УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ганибалын Амартүвшин нь Нидерландын Вант улсын иргэншилтэй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэрбээр одоогоор энэ талаар тайлбар хийгээгүй байна.
Тэгвэл Хас банкаар овоглодог Ч. Ганхуяг өчигдөр /2020.06.09/ өөрийн албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан нэр дэвшигч Г.Амартүвшинтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр "2006 онд АНУ-д явж байхдаа Г.Амартүвшинтэй танилцаж, Монголд ажиллах санал тавьсан. Ингээд Г.Амартүвшин нь 2010 онд Монголд ирж, Хасбанкны орлогч захирлаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл банк хариуцаж ажиллаж байгаагүй. Бидний хооронд асуудал үүссэн ч өнөөдөр тэр асуудал ярианы гол сэдэв биш. Би Г.Амартүвшинийг Нидерландын иргэн гэж өнөөдрийг хүртэл бодож явсан.
Гадаад сурч буй Монгол иргэдийг хүний нутагт авчирсан хүн нь би өөрөө. Гэхдээ ийм хулгайч, худалч, урвагч гэдгийг нь мэдээгүй. Нэг өдөр МАН-ын гишүүн болоод Бага хуралд дэвшээд, нэг өдөр сонгуульд нэр дэвших мандатаа авчихлаа. Г.Амартүвшин Голландад буй байшин, эхнэр хүүхдээ ил болго. УИХ-ын гишүүн болоод сонгогчдынхоо итгэлийг олж авах гэж байгаа юм бол 1993 оноос хойш 2010 онд болсон бүх үйл явдлаа тайлбарла. Битгий мал шиг харьцаад бай. Балиар зангийг чинь өөрчлөх гэж шинэ хүмүүс, залуучуудыг гаргаж ирэх, тэдэнд итгэл найдвар өгөх гээд У.Хүрэлсүхийн ажлыг дэмжээд байна. Чи битгий хорлоод бай. Өвөг дээдсээр нь хүнийг УИХ-д сонгоно гэдгийг ойлгохгүй байна. Б.Ренчин гуай үүнд ямар хамаатай юм. Өвөөгөөрөө халхавч хийсэн хүн. Хийснээр нь бүтээснээр нь, Монгол Улсын төлөө зүрх нь цохилсон уу, хэдэн хүнийг ажилтай болгосон, хэчнээн төгрөгийн татвар төлснөөр нь сонго. Хас банканд маш олон захирал бий. Гадаадын хүн байсан тул Хас банканд орлогч захирлын албан тушаал хашсан. Голланд бол өөрөө оффшор бүс мэдээллээ гаргаж өгөхгүй. Хуулийн байгууллагууд нь бидний эргэлзээг тайл" гэсэн юм.
А.АНИР
Холбоотой мэдээ