Спирт оруулах гэж байгаад саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Спирт оруулах гэж байгаад саатуулагджээ

Дорноговь аймаг дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан авто замын боомтоор ирсэн иргэн О.Энхтуул, Н. Ангараг, Б.Энхболд нарын ачаа сэжигтэй байсан гэнэ. Тэдний ачаа тээш, машиныг шалгахад   28.5 литр архи, 25 литр спирт байжээ.  Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс тэднийг саатуулан шалгаж байгаа аж. Улсын хилээр оруулах гэсэн спиртээ  өөрсдийн хүнсний хэрэглээнд хэрэглэх гэж байсан гэж мэдүүлсэн гэнэ. Гэсэн ч спирт нь  техникийнх байсан аж. Аймгийн төв лабораторид шинжилгээнд дээж авсан бөгөөд хариу нь одоогоор гараагүй байна.
Х.Хангал











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж