УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа тухай мэдээллийг өмнө нь бид мэдээлсэн. Тус хуралдаанаар бүлэг Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцжээ.
Шударга ёс эвслийн бүлэг нь сонгуулийн тогтолцоо 38х38 буюу 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь улсын хэмжээнд нэр дэвшин сонгогдох ёстой гэсэн зарчим барин, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Түүнд мөн саналын хуудсыг автомат машинаар тоолохоос гадна гараар давхар тоолох ёстой гэж үзсэн. Харин энэ мэт зарчмын асуудал нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд нэгтгэгдсэн төсөлд тусаагүй тул өргөн барьсан хуулийн төслөө тусад нь хэлэлцүүлэх ёстой гэсэн бол мөн завсарлага авсан ч болохгүй зүйлгүй гэдэг асуудал хөндөгджээ.
Хэрвээ тус бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороо хоёрын аль нэгээс Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотойгоор завсарлага авбал тус хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болно. Хуульд зааснаар УИХ Сонгуулийн хуулийг шинэчлэх болон өөрчлөлт оруулах бол сонгууль болохоос зургаан сарын өмнө хэлэлцэн баталсан байх ёстой юм.
Г.ДАРЬ
Зочин 2015-12-23 203.169.50.172
Зөв зөв. МАНАН-гийн шаарнууд хуйвалдан тоо бодож, өөрсдөө суудал хуваах юм санаачилж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Элийний 5 бүс? Монголчуудыг хэд хуваах гээд байгаа юм?
Зочин 2015-12-23 202.61.97.16
Юун 38;38 бэ. Ард түмнээсээ сонгогддог тийм л тогтолцоог хүсч байнашдээ. Шударга л юм бол ард түмнийхээ дундаас нэр дэвшээд гаралдаа. Намын нэрээр хэдэн ***** долойгч л гарна биз
Зочин 2015-12-23 103.26.195.77
Ee songuuliin eh oron minee gej…
Irgen 2015-12-23 27.123.214.104
Zavsarlaga ogvol gemt hereg bolnoo?!
MAH 2015-12-23 202.179.24.127
Завсарлаг ав
Зочин 2015-12-23 183.177.98.130
өөрийн бодлоор л санал гарах ёстой