А.Бакей: Хурал үймүүлэхээ боль | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Бакей: Хурал үймүүлэхээ боль

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

А.Бакей: Хурал үймүүлэхээ боль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд цаг сунгаснаар үргэлжилж байна.

Тус байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг дэвсгэр болгон, УИХ-ын гишүүн С.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс тодорхой саналуудыг тусгасан байна.

УИХ-аар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд  “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь хуулийн төслүүдийг нэгтгэсэн юм.

Төслийн хэлэлцүүлэг эхлэхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд “Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс нэг ч санал нэгтгэгдсэн төсөлд тусаагүй учраас төслөө тусад нь хэлэлцүүлнэ. Мөн саналын хуудасны хяналтын тооллогыг зөвхөн 50 хувьд хийхээр АН, МАН хоёр зөвшилцсөн нь буруу. Нэг нь автомат машинаар саналын 50 хувийг авна, нөгөө нь гар тооллогоор 50 хувийн санал авна гэж уншигдаад байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тавьсан юм.

Мөн тус бүлгийн зүгээс сонгуулийн тогтолцоог 48х28-аар сонгохдоо 28-ыг таван бүсэд хуваасан нь буруу. Монгол Улсыг хагалган бутаргах ажлыг хэний захиалгаар хийгээд байна вэ гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хөндөв.

Үүнтэй УИХ-ын гишүүн Н.Батбаяр санал нэг байгаагаа илэрхийлж, “Ардын намынхан жижиг 76-гаар сонгууль хийх нь зохистой гэж хашгираад байсан. Гэтэл одоо 28-ыг дотор нь бүсчилж тав хуваах нь зөв гээд сууж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 21 нам дэмжсэн гэсэн, гадаа жагсаал хийж буй намуудаа та бүхэн гол гаргаж байна. 28-ыг бүсчлэхээр санал нэгдсэнээ тайлбарла” гэсэн юм.

Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбар хийв. Тэрээр “МАН бүсчлэх санал гаргаагүй. Н.Батбаяр гишүүн ээ та наад асуудлаа намын даргаасаа асуугаарай.

Хоёрт, 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, 48 гишүүн тойргоос сонгогдсон. А.Бакей гишүүн Баян-Өлгий аймгаас, би Ховд аймгаас сонгогдсон. Тэглээ гээд аймгаараа талцсан зүйл байхгүй. Мөн намын нэрээр сонгогдсон гишүүд тойрогт ажиллахгүй байна, хүндээ хүрэхгүй байна гэсэн асуудлыг иргэд, сонгогчид тавьж буй учраас энэ бүхнийг бодолцож бүсчилсэн. Асуудлыг мушгиж тайлбарлахаа боль” гэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “О.Баасанхүү гишүүн ээ, та намын нэрээр сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Одоо 28-ыг дотор нь бүсчлэхдээ хүнтэйгээ нам нь давхар орж ирнэ.

Мөн Шударга ёс эвслийн бүлгийн зүгээс “Өргөн мэдүүлсэн төслөөс нэг ч санал тусгаагүй гэж тайлбарлах нь буруу. Нийтдээ 6 санал гаргасан. Үүнээс гурав нь туссан. Бусад саналаар санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй. Р.Бурмаа гишүүний өргөн мэдүүлсэн төсөл Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн шинэчилсэн найруулга. Үүнд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн зохицуулалт туссан. Том хууль. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь нэмэлт өөрчлөлт. Эдгээрийг нэгтгэх үүргийг УИХ-аас өгсөн. Дэгээрээ ажлын хэсгийн төвшинд гарсан саналаар санал хураалгаад дэмжигдсэнийг нь байнгын хороонд оруулдаг. Харин байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн болон дэмжигдээгүй санал чуулган руу ордог. Зарчмаа барина шүү” гэж байлаа.

Гэвч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Яахаараа та нар Шударга ёс эвслийн бүлгийн саналыг төсөлдөө тусгадаггүй юм бэ. Ажлын хэсгээ дахиж хуралдуул. Энэ асуудлаа шийд” гэсэн юм.

Харин хурал даргалагчийн зүгээс “Дэг зөрчигдсөн зүйл байхгүй. Байнгын хорооны хуралдааныг битгий үймүүлээд бай” гэв.

Удалгүй Н.Батбаяр гишүүн танхимаас гарч, буцаж орж ирэн Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг үзүүлж, “Ийм зузаан том хуулийг та бүхэн хоёрхон өдөр хэлэлцэнэ гэж юу байсан юм бэ. Дээр нь энэ төслийг зүйл заалт бүрээр нь ярих ёстой. Дэг нь тийм” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Н.Батбаяр гишүүн ээ хурал үймүүлэхээ зогсоо. Зүйл заалт бүрээр наад хуулийг чинь хэлэлцчихсэн. Одоо хэлэлцэх дэг байхгүй. Байнгын хорооны дарга аа, саналаа хураалгаад цааш явъя” гэж байлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын даргын захирамжаар 2013 онд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. УИХ-д суудалтай бүхий л намын төлөөлөл багтаж ажилласан төсөл. Үүнийг ажлын хэсэгт багтсан бүхий л гишүүд уншиж, судалсан байх үүрэгтэй. Дээр нь зүйл заалт бүрээр нь хэлэлцсэн” гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Маш олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дээр нь ажлын хэсгийн төвшинд зүйл заалт бүрээр нь хэлэлцсэн. Одоо зүйл заалт бүрээр санал хураалгах дэг байхгүй”.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Р.Бурмаа гишүүний хэлдэг үнэн. Их тэнгэрт ч энэ хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсгийн төвшинд зүйл заалт бүрээр нь ярьсан. Одоо зарчмаа ярих ёстой” гэж байлаа.

Ингээд санал хураалтдаа буцаж орсон юм. Тухайлбал, ажлын хэсгээс оруулж ирсэн 28-ыг таван бүсэд хуваах гэсэн санал нэг гишүүний саналын илүүгээр дэмжлэг хүлээв.

Мөн намын нэрийг саналын хуудаст бичихдээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар эрэмбэлнэ гэсэн санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Дэлхийд олон арга байдаг. Заавал энэ аргыг сонгодог нь ямар учиртай юм бэ. Шодож болоогүй юм уу” гэж асуув. Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга А.Бакей “Шодох санал гараагүй. Намуудын зөвшилцлийн хүрээнд энэ санал орж ирж дэмжигдсэн. Одоо хэрэгжиж байгаа хуулиар УИХ-д хамгийн олон суудалтай нам нь хамгийн эхэнд бичигддэг” гэв.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор санал хураалт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-23 202.9.40.133

Ард түмнээсээ ямар сонирхолтой, хэнийг яаж сонгомоор байгааг нь асуух цаг болсоон. Намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг би л лав сонгохгүй. Чадах чинээгээрээ бүсдыг бас ингэж уриалах болно. Шууд ардчиллын замаар сонголт хийх хүртэл сонгуульд оролцохгүй...

Батэрдэнэ 2015-12-23 202.9.40.195

50% зөвшөөрнө гэдэг чинь гар тооллогын луйврыг зөвшөөрлөө гэсэн үг болж уншигдаад байна даа.

Зочин 2015-12-23 59.153.112.109

Фортуна үргэлж үймүүлж байдаг юмаа

777 2015-12-23 103.229.120.101

Сонголтгүй сонгуулийн хууль хэлэлцээд байна. Сонголтгүй сонголт хийхгүй за юу !!! Албан журмын санал өгч ардчилсан иргэн гэдэг нэр зүүхгүй, май чи

uhel 2015-12-23 103.10.22.165

Uhlee yu

Зочин 2015-12-23 103.229.120.101

зүгээр тожийхгүй шүү хам аа

зочин 2015-12-23 103.10.21.89

луйварчид өөрсөдөө зориулаж сонгуулийн хууль гарагсан баина 76- н тойрог баих ёстой баитал 48-28 гэх шиг ёстой ичих булчархайгүй луйварчид гэж энэ малуудыг хэлэх байх даа намын жагсаалтаар 28-н хулгайч,луйварчин,авилгач нар дахиад л орж ирэх нээ болдогсон бол энэ луйварчидыг тэр шоронд нь суулгах юмсан

Irgen 2015-12-23 27.123.214.104

Baasanhuu, Batbayr gesen teneguud oorsdoo jagsaaltad bagtahgui ni geed booj uheh ni dee. Terbishdagva ch odoo ongorsoon. Bitgii bariin nulims unagaa. Harin shalgaltandaa sain beldeerei. Tegehgui bol Shiilgeegiinhee araas Enhbayrtaigaa hotoltsood ochihoor baigaa shuu?!

Irgen 2015-12-23 27.123.214.104

Baasanhuu, Batbayr gesen teneguud oorsdoo jagsaaltad bagtahgui ni geed booj uheh ni dee. Terbishdagva ch odoo ongorsoon. Bitgii bariin nulims unagaa. Harin shalgaltandaa sain beldeerei. Tegehgui bol Shiilgeegiinhee araas Enhbayrtaigaa hotoltsood ochihoor baigaa shuu?!

Zo 2015-12-23 150.129.142.172

Oo 50 huviig tooldog ni yaj baigaan

Зочин 2015-12-23 202.9.41.246

Ene orilood baigaa amitad namin nereeree ch garch chadahguine gej uhlee yu tertee tergui garahguidee

Зочин 2015-12-23 59.153.113.92

ХАМГИЙН АДГИЙН ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫГ СОНГОХ ХУУЛЬ ТИЙМ Л ЧУХАЛ ЮМ БАЙХ ДАА

cv фы 2015-12-23 103.229.122.182

Бурмаа гэж хүн энэ хорвоод байхгүй Ард нь Баттулга л байгаа кк

Зочин 2015-12-23 103.229.120.101

Сонгогчийн саналыг хулхидаж, хулгайлж, худалдаж авдаггүй жинхэнэ шударга ардчилсан сонгуулийн хуулийг хүснэ. Намууд сонгогчийн өмнөөс 100% нэр дэвшүүлж, тулган хүлээлгэдэг луйврын хуулийг үзэн ядаж байна