1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш болно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш буюу Баасан гарагт Монголын Хүүхдийн ордонд болно. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцох юм. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг дарга гарын бэлэг гардуулна.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж