Онцгой алба бэлэн байдлаа хангасан байсан уу? | News.MN

Онцгой алба бэлэн байдлаа хангасан байсан уу?

Онцгой алба бэлэн байдлаа хангасан байсан уу?

Онцгой алба бэлэн байдлаа хангасан байсан уу?

Монгол Улсад хоёр цаг тутамд объектын түймэр гарч, түймрийн улмаас дунджаар долоо хоногт нэг хүний амь эрсэддэг. Олон зуун өрхийг эдийн засаг, сэтгэл санааны хохиролд унагаж, хагацал, өнчрөлд хүргэдэг түймрийг унтрааж, аврах ажиллагаа явуулахад техник хэрэгслийн асуудал хөндөгддөг. Үүний тод жишээ нь өнгөрсөн амралтын өдөр Улсын их дэлгүүрт гарсан түймэр байлаа.

Галын дуудлага 2020.06.07-нд 16.48 цагт Онцгой байдлын албанд ирж, цаг шахам хугацаанд ажилласнаар тархалтыг нь 17.30 цагт зогсоосон бол 21.30 цагт галыг бүрэн унтраасан юм. Энэ үеэрээ сөнөөгчид долоон хүний амь насыг хамгаалсан билээ.  Хуйларсан улаан түймрийг унтраахын тулд Онцгой байдлын албаныхан ус шүршигчээс өөр багаж хэрэгсэлгүй шахам ажилласан. Улсын их дэлгүүрийн ойролцоох газраас ус татах гидрант хайсан ч олдоогүй, байсан нэг нь ажиллагаагүй зэрэг нь хүндрэл учруулж, түймрийг богино хугацаанд унтраахад бэрхшээл учруулав уу гэдэг асуудал ч хөндөгдөж буй.

Нөгөө талдаа ямар ч цаг үед бэлэн байдлаа хангасан байх ёстой Онцгой байдлын алба бэлтгэлгүй байв уу гэх шүүмжлэлд ч өртөөд байна. Учир нь Улсын их дэлгүүрийн ойролцоох газарт гидрант байгаа эсэхийг гал түймэр дүрэлзэж байхад эрж хайж явах бус ажилладаг, ажилладаггүй гэдэг тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Ийм мэдээллээр Онцгой байдлын алба хангагдаагүй нь бэлтгэлгүй байсны нэг илрэл гэж үзэх хэсэг ч бий.

Мөн түймэр газар авахад дээвэр хэсгийн шатамхай бүтээгдэхүүн нь нөлөөлсөн, сүүлд зургаа, долдугаар давхрыг нэмж барихдаа зориулалтыг нь өөрчилсөн зэрэг нь гол шалтгаан болсон гэдэг асуудал яригдаж буй. Одоогоор галын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Бид энэ удаад түймрийг цаг алдалгүй унтраахад ямар асуудал тулгамддагийг сурвалжиллаа.

ТЕХНИКИЙН ХАНГАМЖ 60-70 ХУВЬТАЙ БАЙДАГ

Гал унтраахад дутагддаг техник хэрэгслийн талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Мягмаржаваас тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй аврагч, гал сөнөөгч байдаг. Тэдний 70 хувь нь л хорт хий, утаанаас хамгаалах баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмжөөр хангагдсан байдаг аж. Мөн гал сөнөөгчдөд хоорондоо холбогдон нөхцөл байдлын талаар нэгэндээ мэдээлэл дамжуулах холбооны станц ч байдаггүй юм байна.

-Гал түймрийг цаг алдалгүй, түргэн унтраахад техник талаасаа юу дутагддаг вэ?

-Өндөр барилгад гарсан галыг унтраахад шаардлагатай шат нийслэлд гуравхан байдаг. Энэ шат есөн давхарт хүрч ажиллах боломжтой, ЖАЙКА байгууллагын тусламжаар авсан техник. Мөн энэ шатыг 45 градуст, тэгш газарт байрлуулж, хөдөлгөөн мэдрэгчтэй болохоор хажууд нь машин техник байрлуулж болдоггүй. Гал унтраах автомашин, дулаан мэдрэгч камер, багаж хэрэгслүүд дутагддаг. Тоочвол олон зүйл бий. Таван давхарт яваа гал сөнөөгч хоёр давхарт яваа хүнтэйгээ холбогдох шаардлагатай байдаг. Гэтэл хоорондоо холбоо барих станц байдаггүй. Салаан дарга нарт л станц байдаг. Гал унтраах, аврах ажиллагаа явуулахад багийн ажиллагаа шаарддаг. Гэтэл хоорондоо холбоо барих хэрэгсэл сөнөөгч, аврагч бүрд байдаггүй. Ерөнхийдөө гал унтраахад шаардлагатай техник хэрэгслийн хангамж 60-70 хувьтай байдаг.

-Аврагчдыг дутагдаж байгаа техник хэрэгслээр хэзээ хангах вэ. Уг нь хангалттай хандив, тусламж Онцгой байдлын газарт очдог шүү дээ?

-Онцгой байдлын байгууллагаас шаардлагатай техник хэрэгслийг авах асуудал гаднын төсөл, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа.

-Мөн онгоц авах асуудал ямар шатандаа явна вэ?

– Онцгой байдлын байгууллага сүүлийн 4-5 жил нисдэг тэрэгтэй болох уриалга дэвшүүлж, санаачилгаа байнга уламжлан, энэ асуудал яригдаж байгаа. Энэ жилдээ багтахгүй бол ирэх жилд Францаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нисдэг тэрэг авахаар яригдаж байна. Одоогоор улсын хэмжээнд гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй. Онгоц дээр ажиллах мэргэжилтэн, хүний нөөц, ямар онгоц байх талаар судалгаа хийж байгаа.

-Мөн автомашины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байх. Одоогоор нийслэлд гал унтраах хэдэн машин байна вэ?

-Нийслэлийн онцгой байдалд 16 анги байдаг. Үүний нэг нь аврах, 15 нь гал унтраах анги. Нэг анги нь зориулалтын 2-3 машинтай. Автомашины тоог нэмэгдүүлэх ажил мөн төслийн хүрээнд явж байгаа.

-Нийслэлийн гидрантуудад шалгалт хийдэг үү?

-Нийслэлд 170 гаруй гидрант байдаг. Нийслэлийн онцгой байдлын газраас улирал бүр гидрантуудад шалгалт хийдэг. Эдгээрээс 104 гидрант нь л ажилладаг. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 12 гидрант байдгаас найм нь л ажилладаг. Мөн гидрантын таг ГК гэсэн бичигтэй байдгаараа траншейнаас ялгардаг. Гэтэл манайхан энэ тагуудыг солиод тавьчихсан байдаг нь яарсан үед олоход хүндрэл учруулдаг.

ЖИЛД 20 ГИДРАНТ ТАВЬДАГ

Ингээд галын гидрантыг нэмэгдүүлэх асуудлыг Ус сувгийн удирдах газрын Шугамын ашиглалт, засварын албаны ахлах инженер Т.Энхболдоос тодрууллаа.


-Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр нийслэлд галын 60 гаруй гидрант ажилладаггүй юм байна. Ийм гидрантуудаа засварлаж, гидрантуудын тоог нэмж болдоггүй юм уу?

-Ус сувгийн удирдах газрын харьяа шугамд одоогоор 138 гидрант ажиллаж байна.  Социализмын үед галын гидрант олон байдаг байсан. Харин 1990 оноос хойш олон гидрант алдагдсан. Ажиллахгүй байгаа нь эвдрэлтэй холбоотой. Гидрант нь алим болон шилбэ гэсэн хэсгүүдээс бүрддэг. Энэ хоёр хэсгийн аль нэг нь гэмтсэн бол мөн зам шинээр тавих, замыг өргөтгөхдөө ажиллагааг нь өөрчилсөн зэрэгтэй холбоотой. Ийм гидратыг үе шаттайгаар засварлаж, энгийн ажиллагаатай болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа.

-УИД-ийн ойролцоо хэдэн километрт гидрант байдаг юм бэ. Үүнээс гадна томоохон газрууд өөрийн гидраттай байх шаардлагатай байх?

-Дуудлага ирсэн даруйд манай ажилчид тэдгээр гидрант дээр очиж ажилласан ч онцгойгынхон тэр гидрантад ирээгүй. Усны нөөц хангалттай гэж үзсэн юм байлгүй.

Орон сууц, үйлчилгээний төв, хотхон, томоохон барилгуудад өөрийн гидрант байх ёстой. Энэ утгаараа УИД-т өөрийн гидрант байх ёстой ч байгаагүй. Магадгүй дээр үеийн байрилга болохоор тэр байх. Шинээр баригдаж байгаа барилгуудад өөрийн гидранттай байх шаардлага тавьж байгаа тул орчин үеийн барилгууд бүгд өөрийн гидранттай баригдаж байгаа.

-Дээр үед баригдсан, өөрийн гидрантгүй барилга нийслэлд олон бий. Энэ утгаараа нийслэлд аль болох олон гидрант байх шаардлагатай. Гидрант хооронд тодорхой зай байх шаардлагатай юу. Нэмж гидрант байгуулахад ямар хэмжээний өртөг шаардлагатай вэ?

-Хоорондын зай гэж байдаггүй ч манайх төлөвлөгөөний дагуу жилд 20 гидрант шинээр тавьдаг. Гидрантад шаардлагатай зүйлийг импортоор авдаг. Монгол Улсын хувьд уур амьсгалаас шалтгаалаад далд байрладаг гидрант ашигладаг. Мөн онцгой байдлынхны техник орос стандарттай байдаг болохоор БНХАУ ч юм уу, өөр орны гидрантыг ашиглаж болдоггүй. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн гидрант нь илүү үнэтэй байдаг.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-10 103.57.94.96

Хувиин өмч

Avatar

Зочин 2020-06-10 112.72.9.150

Барилгыг шатдаггуй материалаар бариулах хэрэгтэй, НМХГазрыг татан буулгамаар!!!

Avatar

Зочин 2020-06-10 192.82.75.146

Номингийнхон одоо болимоор юм. Асуудал бишдээд ирэнгүүт бурууг бусдаас хайдаг гэнээ. Та нар хариуцлагаа үүрнэ за. Онцгойгийнхон хийх ёстойгоо хангалттай хийснийг бүгд харсан шүү

Avatar

Зочин 2020-06-10 73.92.12.67

Монгол улс бодит байдлыг яг үнэнээр нь хэлэхдээ маш муу юм. Дээрээс тийм заавартай байдаг бололтой.ХМХ- үүд нь ч эрэн сурвалжлах сэтгүүл зүй муутай,хэрэг болсон газар дээр ажилласан албаны хэдэн хүнээс асуусан болоод бичдэг. Яг юу болсон нь бүрхэг. Цагдаа бол бүр амар,хэргийг шалгаж байгаа учир хэрэг мөрдөлтөд саад учруулахгүйн тулд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй,гүйцээ….. Энэ хэрэг дээрээс харахад галыг унтраах ОБГ нь маш муу ажилласан болтой. техник хэрэгсэл муу нь гол шалтгаан !!!!

Avatar

Зочин 2020-06-10 73.92.12.67

Мэдээж УИД- ийнхэн дуудлага цагтаа өгсөн,гал хамгаалагчид муу ажилласан,техник хэрэгсэл нь өндөрт гарсан гал унтраах хүчин чадал муутай,ажилчид нь чадвар муутай учраас галыг бага дээр нь унтрааж чадалгүй алдсан гэдэг гомдол тавьсан. Ийм учраас л энэ бичвэр бичигдэж байгаа гэсэн дүгнэлт хийлээ. Цаашаагаа ч асуудал их гарах нь,шүүх,прокурор л болох байх….. Сонгууль болж байдаг….. Сонгууль өнгөртөл ямарч хэл ам битгий хий гэж дээрээс мундагдах байх даа

Avatar

Зочин 2020-06-10 202.179.31.253

Хангалт маш муу бна, дарга нар юу бодож ажилладаг бнаа, радио станц, шат гээд гол чухал багажууд байхгүй, хоорондоо яаж ярьж холбоо авах вэ дээ, гол нь цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой биз дээ, МИ-8 тэрэг осолдоход дарга нь сансрын станцаа авч явчаад өдөр хоног алдаж баахан хүн үрэгдсэн бсан шүү дээ, одоо болтол хэвээрээ ямар дүүрчихсэн юм бээ ээ хэзээ өөрчлөгдөх вэ сая баахан хандив аваа биз дээ

Avatar

Зочин 2020-06-10 202.21.108.185

ГАЛ ГАРСАН ДАРУЙД ТААЗАН ДЭЭРЭЭС ДАРАЛТТАЙ УСААР ГАЛЫГ УНТРААДАГ СИСТЕМИЙГ ЯАГААД ОДООГ ХҮРТЭЛ СУУРИЛААГҮЙ БАЙНА ВЭ?
ГАЛ ГАРСНЫ ДАРАА ГАДНААС ШАТААР АВИРЧ УС ЦАЦАЖ УНТРААДАГ АРГА БАРИЛ АЛЬ ХЭДИЙНЭ ХОЦРОГДСОН ГЭДГИЙГ ОДООГ ХҮРТЭЛ МЭДДЭГГҮЙ ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ЯМАРШУУ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ БЭ?
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ОРОНД ХИМИЙН ШАТАМХАЙ БОДИС БАРАА МАТЕРИАЛТАЙ АГУУЛАХ БАЙСАН БОЛ ЗА ТЭГЭЭД ШАТАЖ ДУУСТАЛ НЬ ХАЖУУНААС НЬ ХАРААД Л ЗОГСОЖ БАЙХ НЬ ДЭЭ

Avatar

иргэн 2020-06-10 202.131.227.82

Албан ажлаа хийж гүйцэтгэж байгаа хүмүүсийг шүүмжлэхгүй шүү. Ямар эрсдэл дунд ажилладгийг нь та нар мэдэж байгаа. Харин сүүлийн үеийн машин техник тоног төхөөрөмжөөр хангаж өгөөгүй өдийг хүргэсэн төр засагтай л ярих ёстой байх.

Avatar

Улсаас хулгай хийсэн нөхдүүд улсадаа туслаасай. 2020-06-10 43.242.242.24

Онцгой байдлын үе үеийн дарга нар хөрөнгө хулгайлаад явдаг. Онцгой байдал ч биш бүх гакрын дарга нар шалгавал таарна. Онцгой байдлын дарга Үржин гэж нөхөр байгууллагын газраа хамаатны хүргэн болох УИХын гишүүн Болорчулуунд зарж барилга бариулсан.Энийг шалгавал таарна

Avatar

ЗОЧИН 2020-06-10 124.158.79.169

НОМИНГООС “ НО “ ИХ ГАРНА ШҮҮ ! ОБГ – ЫНХАН ЧАДАХ ЯДХААРАА Л АЖИЛЛАСАН ! ОДОО БУРУУГАА ӨӨР ТИЙШ НЬ ТОХОЖ МАГАД !

Avatar

Зочин 2020-06-10 202.21.108.251

тэгээд л нэг галын дараа багажгуйгээ гайхсан, багаж техникээ голж муулсан л юм болдог болж, нэгмуу жаахан охиноор салаан дарга тавьчихсан, яах гээд ч байгаан. Уянгалах гээд байдгымуу, албаныхан эрхлэх гээд ч байдгымуу б** мэд.

Avatar

Зочин 2020-06-10 66.181.187.224

Bangan reket Hosoo, Nimbataar nar udagan maari gazaras buruu mongo deeremdey idesen bolhoor haral tusaad ayanga buusan shdee.

Avatar

Зочин 2020-06-10 66.181.187.224

reekt ezedib Nimbayar shataasan shdee. bainga reketeldeg baisan moojig, Suhene, tsogoo, Bangan, nimtsooy nar bainga shatana geed reketelsen shdee. bas Naranhuu reket daramtaly baigaad tuimer tabisan.

Avatar

Зочин 2020-06-10 192.82.66.242

Манай онц байдлын газар ямар муу юм вэ.

Avatar

Зочин 2020-06-10 192.82.75.146

Чи унтраачихгүй яасийн тэгвэл

Avatar

Зочин 2020-06-10 192.82.75.99

Бадралыг Хятадад элчингээр томилоход МАН ын гишүүд ээ гэгээ минь ОБЕГ ыг хөрөнгө техникээр дэлхийн хэмхээнд хүргэсэн гээд магтах үг ээ олж ядаад хуцаад байсан тэр нөхөр өмч завшиж хагартлаа баяжаад дэвшээд явлаа, асуудалд холбогдоод байсан таг тиг харинч дипломать албанд очидог гэтэл бодит байдал ямар бна вэ? Энэ удаа МАН ыг сонгож болохгүй ээ, энэ улс чинь бүх салбар авилгад идэгдэж сүйрэхэд ойрхон болсон бна ??

Avatar

Зочин 2020-06-10 51.83.3.220

орчин үед барилга байгууламжид суурьлуулан гал гарсан үед автоматаар унтраадаг олон шийдэл байгаа шүү дээ Номин Холдинг энэ талаар сайн мэдэж баймаар юм даа тэр том компан

Avatar

Зочин 2020-06-10 66.181.179.182

Номин хорголоо тоолоод тийм юманд мөнгө зарахгүй шүү дээ. Шунал ихэдвэл … гэдэг үг

Avatar

иргэн 2020-06-10 202.5.198.3

Энэ жил манай өхын байшин шатсан.Онцгойгийнхон ирсэн Чингэлтэйгийн маг удаан/ харьцангуй/ ажиллаж байсан .Ах эгч маань дэьхцээд хажууд нь гйүгээд байхад .Ер нь бол жаахан бэотгэлжилт сэрэмж, сэтгэл муу болсон байна.

Avatar

Ард 2020-06-10 202.70.34.70

ЖАЙКА байгууллагын тусламжаар авсан техник. гэнээ. Улсаас жил бүр өгдөг их хэмжээний төсвийн мөнгөөр юу хийж ирснийг нь шалгах хэрэгтэй. "утаа гарч байна" гэж дуудлага өгсөн гэсэн, нөгөөдүүл нь ч хөдөлж ядаад увж цувж очсон гэсэн.

Avatar

Уншигч 2020-06-10 66.181.161.60

Галын байцаагч нар гэж байрны доорхи дулаан зогсоолд унадаг дугуй тавтж болохгүй гэх мэтийн утгагүй шаардлага тавьж торгууль бичиж байснаас иймэрхүү юмаа л шалгаж хийлгэж байх хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2020-06-10 64.119.23.17

Корона гэж хөөрч байгаад бусад чухал асуудлаа хаясан байна

Avatar

Зочин 2020-06-10 202.55.188.38

Ажил хийж байгаа нөхдүүд иймэрхүү яриатай

Avatar

Nam bus irgen 2020-06-10 202.126.89.162

Undurt ajillah 3-han shat baidag. Terniig ni JICA-giinhan ugsun bna. JICA-daa mash ih bayarlalaa. Ta nar shat belegleegui bol Ih delguur maani uns nuram boloh baijee.

Avatar

Зочин 2020-06-10 202.21.115.35

ОБГ-ыг буруутгахаас өмнө наад Номингийн гаруудаа яриач. Зах дэлгүүр ажиллуулж байгаа бол галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой. Энэ нь зүгээр галын самбар өлгөхөөс өөр зүйл шүү. Гал гарч болох бүх л эрсдлийг тооцож, түүнд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ гээд бүгдийг хариуцах ёстой байсын.

Avatar

Зочин 2020-06-10 60.104.114.248

Бүхэл бүьэн Улс байж өрөвдөлтэй юмаа

Avatar

zochin 2020-06-10 122.201.23.226

том том хорооллуудын галын аюулгүй байдлыг хангах тал дээр хийсэн ажлуудыг ахин шалгах хэрэгтэй. бас тэр гидранттай байх шаардлага тавимаар юм байна. одоогоор гидрант битгий хэл галын машин орох ч нөхцөлгүй байгаа. яаж галын гэрчилгээ аваад байдгийн. ОБЕГ өөрснөө шаардлагаа сайн тавьж, хангалтыг сайн хийлгүүлсэний дараа галын гэрчилгээ олгож баймаар юм. Тэгвэл ядаж эрсдэл багатай байна.

Avatar

Онгойн дарга нарт 2020-06-10 202.126.88.58

Онцгой байдлын дарга нарт Юү л байна Хандив туслаж байгаа. 1500 хан ажилтандаа ганц ганц станц аваад өгчихөж чаддаггүй ээ. Жи мобайл байхад л болмоор юм. 9н давхарт хүрдэг ганц шаттай ч гэх шиг… Солонгост айл нүүлгэлтийн захын компани 25 давхарын цонхоор бүх тавилгыг нь зөөчихдөг хялбархан шийдэлтэй автомашинтай л байхын

Avatar

иргэн 2020-06-10 203.98.77.101

галын дуудлага оройтож өгсөн асуудал ба уу, 16 цагийн үед гал маналзаж байсан

Avatar

zochin 2020-06-10 66.181.187.91

zasgiin gazar ni ontsgoi baidliin gazraa uvchin tahal garsan ued udirdlagagui bolgoson ni anhaarah l asuudal

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-10 66.181.167.53

ОНЦГОЙГИЙН ДАРГА НАР МӨНГӨ ИДЭХ ГЭЖ ОЧДОГ ЮМ УУ. ИДЭЖ АВААД Л ГАДААДАД ЭЛЧИН БОЛДООД ЯВЧИХ ЮМ. ОДОО ЗУН БОЛЖ БАЙНА. НӨГӨӨ ЗАВЬ, ШУМБАГЧИЙН ХУВЦАС, ХОЛБОО ТЕХНИК ХАА БАЙНА. БЭЛЭН ҮҮ. ЯМАР Ч ҮЕД БҮХ ЮМ БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ. АЮУЛ БОЛООД ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ҮГЛЭЖ БАЙХААР УРЬДЧИЛААД БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ БУС УУ.

Avatar

Зочин 2020-06-10 66.181.161.85

Сэтгүүлч Дулам та яагаад хүний ярьсныг олон түмэнд хүргэхдээ гуйвуулаад байна вэ.Жишээ нь 104 гидрань ажилладаг гэж онцгойгынхон хэлж байхад ус сувгынханд очиод танай харьяа 104 гидрант ажилладаггүй юм байна гэх мэт Эсвэл хүний ярьсныг ойлгодоггүы юм уу.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-10 66.181.167.53

БИТГИЙ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД БАЙ МАЛАА

Avatar

Зочин 2020-06-10 66.181.161.2

Гол нь ажилтай гидрант л хэрэг болно.

Avatar

Зочин 2020-06-10 103.80.210.183

ГАЛЫН МАШИНД ГИДРАНТЫГ ХОЛБОДОГ ХООЛОЙ БУЮУ ВАНТУЗ ГЭДЭГ ЗҮЙЛ НЬ ГАЛЫН МАШИНДАА БАЙГАА ЮМ УУ? БАЙХГҮЙ Л БАЙГАА ДАА. АШИГЛАДАГГҮЙ ГЭЭД ХОГ ДЭЭР ХАЯСАН ЭСВЭЛ ТӨМӨРТ ТУШААСАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж