АНУ-ын Сенатын танхим өчигдөр (2020.6.9) генерал Чарльз Браун Жуниорыг нисэх хүчний даргаар томиллоо. Ийнхүү Чарльз Браун нь АНУ-ын цэргийн албыг толгойлсон анхны хар арьст генерал болжээ. Чарльз Брауны томилгоог Сенатын танхимын гишүүдийн нэг нь ч эсэргүүцэлгүй дэмжсэн нь түүхэн үйл явдал болсныг дэд Ерөнхийлөгч Майк Пенсе онцлон мэдэгдэв.
Чарльз Браун нь сүүлд АНУ-ын Номхон далайн нисэх хүчний коммандлагчаар ажилласан байна. Нисгэгч мэргэжилтэй Чарльз Браун нь 2900 гаруй цагийн нислэг үйлдсэний 130 нь байлдааны нисэх онгоц жолоодон тулаанд оролцсон туршлагатай нэгэн аж.
Энэхүү томилгоо нь АНУ-ын Миннеаполис хотноо Африк гаралтай Жорж Флойд гэгч залууг цагдаагийн алба хаагчид хөнөөсөн хэргийн дараах анхаарал татсан үйл явдал болов. Жорж Флойдыг баривчлах үеэрээ цагдаагийн офицер хүзүүн дээр нь есөн минут орчим өвдөглөн амьсгалах боломж олгохгүй байсаар амь насыг нь хохироосон юм. Энэ хэргийн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ.
Эх сурвалж: Associated Press
Емхий харууд 2020-06-10 43.228.131.114
Емхий харууд ургэлж гадуурхагдлаа гэж гомдоллож АНУ-д хамгийн их халамж авна, ихэнх нь ажил хийхгуй, зулзагалаад л халамжаар л амьдраад байна. Харууд л еерсдее хамгийн расист адгуусууд шдээ. Сая корона эхэлхэд харууд Ази хумуусийг доромжилж, хееж тууж, зодож цохиж бараг алхаас наагуур л байсан даг, ер нь Ази хумууст маш дээрэлхуу ханддаг хар сармагчингууд шдэ. Еерсдее эхэлж хууль бус зуйл хийж дарвалзчаад шангаа хуртэхээрээ гомдоллож хашгичина. Харууд бол хун биш адгуус.
Зочин 2020-06-10 83.20.250.164
Darga bish komandlagch