ОХУ-ын Петрозаводск хотын Онежскийн Хөлөг онгоц үйлдвэрлэх, засварлах завод хавч агнуурын анхны хөлгөө барьж дуусган Карелийн усанд тавилаа. Карелийн 100 жилийн ойн өдөр хөлгийг ашиглалтад авлаа хэмээн Карелийн Амбан захирагч Артур Парфенчиков хэллээ.
Онежскийн Хөлөг онгоц үйлдвэрлэх, засварлах үйлдвэр “Русский краб” компанитай хамтран таван жилийн хугацаанд хавч агнуурын долоон онгоц барих төлөвлөгөөтэй бөгөөд эхний онгоцоо ийнхүү амжилттай дуусгасан байна.
Энэ онгоц нь хавч агнан, тээвэрлэх зориулалттай хөлөг юм. Хөдөлгүүрийн хүчин чадал, багтаамжийн хувьд өмнө ашиглаж байсан хөлгүүдээс хавь илүү байх юм. Тээвэрлэхэд зориулсан хөргөлтийн том агуулахтай, нөөц хөдөлгүүртэйгээр хөлгийг барьжээ.
Хөлгийн инженерийн зураг төслийг Саник Петербургийн "Дамен Инжиниринг" компани гүйцэтгэсэн. Хөлгийг Оросын Агнуурын болоод Берингийн тэнгисийн сав газарт ашиглах зорилгоор зураг төслийг боловсруулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2020-06-10 103.80.210.183
хөөрхий муу хавчнууд тоо толгой нь цөрөх нь дээ.
Зочин 2020-06-10 202.55.191.130
naad habciig chin hyatad ypon amerikuud hamgiin ih barij iddeg de. orosd bol mash baga iddeg dee.
Иргэн 2020-06-10 203.91.119.42
Бөөн алдаа авах юм алга.Санкт гэдгийг Саник ч гэх шиг, инжиниринг ч гэж буруу бичсэн байна_Хянадаг хүн гэж байна уу