Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2020.06.09-нд нийтлэгдсэн

Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна

Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна

Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн зургадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивын өдөр”болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм.

Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг хадгалан хамгаалах, архивын салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Тус зөвлөл нь 170 орчим орны 1800 гаруй гишүүнтэй бөгөөд Архивын ерөнхий газар /АЕГ/ нь 1991 онд гишүүнээр элссэн билээ.

Уг өдрийг тохиолдуулан Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах, гэрэл зургаар өгүүлж болох түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчлан таниулж, олон нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор АЕГ-аас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуу, Л.Санжмятав, С.Батсүх, Б.Батцэрэн нарын гэрэл зургийн үзэсгэлэнг АЕГ-ын үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, Үндэсний төв архивт эдгээр гэрэл зурагчдын хувийн хөмрөгийг үүсгэлээ.

Түүхэндээ 1921 оноос хуучин баримтуудыг эрэн хайх, олж цуглуулж, Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн X хурлаар тус хүрээлэнгийн газар хуримтлагдсан өмнөх баримт бичгийг дагнан эрхлэх орон тоог баталснаар Монгол Улсын архивын байгууллага үүсэж байсан төдийгүй одоо ч энэ уламжлалаараа Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулсаар байна.

Иймд “Олон улсын архивын өдөр"-т зориулан “Монголын баримтат аман өв” төслийн хүрээнд “Би”, “Кино эхлэхийн өмнө”, “Мартахгүй”, “Би” хөрөг нэвтрүүлгийн оролцогчдын хамтарсан “Би-гээс бид” “1:1”, “Тээр жилийн наадам” дурсамж зэрэг хөрөг нэвтрүүлэг, түүхэн сэдэвт зохиомжууд, “Анхны 14 буюу Цуст аллага” түүхэн баримтат кино, “Галдан Бошигт” зэрэг нэвтрүүлгүүдээр үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахаар тус газраас “25 дугаар суваг” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 

Эх сурвалж: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж