Алтны ханш 1700 доллар давж, төмрийн хүдрийн ханш чангарав | News.MN

Алтны ханш 1700 доллар давж, төмрийн хүдрийн ханш чангарав

Алтны ханш 1700 доллар давж, төмрийн хүдрийн ханш чангарав

Алтны ханш 1700 доллар давж, төмрийн хүдрийн ханш чангарав

Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж нэмэгдсэнээр сүүлийн гурван долоо хоногт газрын тосны үнэ сэргэж 36 ам.долларт хүрчээ. Хятад улсад шинэ коронавирусийн тархалт намжиж, эдийн засаг нь идэвхжиж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь сэргэсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 17 хувиар өсч, 5400 ам.долларт хүрэв. Харин төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдсанаар үнэ нь огцом өсч 91 ам.долларт хүрчээ. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж буй юм.


Зэсийн үнэ. Манай улсын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ ч мөн адил КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны байдлаар үнэ нь 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцаж сэргэж, 5,500 ам.долларын түвшинг давжээ. Нөгөө талд, зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж буй юм байна.

Газрын тосны үнэ. 2020 оны эхэнд АНУ, Ираны зөрчлийн улмаас брент төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хүрсэн. КОВИД-19 цар тахал дэлхийн олон оронд эрчимтэй тархаж, улс орнууд хилийн хориг, хариу арга хэмжээ авснаар дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдаж, үүнийг дагаад түлш, шатахууны эрэлт буурч байна. Нөгөө талдаа, томоохон газрын тос нийлүүлэгч ОХУ, Саудын Араб зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэж, 3 дугаар сард газрын тосны үнэ тасралтгүй буурсан. 5 дугаар сарын 1-ээс эхлэн ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц танах хэлэлцээр хэрэгжсэн. Мөн зарим улсууд хориг арга хэмжээгээ аажмаар сулруулж газрын тосны эрэлт буцаж сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өсөж 40 ам.долларт хүрлээ.

Алтны ханш. Дэлхийн эдийн засагт аливаа хямрал, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцэн алтны ханш огцом өсдөг. Үүнтэй холбоотойгоор 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн нь 6 улирал дараалан алтны үнэ өссөн үзүүлэлт юм. 3 дугаар сарын эхэн үеэс Хятад улсад тархалт буурч, ихэнх улсуудын засгийн газар, төв банкууд КОВИД-19-ийн сөрөг үр нөлөөг бууруулах, эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч байсантай холбоотойгоор алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом буурсан. Гэвч 4 дүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусийн тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэрэг нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, алтны ханш буцаж сэргэн 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 420 гаруй ам.доллараар өндөр юм.

Төмрийн хүдрийн үнэ. 2019 оны 11 сараас төмрийн хүдрийн ханш тасралтгүй өссөөр 2020 оны эхний сард 95 ам.долларт хүрсэн. Дэлхийн нийтэд төмрийн хүдрийн импортын 70%-ийг бүрдүүлдэг Хятад улсад КОВИД-19-ийн улмаас цагаан сарын амралт урт хугацаанд үргэлжилж, аж үйлдвэрүүд зогсонги байдалд орсон нь төмрийн хүдрийн эрэлт буурахад нөлөөлсөн. Ингэснээр 2 дугаар сарын эхэнд төмрийн хүдрийн үнэ 15.3 хувиар огцом унаж 78.3 ам.долларт хүрчээ. 4 дүгээр сард төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтвортой 80-84 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол гол нийлүүлэгчид болох Бразил, Энэтхэг улсад шинэ коронавирусийн халдвар хурдтай тархаж, төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хувьд тодорхойгүй байдал үүсэхтэй зэрэгцэн сүүлийн нэг сарын хугацаанд төмрийн хүдрийн ханш 22.5 хувиар чангарч 100.7 ам.долларт хүрлээ. Энэхүү төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хомсдол 7 сар хүртэл үргэлжилж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-09 51.75.144.43

))))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Иргэн 2020-06-09 202.126.90.146

Нефть аль хэдийн 40$ гарсан. Төмрийн хүдрийн үнэ биш, баяжмалын үнэ 100$ дөхсөн. Юмаа ойлгож, мэдэж бичмээр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж