Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO худалдан авах захиалгын хугацаа 2020.06.08-ны 17.00 цаг дуусах мөчид 959 иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авах нийт захиалга 5,318,225,672 төгрөгт хүрснээр зайлшгүй татан төвлөрүүлэх хэмжээнд хүрч IPO амжилттай боллоо.
Өнөөгийн цар тахлын онцгой байдал тогтоосон энэ үед харьцангуй их хэмжээний хөрөнгө оруулалт татаж олон нийтээс татаж чадсан нь даатгалын салбарын болон Бодь даатгал ХК-ийн ирээдүй гэрэлтэй байгааг, түүнчлэн иргэд хөрөнгийн зах зээлд итгэж байгааг илтгэж байна.
Бодь даатгал ХК-ийн энэхүү хувьцаа Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангиллын компанийн шалгуурыг хангаж байгаа бөгөөд энэ нь компанийн нэр хүнд, байр суурийг харууллаа.
IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК”ҮЦК, Андеррайтераар “Тээвэр хөгжлийн банк” болон “Гаули”ҮЦК; Гэрээт Үнэт цаасны компаниудаар “TDB капитал”ҮЦК болон “Апекс”ҮЦК тус тус ажилласан байна.
Бодь даатгал компани нь энэхүү татан төвлөрүүлсэн 5.3 тэрбум төгрөгөөр компанийн хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулах юм байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр эхлэх бөгөөд дунджаар 10-аас 14 хоног зарцуулагддаг байна.
Холбоотой мэдээ