Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй | News.MN

Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, June 9, 2020

 

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.6.10/ ээлжит мэдээллээ хийлээ.

Увс аймгийн Давст сумын иргэд сэрэмжтэй байхыг анхааруулъя

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орн бүс нутагт тархаж нийт 7.303 сая хүн өвчиллөө. Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдлын тоо 102 мянгаар нэмэгдэж, 2000 гаруй хүн нас бараад байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад халдварын тохиолдол 11 мянгаар, нас баралт 1500 хүнээр нэмэгджээ. АНУ-д 28 мужид халдварын тархалт нэмэгджээ. Бодит тоо мэдээлж байгаа тооноос өндөр байх магадлалтай байна.

ОХУ-д 24 цагт 8000 гаруй хүн халдвар авсан байна. 1882 хүн ажиглалтад байна. ОХУ-ын Тува, Буриад, Чита, Эрхүүд халдварын тохиолдлын тоо ихэссээр байна.  Тувад хөл хориог чангатган 14 хоног хатуу дэглэм барихаар боллоо. Тиймээс хил залгаа Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын хувьд, өчигдөр /2020.6.9/ шинээр 58 хүн ажиглалтад орсон бол 187 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 1882 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 34 их эмч, 44 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Бразил улсад тархварын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгахыг үүрэгджээ

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Америкт халдвар эрчимтэй тархаж байна. Тэр дундаа Мексик, Бразил, Чили, Перу улсуудад халдвар маш хурдацтай тархаж байгаа. АНУ-ын Калифорни, Техас, Флорида мужид халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Бразил улсад тархварын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгахыг үүрэгджээ.

ОХУ-д шинэ тохиолдол 8500-аар нэмэгдэж, нийт тохиолдол 485200 гаруй болж нас баралт 6142 болжээ.

БНСУ-д сүмээс голомттой 86 тохиолдол, шөнийн клубээс үүдэлтэй 270 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хятадад гаднаас орж ирсэн гурав, шинж тэмдэггүй таван тохиолдол бүртгэгдсэн.

 16 хүний биеийн байдал  хүндэвтэр байгаа

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

-ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.9/ 358 хүнд шинжилгээ хийсэн.  Бүх шинжилгээнд вирус илрээгүй. Үүнд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүн багтаж байгаа. Монгол улсад 194 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Эдгээр хүмүүсээс өнөөдөр хоёр нь эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжиж байна. Энэ хүмүүсийг 25-27 хоног эмчиллээ. Батлагдсан 194 тохиолдлын 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаагаас 91 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байгаа.

Сонор сэрэмжээ алдаж болохгүй. Гадуур явахдаа маск зүүж, нимгэн бээлийтэй явах хэрэгтэй. Манайхтай хил залгаа Тува, Чита, Буриадад халдвар эрс нэмэгдэж байгаа. Энэ нь бидэнд маш том дохио өгч байна. Бидний зургаан сарын хөдөлмөрийг үгүй хийх эрсдэл ойр байна. Тухайлбал, Тувагаас  Увс аймгийн Давс сумаар хоёр морьтой хүн хил гарсан нь бидэнд том дохио болсон. Хил хяналтынхан маш сайн ажиллаж байгаа ч энэ хоёр хүн цоорхойг ашигласан. Эхний шинжилгээг энэ сарын 6-нд хийсэн дараагийн шинжилгээг удахгүй хийнэ. Хүн бүр өөрийгөө эрсдэлээс хамгаалж, хариуцлагатай, хянамгай байгаарай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж