Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ | News.MN

Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ

Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ

Гадаад худалдаа: Экспорт өсч, импорт буурчээ

Covid-19 цар тахал дэлхийн 216 улс орныг хамарснаас хойш таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 тэрбум ам.доллараар буурчээ. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 322.6 сая ам.доллараар тус, тус буурлаа.

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 278.6 сая америк ам.доллар, нүүрсний экспорт 761 сая ам.доллароор нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 322.6 сая ам.доллароор буурахад автобензины импорт 29.7 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 84.2 сая ам.доллар, суудлын автомашины импорт 71.3 сая ам.доллар, ачааны автомашины импорт 25.7 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2020 оны тавдугаар сард экспорт 632.7 сая ам.долларт, импорт 406.1 сая ам.доллар болж, өмнөх сартай харьцуулахад экспорт 294.9 сая ам.доллар өсч, импорт 18.7 сая ам.доллараар буурчээ.

 

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний таван сард 948.3 сая ам.долларын ашигтай гарсан бол 2020 оны эхний таван сард 13.9 сая ам.долларын ашигтай гарлаа. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны тэнцэл 934.5 сая ам.доллараар буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу,металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 96.7 хувийг эзэлж байгаа бол импортын 64.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж