УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр /2020.6.10/ устгалд оруулахаар болжээ.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр хувьцаат компанийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгож, хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн бараа, эм эмийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлж, хүний амь нас, эрүүл мэндэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын утаанд өртсөн хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр устгалд оруулах юм байна. Хэр хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаар өгөх юм байна.
Түүнчлэн өнгөрсөн жилийн зургадугаар сард “E-mart”-д гал гарч, хөө тортог болсон, сав баглаа боодол нь гэмтсэн зэрэг шаардлага хангаагүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан билээ.
Р.ДУЛАМ
A 2020-06-10 64.119.22.220
Ene bol zugeer teneglel helberdelt !! Mongold bituu gazar avsan daa
Зочин 2020-06-10 66.181.190.204
Hudlaa mergejliin hyanaltiin ulsuud ni huvaagaad idne
БУСДИЙГ тус үнэл 2020-06-10 202.21.124.19
БУСДИЙГ хүчээр зах зээлд орсон менежментээ. ҮНЭЛ..БУРХАН БИШ ..ТЭР РҮМҮҮС ХАРААНА..ӨИ НОМИН Д ИХ АШИГ ӨГСӨН..
123456 2020-06-10 49.0.212.127
Зүгээр гэр оронгүй, нэн ядуу иргэдэд тараагаад бгчөөч, ядаад Хүүкийн нам засгийн сонгуульд оноо болох ч юм билүү
Зочин 2020-06-10 202.126.88.38
Зүгээр л өгчөөч
зочин 2020-06-10 182.160.34.198
устгалд оруулах хэрэггүй шдээ, боломжгүй хүмүүст нь тараагаад л өгчих хэрэгтэй шд, тархиа жоохон ажиллуулах хэрэгтэй дээ
төөгий 2020-06-10 192.82.78.203
Боломжгүй хүмүүс нь хордож үхэх хамаагүй гэсэн үг гг?
a 2020-06-10 64.119.22.220
Za yg yamar hortoi bodisond yaj horddog genee chi medehuu ??
Bazar 2020-06-10 83.20.250.164
Gahain az ahuid niiluuleech
сайн хянах хэрэгтэй 2020-06-10 202.9.46.136
наад ашиггүй ажилладаг гэж тайлан гаргадаг гэсэн шүү номингийнхон, утаанд цоихгдсон бараагаа нууж өөр салбартаа зарах вий дээ.
Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна 2020-06-10 103.212.116.223
Гаваагын Батхүүд хүү НЭГЭЭР нэмэгджээ. Сайхан л хэрэг байна. Үр хүүхдүүд нь ТОМ Ахтай болжээ.
Хүнд хүн л хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх нь зөв. Заргалдаж, маргалдах хэрэг байхгүй Хүмүүсээ.
Зочин 2020-06-10 182.232.54.237
Ulaan chuluutiiham maani hed honog nairlah yum bn da
Zuv 2020-06-10 103.57.94.151
Tegehgui bol bas busad salbaruud ruugaa guilgej zarah gej baij medne shuu.