ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 08-09-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
Сургалтаар гамшгаас хамгаалах ангиллын сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад анхаарах асуудал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээний ач холбогдол зэрэг сэдвээр хичээл заасан юм.
Энэ үеэр мэргэжилтнүүдийг хичээл заах ур чадвар, хууль эрхзүйн мэдлэг, хичээлийн конспект боловсруулах чадвар, эссэ бичлэг зэрэг таван үзүүлэлтээр дүгнэхэд нэгдүгээр байрт НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат, дэд байрт СБД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Алтанзагас, гутгаар байрт БЗД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахмад С.Должинсүрэн нар шалгарлаа.
Харин “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлд нэвтрүүлэх боломжтой шилдэг бүтээл, оновчтой санаа (ШБОС)”-ны уралдааны тэргүүн байрт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Б.Цэрэнням, дэд байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад С.Саран, гутгаар байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Наранцэцэг нар тус тус шалгарсныг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ танилцуулж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ