Covid-19: 6-12 насныханд зориулсан сэтгэл зүйн ЗӨВЛӨГӨӨ | News.MN

Covid-19: 6-12 насныханд зориулсан сэтгэл зүйн ЗӨВЛӨГӨӨ

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Covid-19: 6-12 насныханд зориулсан сэтгэл зүйн ЗӨВЛӨГӨӨ

Covid-19: 6-12 насныханд зориулсан сэтгэл зүйн ЗӨВЛӨГӨӨ

Коронавирусийн халдварын үед 6-12 насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөөг СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Цэндсүрэн өгч байна. Хүүхдийн насны онцлогоос хамаарч сэтгэлзүйн хариу урвалууд өөр өөр байдаг.

6-12 насны хүүхэд:

  • Сургуулийн насанд шилжсэнтэй холбоотой бие дааж эхэлнэ. Эцэг, эхээс хараат бус байдалд шилжинэ.
  • Зөв бурууг ойлгож, дүрэм журам биелүүлж эхэлнэ.
  • Өөрийгөө бодитоор мэдэрч, бусадтай төстэй болон өвөрмөц талаа ойлгоно.
  • Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж эхэлнэ.
  • Хөдөлмөрт дурлаж эхэлдэг.

Сэтгэл хөдлөлийн онцлог: 

  • Сэтгэл хөдлөл ихтэй
  • Сониуч, уриалагхан
  • Итгэмтгий
  • Өөрийгөө удирдах чадвар муутай
  • Зориг, тэвчээр багатай
  • Тогтворгүй, хувьсамтгай байдаг учир энэ үед ээж, аавын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг.

Зургаагаас дээш насныхан өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарал хандуулж эхэлдэг. Хүүхдэдээ анхаарал хандуулна, хүүхдээ сонсоно гэдэг заавал бүтэн өдрийг хамт өнгөрүүлэх тухай ойлголт биш. Багахан хугацаа зарцуулахад хүүхэд маш их зүйл ярьдаг. Хүүхдийг үл хайхрахаас зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийг үл хайхраад л байвал өөрийнхөө мэдрэмжийн талаар ярихгүй, хаалттай болж эхэлдэг. Зарим хүүхдэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогийг таньж мэдэж, тэдэндээ цаг гаргах хэрэгтэй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж