АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров | News.MN

АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

Хятадын Боловсролын яамнаас өчигдөр (2020.6.9) оюутан, сурагчдыг Австрали улсыг сонгон суралцахаа дахин бодож үзэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг гаргалаа. Хятадын албаны мэдэгдэлд дурдсанаар коронавирусийн халдварт цар тахлын улмаас Австрали улсад азичуудыг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйл явдал газар авч байгааг тайлбарлажээ. Хятадын энэ мэдэгдэл нь Австрали улстай харилцаа нь улам муудсаныг илтгэж байна.  Австралийн Засгийн газраас “COVID-19” цар тахлын гарал үүслийн талаар олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт тавьснаас үүдэн Хятадтай харилцаа эрс муудаж, сөргөлдөөнд хүрсэн юм. Австралийн талаас коронавирусийн гарал үүслийг шалгах саналыг гаргахад 116 орон дэмжсэн аж. Улмаар Австрали улсад суралцдаг хятад оюутнуудын сургалтын төлбөрийн орлого 12 тэрбум ам.долларын орлогыг хааж байна. Австрали улсын их сургуулийн гадаад оюутнуудын 10 орчим хувь нь хятадууд байдаг аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас иргэдийг Австралид халдлагад өртөхөөс сэргийлэн тус улсад аялах, зугаалахаас татгалзахыг уриалсан юм. Нөгөө талд Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингхам ялгаварлан гадуурхлыг дарахад чиглэсэн арга хэмжээ авч буйгаа илэрхийлжээ. “Sydney Morning Herald” сонинд мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-оос хойш азичуудын эсрэг нийт 386 халдлага, дайралт бүртгэгдсэн ба ихэвчлэн хэл амаар доромжлон биед халдах, нулимах зэрэг хэрэг гарчээ.

Австрали нь яах аргагүй АНУ, Хятадын “хүйтэн дайн”-ы зөрчилд орооцолджээ. Хятад нь Австралийн худалдааны хамгийн том хамтрагч бол АНУ нь дэлхийн II дайнаас хойших хамгийн ойрын холбоотон нь. Тиймдээ ч АНУ, Хятадын зөрчилд Австрали улс хэцүү нөхцөл байдалд оржээ. Гэхдээ Австрали нь АНУ-тай нөхөрлөлөө бэхжүүлэхийн тулд Бээжингийн эсрэг мэдэгдэл хийснээрээ том хохирол амсах болж байна. Австралийн хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн гол хэрэглэгч, хөрөнгө оруулагч нь Хятад улс байдаг бөгөөд тус салбарын экспортын 44 хувийг эзэлдэг аж. Гэтэл Хятадын талаас Австралийн Ерөнхий сайдын мэдэгдлийн араас арвай, үхрийн махны импортод хориг тавьж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Австралийн худалдааны үл хөдлөхийн салбарын хоёр дахь гол хэрэглэгч нь хятадууд байдаг нь 51 хувиар буурчээ. Австралийн уул уурхай, үйлчилгээний салбарын нэлээд хувийг мөн Хятадын эрэлт эзэлдэг. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын нэг хувлийг Хятадаас татдаг байна. Хятад нь Австрали улстай харилцаагаа шинэчлэн, бодлогоо өөрчилнө гэж мэдэгдсэн.

Австрали улсыг Хятадын “нэг бүс-нэг зам” төсөлд сүжрэх болсныг нь АНУ-ын талаас хүчтэй эсэргүүцэж, тагнуул, аюулгүй байдлын түншлэлээ цуцлахаар сүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Австрали нь Хятадын “нэг бүс-нэг зам” дэд бүтцийн төслийн хүрээнд Бээжингээс нэлээдгүй хөрөнгө оруулалт татсан. Гэвч хоёр орны харилцаанд ан цав гарснаар Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом 60 хувиар буурсан байна. Хятадаас 2018 онд Австрали улсад 8,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол өнгөрсөн онд энэ нь 3,4 хувь болж буурчээ. Хятадаас Австрали улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ АНУ зэрэг бусад орнуудтай харьцуулахад эрчимтэй буурсан. Энэ нь хоёр орны харилцаа муудсанаас гадна Хятадаас “нэг бүс-нэг зам” төслөө Латин-Америкийн хөгжиж буй орнуудад илүүтэй чиглүүлэх болсноос шалтгаалжээ. Үүний зэрэгцээ Австрали нь Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бээжин баталсныг эсэргүүцсэнээр харилцааг улам холдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Австралтас 2020-06-10 61.68.164.35

Мэдээллийг бодитой,тоон мэдээлэл дээр суурилж бичжээ. Харин зураг дээрх Австралийн ерөнхий сайд нь 2018 онд ажилаа хүлээлгэж одоо Скотт Моррисон гэдэг хүн байгаа шүү. Дараагийн удаа анхаараарай.

Avatar

Зочин 2020-06-10 211.36.150.98

neg yumaa yasan ih nurshdag setguulch be

Avatar

4оо 2020-06-10 202.21.107.122

П.изда аятайхан найруулаад бич л дээ

Avatar

Mongol 2020-06-10 174.218.133.248

Oros ah America ah nar mini ta nar deed torolton bid dund haruud dood torolton hyyhnyyd mini ta nart durtai Shytej amidaraya

Avatar

Wtf bid dund gej hytatiig heleed baigaamuu. Chi deed toroltondoo Mongoliig martchij 2020-06-10 66.181.188.115

Dolidogo batsaand moligo omhuulne

Avatar

Bid dund torolton gej hytatiig heleed baigaamuu. Deerees ni chi deed toroltondoo Mongoliig martchij. 2020-06-10 66.181.188.115

Shaadiin

Avatar

Зочин 2020-06-10 43.242.242.59

Австрали БНХАУ хоёр муудалцах нь Монгол улсад маш их ашиг өгнөө. Мах, нүүрсээ Австралиас авахаа болинр. Энэ орон зайг манай улс овжин ашиглаж хурдан хугацаанд гэрээ хэлцэл хийж дээрх бараануудыг хятадад экспортлох хэрэгтэй байна. Сайхаан

Avatar

Зочин 2020-06-10 202.179.21.204

ямар ойрхон тэнэг бодолтой юм бэ дээ

Avatar

Зочин 2020-06-10 150.129.141.144

Итгэлт бол ингэх л байсан

Avatar

Зочин 2020-06-10 192.82.69.2

Нүүрсээ урагшаа зөөгөөл баяжина гэж ухуулдаг хүмүүс нэг юм бодож бнуу нэг л өдөр хятадууд та нар тэгчих тэгэхгүй бол нүүрсийг чинь авахгүй гэвэл яахуу

Avatar

Зочин 2020-06-10 27.123.214.2

Цагаан арьстай хүмүүс их атаархуу муу санааатай улс юм байна даа. Арьс өнгөний үзэл гаргана , өөрсдөөс нь илүү гарвал боож үхэх дөхнө, бурууг дандаа бусдаас хайна. Өөрсдийгөө хүн төрлөхтөний дээд давхарга гээд бодчихсон юм шиг байгаан. Тэр Африк , Арабыг хар л даа. Дандаа эд нэрын хийсэн ажил ш дээ. Бид тэднээс доор, гүйлга гуйгаад явж байвал санаа нь амардаг , тайван байдаг байх.
Би Азиа дэмжинээ. Хятадуудаа дэмжинэ. ази хүн болж төрсөнөөрөө бахархаж байна

Avatar

Зочин 2020-06-10 176.63.22.233

Хятад руугаа яв

Avatar

Монгол хүү 2020-06-10 103.206.195.230

Австрали-н ЗГ буруу л ажил хийж дээ, яваандаа мөнгө нь хомсдоод ирвэл асуудал үүсч юун өндөр үнэтэй байр, юун арвин их махны экспорт болбол яана даа…

Avatar

Зочин 2020-06-10 192.82.78.7

ЦАГААН АРЬСТАН ГЭГЧДИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ИЛЧИЛСЭН НЬ КОВИДИЙН САЙН ТАЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж