Бурхны шашны тэргүүн XIV Далай лам ирэх долдугаар сарын 6-нд 85 насыг зооглоно. Тэгвэл Далай ламын төрсөн өдрөөр бурхны шашны сургаалийг, дуу хөгжимтэй хослуулсан цомог худалдаанд гарах гэнэ. Энэ төслийг Шинэ-Зеландын иргэн Жунелле Кунин нөхөртэйгөө хамтран гүйцэтгэж байгаа аж. Түүний нөхөр Абрахам нь хөгжмийн зохиолч юм байна. Жунелле Кунин таван жилийн өмнө Энэтхэгт айлчлах үеэрээ цомгийн асуудлыг хэлэлцэн, ажиллаж эхэлсэн аж.
Далай ламын сургаал, айлдвар, уншлагыг дуу хөгжимтэй хослуулсан “Дотоод ертөнц” нэртэй цомог нь 11 дуутай.
Эх сурвалж: USA Today
Холбоотой мэдээ