Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна | News.MN

Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Их Британи өөрийн улсын компаниудад зориулсан чанга хууль боловсруулж, БНХАУ-тай тэмцэх тэмцэлдээ том алхам хийлээ.

Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзээд, компаниудыг гадаадын мэдлийн болохоос урьдчилан сэргийлэх хууль боловсруулснаараа Лондон, Бээжингийн харилцааг эрсдэлд оруулжээ.

Шинэ хууль ирэх хэдэн долоо хоногийн дотор хэлэлцэгдэж батлагдвал цар тахлын үед Их Британид Хятад компаниудын нөлөө ихэсч болзошгүй эрсдлийг бууруулах алхам болох аж.

Энэ оны эхээр Их Британийн парламентийн гадаад харилцааны хороо Английн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Imagination Technologies компанийг БНХАУ хяналтандаа авах гэсэн оролдлогыг зогсоох арга хэмжээ авч байсан юм.

Ерөнхий сайд Жонсоны санаачилсан шинэ хуулийн дагуу бол Их Британийн компаниуд хувьцааных нь 25 болон түүнээс дээш хувийг өөр компани худалдаж авах, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хөрөнгө, оюуны өмчийг нь худалдан авахыг оролдвол мэдэгдэх шаардлагатай гэнэ. Хэрвээ эдгээрийг мэдээлэхгүй бол тухайн компанид эрүүгийн хэрэг үүсгэж, захирлыг нь шоронд хорих, эсвэл өндөр дүнгээр торгох зэрэг арга хэмжээ авах аж.

Жонсон Бээжинтэй харилцах харилцаагаа сулруулж байна

Сүүлийн үед коронавирустэй тэмцэх Хятадын тэмцлийг шүүмжлэх шүүмжлэл өссөнөөр Лондон, Бээжин хоёрын зөрчилдөөн нэмэгдэж буй. Тиймдээ ч Жонсонг Бээжинтэй харилцах харилцаагаа сулруулахыг парламентад суугаа өөрийнх нь Консерватив намаас зөвлөсөөр байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Консерватив намын хэд хэдэн гишүүд нийлж, Жонсоны засгийн газрыг Хятадтай харилцах харилцаагаа сулруулах шахалт үзүүлэхээр “Хятад судалгааны бүлэг” гэх шинэ бүлэг байгуулжээ.

Ерөнхий сайд энэ оны эхээр үндэсний аюулгүй байдлын төлөө Британид 5G технологийг нэвтрүүлэхэд Хуавэй компанийн оролцоог бууруулахаар ажиллаж байсан билээ. Мөн тэрбээр холбоотон АНУ, Герман, болон бусад орнуудтай нийлэн өндөр технологи боловсруулж, БНХАУ-ын технологийн салбар дахь ноёрхлыг үгүй хийх хэтийн зорилго тавьжээ.

Мөн Бээжин Хонгконгод шинэ хууль баталж байхад Их Британи сая сая хонгконгчуудын визийг сунгахаар төлөвлөж байгаад нь БНХАУ дургүй байгаа гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-06-10 89.156.48.211

Энэхүү нийтлэлээ НЕWS.mn сайт нь өөрийн санах ойдоо санаж яваарай. МҮОНРТ шиг жижигхэн санамжтай байж болохгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулах нэрийдлээр маш олон гадны компаниуд өндөр хувь эзэмших гэж улайрч байгаа. Танай сайтад амжилт хүсье

Avatar

Kkk 2020-06-10 64.119.20.71

Hytad udahgui zadrana

Avatar

Зочин 2020-06-10 49.0.218.165

ази өндөр хөгжиж байгаад барууныхан цочиролд орж байна

Avatar

Зочин 2020-06-10 119.196.49.101

хятад гээд байхаддаа. Ази гэвэл манайх хөөрөөд ороод наана

Avatar

Зочин 2020-06-10 202.21.108.251

Гадаадын бух л хучирхэг улсууд Хятадаас зах зээлээ, компануудаа хамгаалаад байхад манайд Хятадад л алдчаад байх юм, сая ТТолгойг Хуукийн шоугаар алдчихаа шахлаа.

Avatar

123456 2020-06-10 49.0.212.127

Зөв, одоо улаан Xятад сөнөх цаг ойртох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-10 202.55.188.81

Хөл хорионы үеэр Европод хувьцааны ханш ихээр унасныг далимдуулан хятадууд үнэ цэнтэй бүх юмыг нь мөнгөөр зодон худалдаж авч байгаа. Үүнд европчууд дургүй байсан гэдэг

Avatar

Зочин 2020-06-10 202.21.108.182

Дайн гаргаж дэлхийг эзэлж дээрэмдэхийг сүүлийн 300 жил Англичууд харин ч сайн хийсэн дээ.
Одоо колоничлол ярихаа байхаар энхийн тагтаа болчихсон юм уу???

Avatar

Зочин 2020-06-10 43.228.131.203

hongkong kanad amerik singapore australu new zealand phillipine ulsuudiin ard irged angliin kolon baisnaaraa baharhdgiig meddeggvmvv. Israel bvvr Italiin kolon baisnaaraa baharhdag.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж