БНАСАУ БНСУ-тай бүх харилцаагаа тасалж байна | News.MN

БНАСАУ БНСУ-тай бүх харилцаагаа тасалж байна

БНАСАУ БНСУ-тай бүх харилцаагаа тасалж байна

БНАСАУ БНСУ-тай бүх харилцаагаа тасалж байна

БНАСАУ БНСУ-тай харилцах бүх шугамаа, ялангуяа хоёр улсын удирдагчдын холбогддог болон цэргийн шугамыг тасалж буйгаа мэдээлжээ. Энэ нь БНАСАУ БНСУ-ыг “Дайсан” хэмээн тодорхойлсноос хойш хийх олон алхмын нэг гэжээ.

Умард Солонгосын өмнөд хилийн Кесун хотын оффисоос хийдэг байсан өдөр тутмын дуудлага өнөөдрөөс/2020.06.09/ эхлээд тасарч байгаа аж. Тус оффисыг хоёр улс хоорондын үл ойлголцлоо багасгахын тулд 2018 оноос хойш ашиглаж иржээ.

Солонгосын дайн 1953 онд дууссан гэгддэг ч хоёр улсын хооронд энхийн гэрээ одоо ч байгуулагдаагүй тул үндсэндээ БНАСАУ, БНСУ хоёр одоо ч дайтаж буй гэж ойлгоход хилсдэхгүй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ санаачилгыг БНАСАУ-ын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон болон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар гаргажээ.

"Хоёр улсын харилцаа эцсийн цэгтээ хүрсэн. БНСУ-тай хийсэн хэлэлцээрүүд урам хугалсан" гэж Хойд Солонгосын эрх баригчид онцолжээ. Мөн Сөүл "зохисгүй үйлдэл" гаргаж, Хойд Солонгосын ард түмнийг доромжилсон хэмээн үзэж буй аж.

Өмнө нь БНСУ-д дүрвэсэн иргэд ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг хил давуулан хөөргөж байгаад БНАСАУ бухимдан, үүнийг зогсоох арга хэмжээ авахыг БНСУ-д удаа дараа сануулж, үгүй бол бүх цэргийн хэлэлцээрээ цуцална хэмээн сүрдүүлж байжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 202.126.88.164

бусдыг эрхэнд жаргахаар өөриин эрхээр зов гэж, заавал хэн нэгнийг дагаж далдганах ёстой биш, АНУ болон өмнөд солонгосоос хараат байх албагүй

Avatar

хүн хүн 2020-06-09 103.10.23.119

Хоёр Солонгосын хэрэгт АНУ ороцохоон болох юм бол Хоёр Солонгос айжамдаан үг хэлээн олоцож нэгдэж чадна

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

>>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Зочин 2020-06-09 64.119.27.104

2-р зэрэглэлийн иймэрхүү гарууд, ийм том ноцтой шийдвэр гаргаж байна аа гэдэг нь, 1-р бүдүүний байр суурь их л доройтсон гэсэн үг. Магад тал цус харвасан, хагас ухаантай, идэхээс өөр шидгүй болсон байх. Хагас үхсэн түүнийг бүрэн үхэж дуустал энд тэнд нэг хоёр олонд харуулсан болчихоод, жинхэнэдээ энэ авгай нилээн хийрхэн галзуурах байх даа.

Avatar

Зочин 2020-06-09 90.200.27.96

"News"-д: Танай мэдээ, мэдээллийн найруулгын болон үг үсгийн алдаа арай хэтэрч байнаа. Хэдэн жил харж байж дуугарч байгааг анхаарна уу!

Avatar

Зочин 2020-06-09 202.55.188.42

Галзуурчээ хойд солонгос

Avatar

123456 2020-06-09 49.0.212.127

Сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж