Оросын "Дом.РФ" банк барилгын салбарын стресс тестийг хийж, салбарын ойрын ирээдүйн талаарх дүр зургийг гаргасан байна. “Ведомости” сониноос зохион байгуулсан Барилгын салбарын хөгжлийн талаарх видео хурлын үеэр "Дом.РФ" банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Кирилл Гришанов энэ талаар хэллээ.
"Стресс тестийг бид хэд хэдэн удаа хийлээ. Энэ тест нь банкуудад барилгын салбарт олгох зээлийн эрсдлийг тодорхойлж байгаа юм. Орон сууцны үнэ 20 орчим хувиар унахаар байгаа нь банкуудад хамгийн том эрсдэл болно” хэмээн Кирилл Гришанов хэллээ.
Үнийн уналт нь иргэдийн орлого буурснаар үүдэн борлуулалт буурна гэсэн таамагтай холбоотой юм. “Энэ нөхцөл байдлыг хэн ч урьдчилан таамаглаагүй, бэлэн биш байсан. Зарим компанийн хувьд борлуулалт 90 хувиар буурсан” хэмээн тэр онцоллоо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ