Польшид амиа алдсан оюутан Монгол руу буцах хүсэлт гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Польшид амиа алдсан оюутан Монгол руу буцах хүсэлт гаргаагүй гэв

Польшид амиа алдсан оюутан Монгол руу буцах хүсэлт гаргаагүй гэв
Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр

Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотод сурч байсан монгол оюутан энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө оюутны байрныхаа зургаан давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Польшид суралцаж буй оюутнуудтай холбогдон энэ хэргийн талаар тодруулахад, “Талийгаач санхүүгийн хүнд нөхцөл байдалд ороогүй. Эх орон руугаа буцах хүсэлт гаргаагүй байсан. Санхүүгийн хүнд нөхцөл байдал орсон хэмээн буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаад гүнээ харамсаж байна. Мөн энэ хэргийг улстөржүүлэхгүй байхыг хичээнгүйлэн хүсье” гэв.

Оюутнуудын мэдээлснээр, золгүй явдал болсон тухай мэдээллийг сургуулиас нь Польш дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хэрэг гарсан өдрийн 08:00 цагт өгчээ. Өнөөдрийн байдлаар Польш улсад 30 монгол оюутан суралцаж буй бөгөөд тэтгэлгийг нь олгохгүй байгаагаас тэднээс 26 нь Монгол руугаа буцах хүсэлт гаргаад байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж