Хойд болон Өмнөд Солонгосын байдал хурцдав

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Хойд болон Өмнөд Солонгосын байдал хурцдав

Хойд болон Өмнөд Солонгосын байдал хурцдав

БНАСАУ-ын оюутнууд өчигдөр /2020.06.08/ нийслэл Пёньян болон Кэсон, Расон, Нампхо зэрэг аймгуудад жагсаал зохион байгуулжээ. Тэд улсынхаа хилийн бүс нутгуудад суртал ухуулах хуудас болон бусад материал илгээсэн Өмнөд Солонгосыг эсэргүүцэн жагссан тухай KCNA буюу Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлэв.

Мөн өнгөрөгч Даваа гаригт Хойд Солонгос 2018 оноос хойш анх удаагаа Өмнөд Солонгосын дуудлагад хариу өгсөнгүй. Мөн өнөөдөр/2020.06.09/ буюу Мягмар гаригийн өглөө Хойд Солонгосын албан тушаалтнууд хоёр улсын холбооны өдөр тутмын дуудлагад хариу өгөөгүйгээс гадна цэргийн шууд дуудлагад ч хариу өгөөгүй тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Энэхүү шийдвэрийг Хойд Солонгосын удирдагчийн хүчирхэг дүү охин Ким Ё Чон болон Тагнуулын газрын дарга асан Ким Ён Чол нар гаргасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлж буйгаар "Өмнөд Солонгостой харилцах бүхий л боломжуудаа бүрэн зогсоох, шаардлагагүй харилцах хэрэгслүүдээ ажиллагаагүй болгох эхний алхам боллоо" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж