Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.09/ цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эхний 10 эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламж гардуулж өглөө.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "УИХ-ын хаврын чуулганаар цар тахлын эсрэг хуулийг баталсан. Энэ хууль бол нэлээн урт нэртэй. Гол нь цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль юм. Энэ хуульд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээг зааж өгсөн. Тэр дундаа эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад түрээслээд өмчлүүлэх орон сууцаар хангах тогтоол гарсан. Энэ ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах үүргийг өгсөн.
Та бүхэн үнэхээр их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Монгол Улс дотооддоо вирус алдаагүй цөөхөн орны нэг. Гэхдээ эрсдэл өндөр байна. Ийм нөхцөлд дотооддоо алдаагүй явж ирлээ. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол та нар минь юм. Дээр нь мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах, батлан хамгаалах, гааль гээд олон байгууллага бий. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Та бүхний хүчээр Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байна. Монголын төр зүтгэсэн, сайн ажилласан хүмүүсээ харж үзэх ёстой. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүгд санал нэгдэж байна" хэмээн тодотгов.
Б.ЖАРГАЛ
Энхээ 2020-06-09 203.98.77.49
Шоу
жимсээ 2020-06-09 192.82.78.178
голомтод ажиллаж байгаа хүмүүсэд үнэгүй өгөөчихгүй дээ ард түмэн бид нар үнэгүй өгч байна гэж маш их баярласан шүү гэтэл арайч дээ наад хүмүүс чинь яг голомтод байгаа эрсдэл өндөр хүмүүс шүү дээ
Иргэн 2020-06-09 66.181.176.35
5 эмч,6 сувилагчид өгөх ёстой биш үү. Онош тогтоосны дараа хамгийн их ажлыг нугалдаг нь сувилагч нар биш үү!
Ард 2020-06-09 202.126.90.84
Олигтойхон өгөөрэй.Амжилт
Зочин 2020-06-09 103.212.117.38
Төр өгч байгаа гэхээсээ илүү төрд татвар төлөгчдийн сэтгэл шүү
Зочин 2020-06-09 51.75.144.43
)))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz
Зочин 2020-06-09 211.36.151.41
1500 гаас 10 ханд нь уу сүржин ярьж даржин хийдэг харамчууд шүү
Зочин 2020-06-09 103.57.95.42
Зөвөө зөв. Тэд маань сайн ажиллаж биднийгээ амар тайван байлгаж байна. Улам хичээгээрэй.
Зочин 2020-06-09 202.55.188.42
Төр өгч байгаа ч дотор нь бид талархал, бахархах сэтгэлээ шингээж байгаа шүү. Айх айдасгүй амгалан тайван амьдарч байгаа нь та нарын хичээл зүтгэлийн ач юм аа.
Гишүүн Л.Болд 2020-06-09 202.9.46.38
Одоогийн энэ сонгууль Улсын Их хурал сонгох сонгууль боловч цаагуураа Тавантолгойн хувь заяаг шийдэх сонгууль юм
зочин 2020-06-09 59.153.115.214
сонгуулийн шоу хийхээ боль өгөх гэж байгаа бол 6-р сарын 27 -нд өг
zochin 2020-06-09 202.55.188.42
Tsadatlaa ideh tsalin umhiirtlee untah dulaan oromjiig ni uguud hunii ami hohirooson ued turiin alban haagch geed ylaas chuluuluud baival MAN iig emch suvilagch bid demjeed baina aa. Ard irged yduu baina uu uvduj uhej baina uu padliigui. 30 jil ingej yvlaa.MAN AN baigaa tsagt turiin alban haagch baih ymar az ve.
Худлаа сонгуулийн шоу хийгээд байна уу та нар ???????? 2020-06-09 103.212.116.223
ллрууд
Зочин 2020-06-09 103.9.90.98
10 байхдаа яахавдээ
Зочин 2020-06-09 202.21.108.16
Сонгуулиин шоу
Зочин 2020-06-09 202.21.108.16
Худлаа ш** зүгээрл тэр орлер энэ тэрии нь гарт бариуллдаа гэрт очиж өглдөөө
Зочин 2020-06-09 103.139.146.102
Songuuliin show hiihee bolio. Hudlaa goridoogood hoorhii emch nariig. Shuud l bairiig ni ogohgui bol hudlaa batlamj ntr gej hulhidahaa boli !!!!!!!!!!!!