Ставропольд ухаалаг амралтын газар ажиллаж эхэллээ | News.MN

Ставропольд ухаалаг амралтын газар ажиллаж эхэллээ

Ставропольд ухаалаг амралтын газар ажиллаж эхэллээ

Ставропольд ухаалаг амралтын газар ажиллаж эхэллээ

ОХУ-ын Ставрополийн хязгаарын Железноводск хотод Оросын анхны ухаалаг амралтын газар ажиллаж эхэлжээ. Амрагчдад зориулсан үйлчилгээнүүд өндөр технологид суурилсан учраас ийнхүү ухаалаг хэмээн нэрийдэж байгаа ажээ. Лавлах, зочдын хүсэлтийг хүлээн авах, хог хаягдыг цуглуулах цэг гээд олон үйлчилгээг ухаалаг болгожээ. Амралтын газрын нэг гол бахархал болсон рашааныг уухад хэдий хэмжээтэй гарч байгааг тоон самбар дээр харж болох юм.

Амрахыг хүсэлтэй хүмүүсийн захилалгыг онлайнаар авдаг болсон бөгөөд хэчнээн зочин байгаа, аль аль өрөө эзэнтэй, аль нь сул байгааг амрагч цахимаар хянаад өрөөгөө сонгох, хүсвэл Железноводск хотоор аялах ганцаарчилсан маршрут зохиох боломжтой болсон хэмээн Ставрополийн хязгаарийн Мэдээллийн төвийн захирал Сергей Рудометкин хэллээ.

Ухаалаг системийг коронавирусийн халдвар тархахаас өмнө бэлэн болгож, туршин хэрэглэхэд бэлэн болгосон байжээ. Железноводск нь “Ухаалаг амралт” төслийн эхний хэрэгжүүлэгч бөгөөд үүний дараа Оросын бусад амралтын газруудад нэвтрүүлэх юм. Тухайлбал, Невинномысск, Кисловодск, Ессентуки, Пятигорск, Георгиевск, Лермонтов, Минеральные Воды зэрэг газарт хэрэгжүүлэх юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж