Москва хот хөл хорионы дэглэмээ сулрууллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.10-нд нийтлэгдсэн

Москва хот хөл хорионы дэглэмээ сулрууллаа

Москва хот хөл хорионы дэглэмээ сулрууллаа

Коронавирусийн цар тахлын халдварын тоо Москва хотноо буурч байгаа тул тус хотод тогтоогоод байсан хөл хорионы хатуу дэглэмийг сулруулж эхэллээ. Энэ долоо хоногийн Мягмар гаригаас буюу зургадугаар сарын 9-нөөс нийтийн тээврээр тусгай зөвшөөрлийг бичиггүй зорчиж болохоос гадна, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ чөлөөтэй гарч болно. Мөн үсчин, гоо сайхны салон, машин угаалгын газрууд хэвийн ажиллаж эхэллээ хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин мэдэгдлээ. Үзвэрийн газруудыг одоогоор нээгээгүй ч театрын уран бүтээлчид театртаа очин бэлтгэл сургуулилалтаа хийж болох ажээ.

Москва хот ийнхүү шат дараатайгаар дэглэмээ сулруулж байна. Зургадугаар сарын 1-нээс бага зэрэг сулруулж, цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөхгүйгээр зугаалж, агаал амьсгалахыг зөвшөөрсөн юм. Ингэж сулруулснаас хойш халдвар нэмэгдээгүй ч бүх зүйл өмнөх шиг хэвийн, чөлөөтэй болно гэсэн үг биш гэдгийг Сергей Собянин анхаарууллаа.

Оршуулгын газрууд ажиллаж эхэлсэн бөгөөд халдварын аюулгүй дэглэмийг сахин оршуулуулах ёслол, талийгаачдын бунхныг эргэхийг зөвшөөрсөн байна. Харин цэцэг авчирч тавихыг хоригложээ.

Хэдийгээр зургадугаар сарын 1-нээс дэглэмийг шат дараатай сулруулж байгаа ч заавал амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж