явахад ийм л байдаг. Энэ мэт жолооч нарыг торгох зорилгоор хэмжигч тавиж байгаа бол эсэргүүцэж байна.
zochin 2020-06-10 202.126.90.3
BZD.iin Opitseriin MIU surguuli bolon nohoitoi hoshoonii toirog deer yavgan hunii garts gargachihaad mashinuudiin hurdiig hyandag bolghgui bol toirood mash hurdtai orj irj bn.Yavgan hunii garts deer nogoon gerlen garts tavij ogmoor bn.Mash ayultai bn shu
Zochin 2020-06-10 36.11.224.150
Ug ni guuren garts hiimeer bgaamdaa. Daanch yum hiideg zasag algadaa huurhii.