Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Их Британи шинэ хуулиар БНХАУ-тай тэмцэх алхам хийж байна

Их Британи өөрийн улсын компаниудад зориулсан чанга хууль боловсруулж, БНХАУ-тай тэмцэх тэмцэлдээ том алхам хийлээ.

Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзээд, компаниудыг гадаадын мэдлийн болохоос урьдчилан сэргийлэх хууль боловсруулснаараа Лондон, Бээжингийн харилцааг эрсдэлд оруулжээ.

Шинэ хууль ирэх хэдэн долоо хоногийн дотор хэлэлцэгдэж батлагдвал цар тахлын үед Их Британид Хятад компаниудын нөлөө ихэсч болзошгүй эрсдлийг бууруулах алхам болох аж.

Энэ оны эхээр Их Британийн парламентийн гадаад харилцааны хороо Английн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Imagination Technologies компанийг БНХАУ хяналтандаа авах гэсэн оролдлогыг зогсоох арга хэмжээ авч байсан юм.

Ерөнхий сайд Жонсоны санаачилсан шинэ хуулийн дагуу бол Их Британийн компаниуд хувьцааных нь 25 болон түүнээс дээш хувийг өөр компани худалдаж авах, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хөрөнгө, оюуны өмчийг нь худалдан авахыг оролдвол мэдэгдэх шаардлагатай гэнэ. Хэрвээ эдгээрийг мэдээлэхгүй бол тухайн компанид эрүүгийн хэрэг үүсгэж, захирлыг нь шоронд хорих, эсвэл өндөр дүнгээр торгох зэрэг арга хэмжээ авах аж.

Жонсон Бээжинтэй харилцах харилцаагаа сулруулж байна

Сүүлийн үед коронавирустэй тэмцэх Хятадын тэмцлийг шүүмжлэх шүүмжлэл өссөнөөр Лондон, Бээжин хоёрын зөрчилдөөн нэмэгдэж буй. Тиймдээ ч Жонсонг Бээжинтэй харилцах харилцаагаа сулруулахыг парламентад суугаа өөрийнх нь Консерватив намаас зөвлөсөөр байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Консерватив намын хэд хэдэн гишүүд нийлж, Жонсоны засгийн газрыг Хятадтай харилцах харилцаагаа сулруулах шахалт үзүүлэхээр “Хятад судалгааны бүлэг” гэх шинэ бүлэг байгуулжээ.

Ерөнхий сайд энэ оны эхээр үндэсний аюулгүй байдлын төлөө Британид 5G технологийг нэвтрүүлэхэд Хуавэй компанийн оролцоог бууруулахаар ажиллаж байсан билээ. Мөн тэрбээр холбоотон АНУ, Герман, болон бусад орнуудтай нийлэн өндөр технологи боловсруулж, БНХАУ-ын технологийн салбар дахь ноёрхлыг үгүй хийх хэтийн зорилго тавьжээ.

Мөн Бээжин Хонгконгод шинэ хууль баталж байхад Их Британи сая сая хонгконгчуудын визийг сунгахаар төлөвлөж байгаад нь БНХАУ дургүй байгаа гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж