Коронагаас хойш Петербургед 80 мянган хүн ажилгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.11-нд нийтлэгдсэн

Коронагаас хойш Петербургед 80 мянган хүн ажилгүй болжээ

Коронагаас хойш Петербургед 80 мянган хүн ажилгүй болжээ

Санкт Петербург хотын Хөдөлмөр эрхлэлтийн хорооны дарга Дмитрий Чернейкогийн мэдэгдсэнээр коронавирусийн цар тахлаас хойш ажилгүй болсон иргэдийн тоо 80 мянгад хүрсэн байна.

Энэ нь төрийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо юм. Харин өнөөдрийн байдлаар тус хотод 32 мянга орчим нээлттэй ажлын байр зарлагдаад байгаа ажээ. "Зарим хүн байдлыг өөдрөгөөр харж байгаа ч ирэх намар гэхэд ажилгүйчүүдийн үүнээс нэмэгдэж 130 мянгад хүрэх байх гэж бид тооцоолж байна. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон, дампуурсан аж ахуйн нэгжид ажилтнууд, мөн орон тооны цомхотголд орсон хүмүүс байх болно” хэмээн тэр хэлсэн байна.

Санкт Петербург хотод өнөөдрийн байдлаар COVID-19-ийн 19153 халдвар бүртгэгдэж, 433 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж