Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт тамирчин Э.Бадар-Ууган дэлхий нийтийг цочроосон шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас БНСУ-д амьдарч буй ажээ. Тэрбээр өдгөө тус улсын нэгэн загасны дэлгүүрт ажиллаж буй юм байна.
Энэ талаараа Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудастаа зургадугаар сарын 7-ны өдөр “Нутаг руугаа буцаж чадахгүй болохоор энд нэг иймэрхүү ажил хийж байна даа. Миний монголчуудын хөлс энэ гадаад улс оронд хичнээн ихээр урсаж, чамд баяр баясал, гуниг харууслын алийг авч ирэхийг би таашгүй" хэмээн бичжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ