АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

АНУ, Хятадын сөргөлдөөнд Австрали хохиров

Хятадын Боловсролын яамнаас өчигдөр (2020.6.9) оюутан, сурагчдыг Австрали улсыг сонгон суралцахаа дахин бодож үзэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг гаргалаа. Хятадын албаны мэдэгдэлд дурдсанаар коронавирусийн халдварт цар тахлын улмаас Австрали улсад азичуудыг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйл явдал газар авч байгааг тайлбарлажээ. Хятадын энэ мэдэгдэл нь Австрали улстай харилцаа нь улам муудсаныг илтгэж байна.  Австралийн Засгийн газраас “COVID-19” цар тахлын гарал үүслийн талаар олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт тавьснаас үүдэн Хятадтай харилцаа эрс муудаж, сөргөлдөөнд хүрсэн юм. Австралийн талаас коронавирусийн гарал үүслийг шалгах саналыг гаргахад 116 орон дэмжсэн аж. Улмаар Австрали улсад суралцдаг хятад оюутнуудын сургалтын төлбөрийн орлого 12 тэрбум ам.долларын орлогыг хааж байна. Австрали улсын их сургуулийн гадаад оюутнуудын 10 орчим хувь нь хятадууд байдаг аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас иргэдийг Австралид халдлагад өртөхөөс сэргийлэн тус улсад аялах, зугаалахаас татгалзахыг уриалсан юм. Нөгөө талд Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингхам ялгаварлан гадуурхлыг дарахад чиглэсэн арга хэмжээ авч буйгаа илэрхийлжээ. “Sydney Morning Herald” сонинд мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-оос хойш азичуудын эсрэг нийт 386 халдлага, дайралт бүртгэгдсэн ба ихэвчлэн хэл амаар доромжлон биед халдах, нулимах зэрэг хэрэг гарчээ.

Австрали нь яах аргагүй АНУ, Хятадын “хүйтэн дайн”-ы зөрчилд орооцолджээ. Хятад нь Австралийн худалдааны хамгийн том хамтрагч бол АНУ нь дэлхийн II дайнаас хойших хамгийн ойрын холбоотон нь. Тиймдээ ч АНУ, Хятадын зөрчилд Австрали улс хэцүү нөхцөл байдалд оржээ. Гэхдээ Австрали нь АНУ-тай нөхөрлөлөө бэхжүүлэхийн тулд Бээжингийн эсрэг мэдэгдэл хийснээрээ том хохирол амсах болж байна. Австралийн хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн гол хэрэглэгч, хөрөнгө оруулагч нь Хятад улс байдаг бөгөөд тус салбарын экспортын 44 хувийг эзэлдэг аж. Гэтэл Хятадын талаас Австралийн Ерөнхий сайдын мэдэгдлийн араас арвай, үхрийн махны импортод хориг тавьж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Австралийн худалдааны үл хөдлөхийн салбарын хоёр дахь гол хэрэглэгч нь хятадууд байдаг нь 51 хувиар буурчээ. Австралийн уул уурхай, үйлчилгээний салбарын нэлээд хувийг мөн Хятадын эрэлт эзэлдэг. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын нэг хувлийг Хятадаас татдаг байна. Хятад нь Австрали улстай харилцаагаа шинэчлэн, бодлогоо өөрчилнө гэж мэдэгдсэн.

Австрали улсыг Хятадын “нэг бүс-нэг зам” төсөлд сүжрэх болсныг нь АНУ-ын талаас хүчтэй эсэргүүцэж, тагнуул, аюулгүй байдлын түншлэлээ цуцлахаар сүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Австрали нь Хятадын “нэг бүс-нэг зам” дэд бүтцийн төслийн хүрээнд Бээжингээс нэлээдгүй хөрөнгө оруулалт татсан. Гэвч хоёр орны харилцаанд ан цав гарснаар Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом 60 хувиар буурсан байна. Хятадаас 2018 онд Австрали улсад 8,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол өнгөрсөн онд энэ нь 3,4 хувь болж буурчээ. Хятадаас Австрали улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ АНУ зэрэг бусад орнуудтай харьцуулахад эрчимтэй буурсан. Энэ нь хоёр орны харилцаа муудсанаас гадна Хятадаас “нэг бүс-нэг зам” төслөө Латин-Америкийн хөгжиж буй орнуудад илүүтэй чиглүүлэх болсноос шалтгаалжээ. Үүний зэрэгцээ Австрали нь Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бээжин баталсныг эсэргүүцсэнээр харилцааг улам холдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж