ОХУ-ын Петрозаводск хотын Онежскийн Хөлөг онгоц үйлдвэрлэх, засварлах завод хавч агнуурын анхны хөлгөө барьж дуусган Карелийн усанд тавилаа. Карелийн 100 жилийн ойн өдөр хөлгийг ашиглалтад авлаа хэмээн Карелийн Амбан захирагч Артур Парфенчиков хэллээ.
Онежскийн Хөлөг онгоц үйлдвэрлэх, засварлах үйлдвэр “Русский краб” компанитай хамтран таван жилийн хугацаанд хавч агнуурын долоон онгоц барих төлөвлөгөөтэй бөгөөд эхний онгоцоо ийнхүү амжилттай дуусгасан байна.
Энэ онгоц нь хавч агнан, тээвэрлэх зориулалттай хөлөг юм. Хөдөлгүүрийн хүчин чадал, багтаамжийн хувьд өмнө ашиглаж байсан хөлгүүдээс хавь илүү байх юм. Тээвэрлэхэд зориулсан хөргөлтийн том агуулахтай, нөөц хөдөлгүүртэйгээр хөлгийг барьжээ.
Хөлгийн инженерийн зураг төслийг Саник Петербургийн "Дамен Инжиниринг" компани гүйцэтгэсэн. Хөлгийг Оросын Агнуурын болоод Берингийн тэнгисийн сав газарт ашиглах зорилгоор зураг төслийг боловсруулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ