АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү өнгөрсөн 2019 оны наймдугаар сард Монгол Улсад найм хоног аялаад буцсан. Аяллынхаа үеэр Дональд Трамп Жуниор нь Монгол орны ховордсон аргалийг агнасан нь багагүй хэл ам дагуулсан билээ.
Тэгвэл Дональд Трамп Жуниорын хүүтэйгээ хамт Монгол Улсад өнгөрүүлсэн найм хоногийн хугацаанд тусгай хамгаалалтын зардал нь 76 мянга 859 ам.доллар болсныг АНУ-ын тусгай албаны баримтад тэмдэглэжээ. Албаныхны мэдээлснээр Дональд Трамп Жуниор нь төрийн тусгай хамгаалалтаас бусад аяллын бүх зардлаа өөрөө гаргасан аж.
Аяллынхаа төгсгөлд Дональд Трамп Жуниор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгатай уулзсан байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гурван хүүхэд эцгийнхээ албан үүргийн хугацаанд тус бүрдээ хувийн аялал хийж, тусгай албаны хамгаалалт эдлэсэн нь татвар төлөгчдийн мөнгийг үрсэн үйлдэл хэмээн шүүмжлэл дагуулж байна.
Эх сурвалж: CNN, The Hill
Холбоотой мэдээ