Цахилгаан барааг авахдаа анхаарах 5 зүйлс

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Цахилгаан барааг авахдаа анхаарах 5 зүйлс

Та ойрын хугацаанд цахилгаан бараа худалдан авах гэж байна уу? Хүмүүс ихэвчлэн цахилгаан бараа авахдаа маш олон дэлгүүрээр орж байж сонголтоо хийдэг. Ингэхдээ маш их цаг зарцуулдаг. Тэгвэл бид танд цагаа хэмнэж, маш ухаалгаар өөрийн хэрэгцээнд төгс тохирсон цахилгаан барааг сонгоход юу юун дээр анхаарах ёстой талаар 5 зөвлөмж хүргэе.

1. ХЭРЭГЦЭЭГЭЭ ТОДОРХОЙЛ:

Та гал тогооны цахилгаан бараа худалдан авахаар төлөвлөж байна гэж бодъё. Магадгүй танд телевизийн шоуны мастер тогоочийнх шиг хөргөгч, цахилгаан зуух, эсвэл сүүлийн үеийн уураар угаагчтай угаалгын машин хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон энгийн, ухаалаг цахилгаан бараа таны гал тогоо болон угаалгын өрөөнд тань төгс тохирохоос гадна хамгийн зөв сонголт болох байх.  Тиймээс танай ам бүлийн тоо хэд вэ? Голдуу ямар төрлийн хүнсний ногоо авдаг вэ? Өвөл идэш бэлддэг үү? Хөлдөөгчний хэмжээ нь ямар байвал тохиромжтой вэ? Хэдэн кг-ийн угаалгын машин ямар горимтой  зэргийг эхлээд бодож үзэх хэрэгтэй.

2. СУДАЛГАА ХИЙХ:

Гэр бүлийн хэрэгцээндээ тохирсон барааг худалдан авахын тулд тухайн барааныхаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдээллийн зуунд хайлтын систем ашиглан барааны ерөнхий мэдээллүүдийг олж авах боломжтой. Олон нэр төрлийн цахилгаан бараа оруулж ирдэг дэлгүүрийн веб сайт, онлайн худалдааны дэлгүүр зэргээс ерөнхий мэдээллүүдийг олж авах боломжтой бөгөөд энэ нь таны цагийг хэмнэх болно. Жишээ нь: онлайн худалдааны www.next.mn сайт-д зочилж, сонирхсон барааныхаа бодит зураг, үнийн мэдээлэл, үзүүлэлт зэргийг мэдэх боломжтой.

3. МЭРГЭЖИЛТНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ:

Дан ганц цахилгаан барааны өнгө, үнэ, загварыг харалгүй бүтээгдэхүүний үзүүлэлт, хүчин чадал зэргийг харах хэрэгтэй. Ингэхийн тулд танд мэргэжлийн хүний тусламж хэрэг болно. Цахилгаан барааны дэлгүүрийн худалдааны зөвлөх эсвэл борлуулалтын ажилтантай холбогдож энэ талаар мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэдгээр хүмүүсээс барааны тог зарцуулалт, хүчин чадал, үзүүлэлт зэргийн талаар мэдээллүүдийг авч аль нь танд тохиромжтой байх талаар бодох хэрэгтэй.

4. АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧААС ХУДАЛДАН АВАХ:

Интернетээс судалгаа хийж, экспертээс зөвлөгөө авч, өөрийн хэрэгцээнд тохирсон цахилгаан бараагаа сонгочихсон бол та тухайн брэндийн албан ёсны борлуулагчаас цахилгаан бараагаа худалдан авах хэрэгтэй. Учир нь албан ёсны борлуулагч танд баталгаат засварын үйлчилгээг санал болгодог. Тэд танд тухайн барааг хэрхэн зөв ашиглаж, ашиглалтын хугацааг уртасгах талаар зөвлөгөө өгч, баталгаат засварын хүчинтэй хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засварлах, арчлах үйлчилгээг санал болгодог. Та хаанаас худалдан авахаа мэдэхгүй байгаа бол бид танд 100 гаруй брендийн албан ёсны борлуулагчаар ажиллаж, 6000 гаруй нэр төрлийн цахилгаан бараа болон тавилга борлуулдаг “NEXT ELECTRONICS”-ийг санал болгож байна.

5. ЭРГЭХ ХОЛБОО ХАМГИЙН ЧУХАЛ:

Өөрийн хэрэгцээнд тохирсон цахилгаан барааг сонгочихсон бол та худалдан авсны дараа яах талаар бодох хэрэгтэй. Цагийн эрхэнд бүхий л зүйлд элэгдэл үүсэж, эвдрэл гарах магадлалтай тул үйлчлүүлэгчийг халамжилдаг, дуудлагын болон засварын төвтэй газрыг сонгох нь зүйтэй. NEXT ELECTRONICS -ийн “NEXT SERVICE” нь Samsung, LG, TCL, Philips болон бусад албан ёсны эрхтэй нийлүүлж буй брэндүүдийн ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсуудад зохион байгуулагддаг бүс нутгийн сургалтууд, семинарт тогтмол хамрагдаж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засварын үйлчилгээ үзүүлэх эрхийн батламжтай бөгөөд монгол улс даяар засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ. Одоогийн байдлаар Монголын зах зээлд импортоор орж ирсэн Samsung брэндийн бүтээгдэхүүний 85%, LG брэндийн бүтээгдэхүүний 80% нь манай засварын төвийн үйлчилгээнд хамрагдсан байна.

NEXT ELECTRONICS нь дэлхийн шилдэг #SAMSUNG брэндийн хөргөгч, угаалгын машин, богино долгионы зуухны хямдралтай ваучертай урамшууллаа эхлүүллээ.

#Хязгаарыг_Давсан_Чанар_Samsung

Samsung Брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Next electronics

👉Урамшуулалт худалдаа 2020 оны 06-р сарын 04-с 06-р сарын 28-г дуустал👈

🏢НЭКСТ – ийн Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбаруудаар

🌐Онлайнаар худалдан авах: https://next.mn/products?brand[0]=Samsung&sort=sale

☎️ Утас: 7719-9999, 7719-1919

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж