Кеннеди Митчүм гэх эмэгтэй өнгөрсөн тавдугаар сард Мерриам Вебстер толь бичгийн зохиогч руу ялгаварлан гадуурхал буюу racism хэмээх үгийн тайлбар зохисгүй байгаа талаар шуудан илгээжээ. Том хариу хүлээгээгүй байсан түүнд толь бичгийн зохиогч хариу өгөөд зогсохгүй, ялгаварлан гадуурхал гэдэг үгний тайлбарыг засахаар болсонд ихэд баярлаж байна.
Митчум 22 настай. Хүмүүстэй ялгаварлан гадуурхалтын тухай мэтгэлцэх бүртээ толь бичиг дээрх тайлбараас болж эвгүй байдалд ордог байв. Тэрбээр хүмүүст толь бичгийн тайлбар хуучирсан тухай одоо болж буй үйл явдалтай нийцдэггүй тухай хэлдэг байжээ.
Толь бичигт ялгаварлан гадуурхалт гэдэг үгийг эхлээд “Арьсны өнгө тухайн хүний зан чанар, чадварыг тодорхойлох анхдагч хүчин зүйл хэмээн итгэж, арьсны өнгөнөөс шалтгаалсан төрөлхийн ялгаатай байдал нь аль нэг арьстан нь давуу эрхтэй хэмээн бодох” хэмээн тайлбарласан байна.
Харин Митчүм толь зохиогчид руу цахим шуудан илгээсэн дариудаа хариу авч, хэд хэдэн шуудан солилцсоны дараа толь бичгийн зохиогчид дээрх үгний тайлбарыг өөрчлөхийг зөвшөөрчээ.
“Та бидэнтэй холбоо барьж тайлбарлаагүй бол бид энэ алдааг анзаарахгүй өнгөрөх байлаа. Тиймээс бид танаас буруу тайлбараас үүдсэн сэтгэл санааны хохиролд уучлал хүсч, хамтарч ажилласанд гүн талархал илэрхийлж байна” хэмээн зохиогчид Митчүмд бичжээ.
Мерриам Вебстерийн нөлөө бүхий хянан тохиолдуулагч Петер Соколовски ялгаварлан гадуурхал гэдгийг мөн “Арьс өнгөний ялгаатай байдлаас шалтгаалан дарангуйлал тогтоох улс төрийн, үзэл суртлын хөтөлбөр” хэмээн тайлбарлаж болохыг хэлжээ.
Түүний хэлснээр хэд хэдэн үгний тайлбарыг шинэчлэх цаг болсон бөгөөд өмнө нь нэг толь бичигт аль болох олон үг багтаахын тулд тайлбаруудыг аль болох богино байлгадаг байсан аж. Харин одоо ихэнх хүмүүс цахим толь бичиг ашиглаж буй тул тайлбаруудыг уртасгаж, илүү ойлгомжтой болгож болох аж. Тэдний хамт олон толь бичгээ орчин үетэй уялдаатай байлгахын тулд жилдээ 2-3 удаа шинэчилдэг бөгөөд ялгаварлан гадуурхалт гэдэг үгийн шинэ тайлбар дараагийн шинэчлэл дээр орсон байх гэнэ.
Эх сурвалж: CNN.COM